Буурал

 Буурал

Жороо морьдоор гангарч явсан дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уях төрийн хэрэгт шамдах болсон Ховд аймгийн Мөст сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэвээн-Очирын Чингисийн буурал морь төр түмнийхээ их баяр цэнгэлд долоод хурдаллаа. Өнгөрсөн жил Мөрөн сум үүсч хөгжсөний 210 жилийн ой, “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдлан эзэн уяачаа орон нутгийн дээд цолонд хүргэсэн хурдан буурлын удам угшил, амжилтын товчооныг тодруулбаас: 

УДАМ, УГШИЛ:

Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, сумын заан Төмөр-Очирын унаган адуу.
Эцэг: Төмөр-Очирын хүрэн азарга 
Эх: Төмөр-Очирын буурал гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2015 онд даага:
Баяндун сумын баяр наадамд айргийн гурав
2016 онд шүдлэн:
Баяндун сумын баяр наадамд аман хүзүү
2017 онд хязаалан:
Баяндун сумын баяр наадамд айргийн гурав
 2018 онд соёолон:
Баянгол дүүргийн ойд түрүү
Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн гурав
2019 онд хавчиг:
Сэлэнгэ аймгийн баяр наадамд айргийн тав
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүүлж яваад хадуурсан
“Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
 2020 онд долоон настай:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам7БууралИх насЦ.Чингис