Аймгийн Алдарт уяач Тогмидын Төрбат: Морины хурд нь хөлөндөө биш зүрхэндээ байдаг
А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 06 -нд
Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач? Хэзээнээс хурдан морьтой холбогдож эхэлсэн бэ?
-Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Тогмидын Төрбат гэдэг. Аав маань Архангай аймгийн Хашаат сумын уугуул моринд үнэнхүү хайртай Монгол эр хүн байсан. Би өөрөө Улаанбаатарын унаган хүүхэд. Хотын хүүхдүүдийн л адил бага нас маань өнгөрсөн. Хөдөө гарч морь мал унаж үзээгүй,хөдөөний амьдрал мэдэхгүй нэгэн өсвөр нас хүртлээ яваад 2000 оноос эхлэн аавтайгаа адуу цуглуулж эхэлсэн. Эндээс л адуу тэр дундаа хурдан морь гэж юу байдаг анхны мэдэгдэхүүнээ авч эхэлсэн дээ. Манай аавын төрсөн ах Монгол Улсын хүний гавьяат эмч Балгансүрэн, Улсын начин Жамц гэж адуунд дуртай хүмүүс байдаг юм. Мөн манай эмээгийн дүү 1999 онд Тогоруу халтар азаргаа улсад айрагдуулж байсан Аръяадагва гэж морин тойруулгын уяач хүн байсан. Энэ сайхан ах нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдан морь уях ухаанд суралцаж, дөр олж өдийг хүрлээ.
-Бие дааж морь уяж эхэлсэн нь гэвэл хэзээнээс вэ?
-Аав маань 2006 онд хорвоог орхисон. Энэ цагаас эхлэн бүх үүрэг хариуцлага над дээр оногдсон. Ганц аавын адуу ч гэлтгүй аавынхаа хоёр ахын адууг маллах, уях хариуцлага наад дээр ирсэн дээ. Энэ цагаас л яг өөрөө гардан морь уяж байна.
-Ер хаана хаанаас, хэчнээн адуу цуглуулсан байдаг вэ?
-За манайх одоогоор 300 гаруй адуутай байна уу даа. Халхын хурдтай гэсэн газар болгоноос л цуглуулсан даа. Ер нь хурдтай ямар угшил байдаг тэр бүхэн манайд бий гэж боддог шүү.
-Та аймгийн Алдарт уяач цолтнуудаас харьцангуй залуу уяач нарын нэг бололтой. Амжилтыг тань сонирхвол?
-Анх аав бид хоёр 2000 онд улсын наадамд нэг даага уралдуулж 97-р ирж байсан. Тэрний дараа жил буюу АХ-н 80-н жилийн улсын наадамд аавын ахын даага 5-д хурдалсан. Энэ цагаас хойш ер нь сайхан наадаж бүсийн наадмуудаас нэлээн хэдэн тооны айраг түрүү авсан байна. Аймгийн наадам болон түүнтэй адилтгах баяр наадмуудын 3 түрүү, 8 айраг нь миний нэр дээр бичигдсэн байдаг. Энэ амжилтаараа өнгөрсөн жил Төв аймгийн Алдарт уяач цолоор шагнагдсан. Сум орон нутгийн чанартай наадмуудаас бол 20 гаран түрүү айраг авсан байна.
-Унаган адуугаараа наадаж эхэлсэн үү?
-2008 оны Төв аймгийн баяр наадамд түрүүлсэн шүдлэн үрээ маань миний унаган адуу. 2000 оноос эхэлж цуглуулсан адууны маань үр дүн одоо л гарч байна. Сүүлийн үед уралдаж байгаа адууны дийлэнх нь унаган адуунууд байгаа даа.
-Уяач бүр өөр өөрийн арга барилтай байдаг л даа. Та ямар насны морь уях сонирхолтой байдаг вэ?
-Тэр үнэн шүү. Миний хувьд их насны морь уях сонирхолтой. Яагаад ч юм болмоор санагдаад байдаг. Даага уяж үзээгүй. Гэхдээ сүүлийн үед бага насны адуу гайгүй уяад байгаа.
-Ямар галд харьяалагддаг вэ?
-Манай аавын ах дүү, үр хүүхдүүд нь нийлээд хоёр жилийн өмнө “Тэнгэрийн хүлэг” гал байгуулсан. Гал байгуулагдаад чамлахааргүй амжилт үзүүллээ. Өнгөрсөн жил зуд турхантай байсан болохоор манай галынхан уяаны морьдоосоо илүүтэйгээр адуундаа анхаарч онд бүтэн оруулахыг хичээсэн. Энэ утгаараа уралдах морьд маань тамир муутай орсон болохоор цөөхөн морь уясан. Улсын наадамд нэг үрээ явуулахад 18-т ирсэн. Булган аймгийн Баяннуур сумын 30-н жилд хоёр шүдлэн явуулахад нэг нь түрүүлж, нөгөө нь дөрвөлсөн. Сайхан сумын 80-н жилд шүдлэнгүүд маань Баяннуур суманд гаргасан амжилтаа давтсан. Сэлэнгийн бүсэд хязаалан үрээ 9-т, шүдлэн үрээ,даага хоёр 15-т ирсэн гэх мэт амжилт чамлахааргүй шүү.
-Морь дагасан хүнд ямар өөрчлөлтүүд гардаг юм болоо. Залуу хүний хувьд энэ тал дээр ажигласан зүйл байгаа болов уу?
-За нэг их ялгараад байх юу байхав дээ. Гэхдээ морьдоо ажиглах, мэдрэх тал дээр их өөрчлөгддөг юм билээ. Энэ талаараа үеийнхнээсээ арай илүү байгаа бололтой гэж бодогдох үе бий. Нөгөө талаар морины сүүл боогоод явж байгаагийн хувьд үндэснийхээ энэ их өв соёлыг хамгаалах, хөгжүүлэхэд өөрийн бага ч гэсэн хувь нэмрийг оруулж байгаа юм болов уу гэж ойлгодог. Мэдээж уралдаан тэмцээн л болсон хойно хор шар гэж байна. Энэ талаас нь аваад үзэх юм бол үеийнхнээ бодвол хор гарчихсан, аливаа юманд хандах хандлага хүртэл үүнийг дагаад өөрчлөгдсөн байна. Ямар сайндаа “Ганц бие байж бидний аав шиг л байх юм гэж” найз нар маань намайг явуулж байхав. (инээв)
-Сэтгэлд хоногшиж үлдсэн нь ямар наадам байдаг вэ?
-2008 онд ч билүү Дархан-Уул аймгийн баяр наадамд очдог юм. Миний морь эхний 5-д гараад явчихлаа. Тэгсэн “морь будиллаа,100 гаран морь хоцорлоо” гээд эхний гарсан морьдуудыг буцаахаар болсон. Би ч морио гүйцэж очих гэсээр байтал 7-8 км газар яваад эргүүлдэг юм. Морио буцаж аваачаад үлдсэн морьдтой дахин уралдуулахад айргийн таваар хурдалсан. Будилаагүй бол түрүүлэхээр л байсан. Энэ үед өөрийн эрхгүй омогшдог юм билээ. Сэтгэлд хоногшин үлдсэн наадам маань энэ л юм даа.
-Мэдээж багцаа байна биз. Өөрөөр хэлбэл морьдоо хэр мэдэрдэг вэ?
-Өө тийм юм байлгүй яахав. Миний морь өнөөдөр иймэрхүү байна, тэр хавьцаа ирэх болов уу гэдэг ч юмуу, эсвэл өнөөдөр их сайн байна даа гэж бодно шүү дээ. Ер нь олон жил уяад ирэхээр мэдрээд эхэлдэг юм билээ. Жишээ нь би Сайхан сумын 80-н жилээр шүдлэн ирээгүй байхад морь барьдаг хашаан дотор хүлээгээд зогсож байсан. Миний шүдлэн ч түрүүлсэн. Иймэрхүү сэтгэл гэгэлзсэн үе олон таардаг юм.
-Хамгийн анхны айргийг хэдэн онд, хаанаас авч байв?
-Яг бие дааж морь уяснаас хойш гэвэл 2006 оны намар Баянцогт суманд болсон наадамд морио их хол түрүүлгэж анхныхаа айргийг хүртэж байлаа. Харин аавтайгаа гэвэл 2002 оны Багануур Бага Хэнтийн бүсийн наадамд хар морио аман хүзүүнд хурдлуулж байсан сайхан дурсамж одоо ч тод байдаг юм.
-Аавтайгаа морь уяад анхны айраг авах,бие дааж морь уяад анхны айраг авах хоёрын хооронд ялгаа байна биз?
-Асар том ялгаа байлгүй яахав. Өөрийгөө бага ч гэсэн тоож эхэлдэг юм билээ. Үүндээ их урамшиж би чадах юм байна гэсэн итгэлийг өөртөө суулгасан даа. Аав маань өнгөрснөөс хойш айраг хэсэг тасарсан байсан л даа. Яг тэр үед айргаар залгуулсандаа өөрөөрөө л их бахархаж байсан. Ер нь тэгээд өөрөө морь уяад тэр нь айрагдана гэдэг уяач хүний хамгийн том бахархал юм даа.
-Одоо таны адууг ямар хүн тэжээж байна?
-Төв аймгийн Аргалант сумын Алдарт уяач Мөнх-Эрдэнэ гэж залуу морьдыг маань тэжээж, өдөр тутмын ажлыг нь хийж байгаа. Зун гэвэл хэд хэдэн итгэл даасан дүү нараа туслах уяачаар ажиллуулдаг. Миний хувьд энэ хоёрын хооронд байнга ирж очно. Тэндээ хэд хононо, ажил гарахаар эндээ ирнэ гээд л явдлын голдуу хүн байдаг юм. Би 2004 онд МУБИС-ийг төгсөөд гурван жил адуутайгаа отроор явж байсан. Уул нь хотын хүүхэд ш дээ. Одоо ч тэгээд жилийн 365 хоногийн 200-г нь хөдөө өнгөрөөж байна.
-Өнөө жил АХ-ын түүхт 90-н жилийн ой тохионо. Уяачид үүнд их ач холбогдол өгч морьдоо аль болох түлхүү уралдуулахыг хичээж байна. Таны хувьд хэчнээн морь уях вэ?
-Би ч гэсэн түүхт ой гэдэг утгаар өндөр ач холбогдол өгч байгаа. Дээр нь аавын маань төрсөн нутаг Архангайн Хашаат сумын сургуулийн ой, хойтон жил нь сумынх нь ой болно гээд олон баяр давхцаж байна. Одоогийн байдлаар гурван азарга, гурван их морь, хоёр соёолон, нэг хязаалан, нэг шүдлэн уяж байна. Цаг уур, морьдынхоо байдлыг харж байгаад уралдах уралдаануудаа төлөвлөнө. Ямар ч байсан Дүнжингаравтаа уралдана даа. Нэг азаргандаа их найдлага тавиад байгаа.
-Тодруулбал?
-2008 онд Төв аймгийн баяр наадамд түрүүлдэг шүдлэн маань одоо ногооны хавчиг соёолон. Эцэг нь Галшарын “майга” Дирийлаа гэж хүний зэгэл хул азарганы төл хонгор азарга. 2003 онд Яармагийн морин тойруулганы нээлтийн уралдаан дээр соёолон түрүүлж байсан. Улсад хоёр гурван ч удаа зарлагдаж гарч ирээд хорь гаргаад орж ирж байсан хурдан хүлэг. Эх нь Дорноговийн Дэлгэрэхийн Манлай уяач хар Дамба гуайн шарга гүү байдаг. Эдний дундаас ах дүү гурван эр унага гарсан. Хоёр нь азарга болчихсон, нэг нь одоо шүдлэн үрээ байгаа. Гурвуулаа их сайн давхиж байгаа. Түүндээ л гайгүй найдлага тавиад байна ш дээ.
-Ойрын үед олон уралдаанууд болж байна. Энэ бүхэнд орж байна уу?
-Өвлийн орон нутгийн чанартай уралдаануудад тогтмол ордог. Морьд маань ч тогтмол айрагдаж түрүүлж байна. Мөн хавар болдог Максын болон Морьтхангайн уралдаанд жил бүр морьдоо айрагдуулдаг. Өнөө жил ч гэсэн морьдоо гайгүй уралдуулчих бодолтой байгаа.
-Манайхан шинэ Монгол адуу гэж их ярих болсон. Таны хувьд ийм төрлийн адуутай юу?
-Шинэ Монгол гэдэг нэршил нь буруу юм болов уу гэж би хувьдаа боддог. Юу юугүй л нэг шинэ угшил үүсгэчихсэн юм шиг яриад байдаг. Харин адууныхаа үржил селекцийг яаж явуулах нь уяачийн өөрийн хүсэл зоригийн хэрэг. Надад ч гэсэн ийм адуу байгаа. Гэхдээ би энэ адууг тусгай зорилготой Монгол адуутайгаа холихгүйгээр дотор нь үржүүлэхийг боддог. 2001 оны үед аав бид хоёр ХБНГ улсын нэг мужийн морин тойруулгатай холбоотой ажиллаж байсан. Тухайн үед тэндээс даага шүдлэн хоёр авч ирье гэж хичээсэн боловч тээвэрлэлтийн асуудлаа шийдэж чадаагүй. Одоо харин манайхан Оросоос оруулж ирээд байх шиг байна. Энэ нь ямар адуу байдгийг би сайн хэлж мэдэхгүй. Би бол цэвэр цусны адуу сонирхдог. Энэ бүхнийг судалж, амьдрал дээр хэрэгжүүлэхийг хичээдэг. Нэг угшил гаргаж ирэхэд хүний нэг нас ч хангалтгүй байх болов уу. Энэ утгаараа шинэ Монгол адуу гээд яриад байгааг би хувьдаа нааштай хүлээж авдаггүй.
-Залуу уяачийн хувьд ММСУХолбоог юу хийгээсэй гэж хүсдэг вэ?
-Би хувьдаа энэ холбооны ажилд идэвхитэй оролцох юмсан гэж боддог. Харамсалтай нь тийм боломж нь бүрдэж өгөхгүй байна. Энэ холбооны тэргүүлэгч ах нарын хийж байгаа ажилд баярламаар ч бас шүүмжилмээр зүйл байна л даа. Төгс төгөлдөр юм гэж байхгүй ш дээ. Аливаа уралдаан тэмцээнийг зохион байгуулахад тухайн зохион байгуулагчийн субъектив санаа, үзэмж их нөлөөлж байна. Аль ч үзүүлэлт дээр энэ илт харагдаж байдаг. Мөн тодорхой тогтсон дүрэм журам дээр алдаа дутагдалтай зүйл их байна. Уул нь хөндлөнгөөс харахад өөрчилж болмоор юм шиг харагдаад байдаг ч яг тулахаар болдоггүй л юм байлгүй дээ. Нарийн ширийн зүйлийг нь би мэдэхгүй юм.
-Уяачаас гадна ямар алба хашдаг вэ?
-Уяач л хийж байна даа.(инээв) Герман улсад Мастер Хорсе гээд адууны нэмэлт тэжээл,бэлдмэл, гэхчилэн янз янзын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байдаг. Түүний албан ёсны гэрээт борлуулагч хийдэг “EQUINE” гээд хувийн компанитай. Энэ бол миний сонирхлоороо хийдэг ажил. Үүнийг монголдоо дэлгэрүүлж, уяач нартаа таниулж, ойлгуулах юмсан гэсэн бодолтойгоор хийдэг ажил л даа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-За баярлалаа. Ингээд нийт уяачид, морь сонирхогчдодоо хурдан морины талаарх хувийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг уриалж байна. Морийг шинжлэх ухаан талаас нь анхаарч харж байгаасай гэж хүсье. Шинжлэх ухаанд хэн ч ойлгохоор тайлбарлаад өгсөн байдаг. Энэ бүхнийг эрэлхийлж судалж үзээсэй. Түүнээс нэг загвараар, нэг хүний хэлснээр, нэг ойлголтоор морь уяна гэдэг орчин үеийн энэ хувьсалд хоцрогдсон зүйл. Би нэг үгэнд их дуртай. “Морины хурд нь хөлөндөө биш зүрхэндээ байдаг” гэж. Тэгэхээр үеийнхээ залуучуудад морио хайрлаж, мэдэрч байгаасай гэж хэлмээр байна. Ингээд мориороо овоглосон Монголынхоо нийт уяачид, морь сонирхогчдод туулай жилийн сар шинийн мэндийг хүргэж, уясан бүхэн нь хурдалж, унага болгон нь босоо төрөх болтугай хэмээн хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна