Аймгийн алдарт
Төмөртогоо Батмөнх
Төмөртогоогийн Батмөнх 1957 оны тахиа жилд төрж, бага насаа хурдан морины нуруун дээр дэрвэж өнгөрөөсөн нэгэн. Морь унаж сурсанаас хойш томдотлоо нутгийн ах Андгайгийн морийг унаж бас ч үгүй айрагдуулж түрүүлгэж явсан адтай жаал байсан хэмээдэг. Хожим нь сургууль соёлын мөр хөөж, цэргийн алба хааж ирээд, нэг хэсэг сумын төв дээр суурьшин нэгдэлд жолоочоор ажиллажээ. Тэгж явсаар 1998 оноос морь уях ажилдаа шамдан уяа эвлүүлж, аймгийн наадмаас 10 түрүү, 14 айраг, сумын наадмаас 30-аад түрүү, 40 гаруй айраг хүртэн 2004 онд аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна