Аймгийн алдарт
Гэндэн Цэгмид
Г.Цэгмид миний бие нь 1966 онд улсын наадамд Төмөрбаатарын морийг унахаар очоод жоохон биетэй хүүхэд хэмээн гологдож байснаас хойш 1967 онд даага сургаад өөрөө уян сойгоод Төв аймгийн 7 сумын наадамд оролцож, Баяндэлгэр наадамд уригдаж очин дахиулсанаар миний уяач болох гараа эхэлсэн. 1980 оноос жинхэнэ уяач болж арга барил төлөвшин 2000 онд хүртэл амжилтын маань оргил үе байжээ.
Оролцсон томоохон наадмуудаа дурьдахад 1988 онд УБТЗ-ын 50 жилийн ойн наадамд Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь, Сүмбэрийн 5 аймгийн их насны морьд 140 гарч мордсон юм. Энэ наадамд их насны 5, соёолон 3 болон 6 насны морьд сойж уралдаж бүгд л сайхан давхисан. Уг наадмаас их насны хонгор морь түрүүлж алтан медаль хүртсэний дээр 140 гаруй их морьд давхисанаас хамар цагаан хонгор 6-д, шарга морь 10-т, халиун морь 18-д тус тус давхисан юм.
1990 онд Хэрлэнгийн Хөдөө аралд Чингис хааны хөшөө босгох нээлтийн Чингисийн 750 жилийн ойн их наадамд их насны хонгор морь аман хүзүүдэж, дүү Төмөрбаатарын хамар цагаан хонгор морь 3-т хурдалж байлаа.
Миний адуунаас нэрд гарсан энэхүү хонгор морь Галшарын Огс Банзрагч адууны угшилтай. Эх нь Их хэтийн Банди адууныхдаа.
Хонгор морийн авсан шагналууд:
1. 1981 онд АХ-ын 60 жилийн ойн 2 наадамд 4, 5-р байр
2. ТЗ-ын 50 жилийн ойд түрүүлсэн.
3. 1991 онд Дорноговь аймгийн 60 жилийн ойн наадамд дээгүүр давхисан.
4. Говьсүмбэрийн анхны Боржигон наадамд 48-д тус тус давхисан. Мөн томоохон бөгөөд баг, сумын орон нутгийн наадамд тогтмол хурдалсан хүлэг юм.
Уяж сойсон олон хүлгүүд минь хурдалж миний магнайг тэнийлгэсэн дээ. 1988 онд Өвөрхангай аймгийн Хар-Хоринд болсон Мөнх тэнгэрийн хүчин дор наадмын шилдэг хурдан морьдын уралдаанд хээр азарга минь 68-д давхисан. Энэ бол улсын хэмжээний томоохон наадам бөгөөд 170 гаруй азарга мордсон. Зөвхөн мандат олж авсан л морьд уралдаж байлаа.
Өвөрхангайн наадмын үеэр Чингис хааны дурсгалын цогцолбор “Орхоны хэсгийн төрийн туг, сүлдний тахилгын өргөө цогболбор” бүтээх үйлсэд хандив өргөж дээр азарганы дэл сүүлээр мялаасан минь миний хувьд том үйл явдал болсон шүү.
Хэнтий аймгийн Галшар суманд Зүүн бүсийн анхны наадамд 570 гаруй соёолон мордож буурал соёолон минь 46-д хурдалж байлаа. Энэ л үеэс хойш өнөөг хүртэл эрдэнэт хүлгээ дээдэлж, орон нутгийн ойр зуурын наадамд чадлын хэрээр морио сойж, тоос шороо өргөж яваа өвгөндөө би.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна