Халиун

 Халиун

Монгол төрийн наадамд зургаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга азаргаараа олонд танигдсан Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Адуун сүргийн манлай азаргаар одтой наадагч тэрээр 2012 оны наадмаар монгол адууны дээд үнийг тогтоож Монгол хээр азаргыг 600 сая төгрөгөөр авч байсан юм. Өнөө жил түүний ууган хүү Дөлгөөний нэртэй халиун зүсмийн шүдлэн үрээ төрийн наадамд айргийн тавд хурдалж, түмэн олноо цэнгүүлсэн билээ. Ингээд хурдан халиуны удам, угшлыг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Б.Наранхүүгийн унаган халтар азарга 
Эх: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн унаган халиун гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд даага:
Төв аймгийн баяр наадамд ес
Дуучин А.Мөнхбатын аав Андбаатарын Алтангадас одонгийн мялаалга наадамд айргийн дөрөв
2020 онд шүдлэн:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам5ХалиунШүдлэнБ.НАРАНХҮҮ