Зээрд

 Зээрд

Монголын нууц товчоонд “Чингисийн хүрэн бэлчир“ нэрээр тэмдэглэгдэн үлдсэн Заг Байдрагийн хүрэн бэлчирийг заавал үзэх газрын нэг хэмээдэг. Түүх шингэсэн энэ үзэсгэлэнт нутгаас өнөө жил төрийн наадмын хишиг хүртлээ. Хурдан хязаалангийн уралдаанд шандас шалгасан 114 үрээнээс айргийн дөрөвт давхисан Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Занганы Пүрэв-Очирын энэхүү хурдан зээрд бол өнгөрсөн жил бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан ажнай юм. Ингээд удам угшил хийгээд амжилтын товчооныг дэлгэрэнгүй танилцуулъя.  

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Тод манлай уяач Т.Галбадрахын хээр азарга 
Эх: Дорнод аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Бэхбатын Бэххуягийн халтар гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:
Баянхонгор аймгийн хангайн бүсийн уралдаанд түрүү
Баянхонгор аймгийн говийн бүсийн уралдаанд түрүү
2019 онд шүдлэн:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 13
Ламын гэгээний 380 жилийн ойн бүсийн уралдаанд аман хүзүү
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

2021 онд соёолон:

Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд долоо

2022 онд  хавчиг:

АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 30 гаргасан

2023 онд долоотой:

АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес

Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд 30 гаргаж давхисан