Мөнхтөрийн Аварга хээр

 Мөнхтөрийн Аварга хээр

Амжилт:

2006 оны Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ой буюу төвийн бүсийн  наадмын айргийн тав
2006 оны “Тамирын хурд” хангайн бүсийн наадмын айргийн дөрөв 
2007 оны “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн наадмын айргийн дөрөв
2007 оны “Боржигоны хурд” төвийн бүсийн наадмын түрүү
2009 оны Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн наадмын айргийн тав
2010 оны шигшмэл морь?ын “Их хурд-5” уралдааны айргийн тав

Хээр морь Төв аймгийн Заамар сумын уугуул Шөрмөс хэмээх Доржийн унаган адуу. Сумаасаа гарч уралдаж үзээгүй хээр морийг 14 настайд нь Б.Мөнхтөр худалдан авч нэлээдгүй зэм хүртэж байсан удаатай. Хээр морь шинэ эзэндээ ирсэн даруйдаа Монгол улсын Манлай уяач Түвдэнгийн алдарт алаг морины нэрэмжит уралдаанд айрагдан амжилтын хуудсаа эхлүүлсэн гэдэг.
2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн баяр наадмаар 11-т хурдалсан ч морь будилсан шалтгаанаар хасагдсан билээ. Тэндээсээ Эрдэнэтийн 30-н жилийн ойн даншигт айргийн тавд давхиж, долоо  хоногийн дараа Архангай аймгийн Тоглохын талд болсон баруун бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдлан уясан эзэн унасан хүүхдээ баярлуулж байлаа.  2007 оны Дүнжингаравын хурдад дөрвөлж, тэр жилийнхээ улсын наадамд 11-т хурдлан, давхар уяагаар Боржигоны бүст түрүүлж, морины  их олимп “Их хурд-4” уралдаанд 10-т давхиснаар халхын цуутай хүлгүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх болсон. 2009 онд Баянхонгор  аймагт болсон ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370-н жилийн ойн баруун бүсийн даншиг наадмын айргийн тав, 1000 морины уралдааны аман хүзүү, “Дүнжингаравын хурд-2010” бүсийн уралдаанд 11-т тус тус хурдалж, энэ цагийн эгэлгүй хурдан ажнай гэдгээ батлан харуулсан. Харин 2010 онд төрийнхөө наадамд 19-н настай уралдсан бөгөөд айргийн торгон үзүүрээс аз дутан мултарч зургаалаад, хэдхэн хоногийн дараа болсон “Их хурд-5” уралдаанд айргийн тавд давхиж, Говь-Алтай аймгийн 70 жилийн ойн баруун бүсийн даншигт 11-т ирж, амжилтын хуудсаа зузаатгасан билээ.

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2010"Их хурд-5"5Мөнхтөрийн Аварга хээрИх насБ.Мөнхтөр