Бор халзан

 Бор халзан

Адуун сүргийн манлай азарганы уралдааны долоод Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Энхбаатарын Ганбаатарын бор халзан хурдалсан билээ. Хоёр талаас хурдны удамтай халзан азарга хязаалан наснаасаа уралдсан бөгөөд томоохон наадамд хараахан амжилт гаргаагүй байгаа ч эзэн уяач нь итгэл дүүрэн байдаг гэсэн. Баянжаргалан сумын нэрт уяач Залуугийн Даваанэрэнгийн цуут халзан азарганы тав дахь үеийн төл хонгор халзан азаргаа аймгийн наадамд нэг түрүүлгэж, нэг айрагдуулан, сумын наадамд нэг түрүүлгэсэн Э.Ганбаатар дааганы уяа сойлгыг даамай сайн тааруулдаг Тод манлай уяач А.Батсүхийн төрсөн ахынх нь хүү юм. 

УДАМ, УГШИЛ:
Эцэг: Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Хүрэлбаатарын Босоо улаан азарганы эх, эцэг нэгтэй төрсөн дүү Дал бор азарга. 

Эх: Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатын Мөнгөн шарга халзан гүү 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд хязаалан:
Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд 13
2019 онд соёолон:
Азарганд хазуулаад уралдуулж чадаагүй
2020 онд зургаан настай:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам7Бор халзанАзаргаЭ.Ганбаатар