Аймгийн алдарт
Лхамсүрэн Ёндон
Говьсүмбэр аймгийн алдарт уяач Лхамсүрэнгийн Ёндон нь 1943 онд Булган аймгийн нутаг Сонгинт гэдэг газар Лхамсүрэнгийн 3-р хүү болон төрсөн. 1952-1962 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1967 онд политехниккум, 1977 онд МУИС-ийг төгсч цахилгааны инженерийн мэргэжил эзэмшсэн. 1967-1987 онд УБЦШС-ний газар мастер, цехийн дарга, салбарын дарга, 1987-2007 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр салбарт дарга, хөдөлмөр хамгааллын инженер, ерөнхий инженер зэрэг албыг хашиж байгаад 2007 онд тэтгэвэрт гарсан. Эрчим хүчний байгууллагад 40 гаруй жил ажиллахдаа Айраг, Сайншандын 110кВ-ын шугам, Дархан Баянмөнхийн 110кВ –ын шугам дэд станцын хамт барьж байгуулсны гадна Мандалговь, олгойн говийн 35кВ-ын шугам, дэд станц, Сайншанд-Зүүнбаянгийн 2 хэлхээт 35кв шугамыг дэд станцын хамтаар барьж, Говь нутгийг цахилгаанжуулах үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн юм.
Таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Эрчим хүчний салбарт анхны чанарын бригад байгуулан ажиллаж, чанарын бригадын туршлага, ЭХ-ний 400 гаруй бригадад нэвтрүүлэн ажиллаж амжилтанд хүрч байлаа. 1981 онд МАХН-ын 18-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль болон бусад ойн медалиудаар шагнагдаж байсан. Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр, волейболын спортын дэд мастер, Говьсүмбэр аймгийн алдарт уяач зэрэг алдар цолыг авч байсан. Бага балчираасаа морь унаж, уралдуулж ирсэн болохоор 1982 оноос хурдан морь сонирхож, уяж эхлээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд аймаг, бүс орон нутгийн наадамд морьж уяж уралдуулаад 10 гаруй түрүү, 30 гаруй айраг авч байсан.
Говьсүмбэр аймгийн анхны 1991 онд даага түрүүлж гараагаа эхэлж, байлаа. Зүүн аймгуудын нутгаас гүү, азарга, авч тавьснаар адууныхаа цусыг холдуулж чанарыг сайжруулан өсгөж үржүүлж ирсэн юм. Анх Хэнтий аймгийн Баянмөнх сумын уяач агсан шар Зундуй, Гаанжуур нарын угшилтай адуунаас эр, охин адуу авч, адуутай болсон юм.Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор даагандаа айрагдсан.Харлаг азаргыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Ч.Цэрэндорж гуай авч азарга тавьж байсан, мөн Тэсэрваан хүрэн, Даваацэрэнгийн цавьдар азаргануудын угшилтай үрээнүүдээр азарга тавьж, үр төлүүдийг нь авч байсан.Манай хүүхдүүдээс Баярмагнай, Болдбаатар нар нь морь уяна, ач зээ нар моринд дуртай. Зээ Оюунболд багаасаа морь унаж ирсэн. Монгол улсын алдарт уяач Т.Цэвээндорж, манлай уяач Ч.Цэрэндэжид, аймгийн алдарт уяач Д.Баасанхүү, сумын алдарь уяач Н.Баярсайхан зэрэг хүмүүсийн арга барилаас сурч мэдсэн зүйлүүд их бий. Морь уяж уралдуулах талаар өөрийн хүүхдүүдээс гадна залуу уяач Б.Бямбасүрэн, Г.Шүрэнчулуун, Д.Отгонжаргал нарт өөрийнхөө мэддэг чаддаг зүйлүүдээс харамгүй хэлж зааж сургаж байна.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна