Саарал

 Саарал

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянбаатарын саарал соёолон Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аравт хурдалсан. Хул азаргаа улсын баяр наадамд хоёр, хүрэн морио хаврын бүсийн уралдаанд хоёр айрагдуулсан тэрээр 2012 онд Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд бор үрээгээ айргийн тавд, 2014 онд “Дорнод талын хурд” зүүн бүсийн уралдаанд хүрэн хязаалангаа айргийн гуравт тус, тус хурдлуулж байсан билээ. Төрийн зарлигт наадмаас зургаан айраг хүртээд буй Ц.Буянбаатараас саарал соёолонгийнх нь талаар тодруулахад:

УДАМ, УГШИЛ:

Ц.Буянбаатарын унаган адуу.
Эцэг: Тод манлай уяач Г.Алтангэрэлийн Дунд хүрэн азарганы төл хүрэн азарга
Эх: Ц.Буянбаатарын төвийн бүсэд айрагдсан бор азарганы эх бор гүү. Энэ бор гүү нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Хүрлээ багшийн унаган адуу.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд хязаалан:
Дорнод аймгийн Матад сумын баяр наадамд ес
2020 онд соёолон:
Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам10СааралСоёолонЦ.Буянбаатар