Ганбаатарын Дархан түмний эх зээрд халзан

 Ганбаатарын Дархан түмний эх зээрд халзан

Гаргасан амжилт:
1997 он буюу АХ-ын 76 жилийн ойн баяр наадмын түрүү
1999 он буюу АХ-ын 78 жилийн ойн баяр наадмын түрүү
2000 он буюу АХ-ын 79 жилийн ойн баяр наадмын түрүү
2000 оны “Тамирын хурд” бүсийн наадмын түрүү
2001 он буюу АХ-ын 80 жилийн ойн баяр наадмын айргийн гурав
Мөн шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд 14, “Их хурд-2” уралдаанд 7-д хурдалж байсан. Тогмтол амжилттай олон жил уралдсан энэ цагийн цөөн хүлгэдийн нэг.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Манлай уяач Долгорын Ганбаатарын Дархан түмэн эх зээрд халзан морь богинохон хугацаанд тодрон гарсан цуут хурдан хүлэг юм. Угшил гарвалыг нь хөөвөл Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы угшилтай Төв аймгийн Сэргэлэн сумын хулгар Нарангэрэлийн унаган адуу юм. Зээрд халзан Д.Ганбаатарт ирсэн нь  бас ч түүхтэй. Сэргэлэн сумын нэг айл Зүүнхараад сууршихаар ирсэн юм. Тэр айлд нэг хөөрхөн алхаатай зээрд халзан үрээ байх. Түүнийг нь авъя гэж хоёр удаа хэлсэн боловч зарахгүй гээд хөдөлсөнгүй. Тэгж байтал нөгөө айл хавар нутаг руугаа буцаж нүүх болов. Гэтэл тэр айлын нэг гунж тугалчихсан учир тэргэнд орох морь хэрэгтэй болжээ. Ингээд л тэргэнд ордог сартай хонгор морин дээрээ хязаалан эр хонь өгөөд соёолон үрээг авсан хэмээдэг.

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.