Од хээр

 Од хээр

Монгол Улсын Манлай уяач Ганбаатарын Буянтогтохоор ахлуулсан “Агт-Эрдэнэ хүлэг” галын уяачид хязаалангийн уралдаанаас хоёр айраг хүртсэн. Айргийн гуравт тус галын гишүүн, Төв аймгийн Баян сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн Од хээр хурдалсан юм. Одон тамгатай хээр үрээг морь тайлбарлагч Оюунбаатар “Од хээр” хэмээн зарласаар олноо таниулсан тул цаашид ийнхүү нэрийдэхээр тогтсон хэмээн эзэн уяач нь ярьсан. Ингээд эзнийхээ цолыг мялааж, төрийн наадмын анхны айргийг авчирсан Од хээрийн удам, угшлыг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Цагаан-Овоо сумын харьяат Жадамбын Нямжавын унаган адуу.
Эцэг: Өөрийнх нь унаган хээр азарга
Эх: Далиу ногооны угшилтай ногоон гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав