Аварга зээрд

 Аварга зээрд

Аварга зээрд хүлгийн тухайд:
  2004 он буюу АХ-ын 83 жилийн ой үндэсний их баяр наадмын түрүү
  2004 оны төрийн их тахилгат Алтан-Овооны даншиг наадмын түрүү
  2004 оны шигшмэл морьдын Их хурд-3 уралдааны айргийн гурав
Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх амжилтын эзэн Аварга зээрдийн тухайд өгүүлэхэд. Сүхбаатар аймгийн Дарганга сумын уугуул, нутаг орондоо “Тогос” хэмээн авгайлагддаг Борчулууны унаган адуу. Дарьгангийн жижиг зээрдүүдийн угшилтай хэмээгддэг. Борчулуун 1980 –аад оны эхээр Манлай уяач А.Ухна гуайн адуунаас нэгэн буурал үрээ авч азарга  тавьсан ба тэрхүү буурал азарганы төл нь “Аварга зээрд” юм. Аварга зээрд 2001 онд соёолондоо сумынхаа наадамд түрүүлж, 2003 онд хавчигтаа сумандаа дахин түрүүлж морь сонирхогчдын анхааралд өртжээ. Төд удалгүй буюу 2004 онд Ч.Улаан авч, Тод манлай уяач Г.Сандуйжав уяа сойлгыг нь тааруулах болжээ.  Эзэн, хүлэг, уяач хүүхдийн хийморь цогцолсон 2004 Аварга зээрдийн оргил үе байсан бөгөөд улсын баяр наадамд түрүүлж, шигшмэл морьдын “ИХ ХУРД – III” уралдаанд айргийн гуравт хурдалж, Алтан овооны төрийн тахилгат наадамд магнайдаа тоосгүй түрүүлсэн билээ.  Тэр цагаас эхлэн Дарьгангын жижиг зээрд төрийн Түмэн эх хүлэг цол хүртэж олноо Ч.Улааны “Аварга зээрд” хэмээгдэх болсон билээ. Монголын хамгийн өндөр чансаатай гурван уралдаанд өртөөлөн уралдаж, хоёр түрүү, нэг айраг хүртсэн зээрд морь эзэндээ МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг авчирсан юм. Ийнхүү халхын наадмын дэвжээг хотолзуулсан хурдан буянаа Ч.Улаан 2008 онд дөрвөн туурайг нь шар тосоор мялаан сэтэрлэж, салхи хөлөглөсөн шандаст хүлэг байхыг ерөөсөн хэмээдэг.

 

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.