Морины уяа босгох физик газар зүй, экологийн орчин

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 19 -нд

Халхын их шинжээч, уяач Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжав гуай “Нууцаас нууц, далдаас далдын шулуун журамт” хэмээх судрынхаа гуравдугаар хэсэгт: Нууцын арван зүйлийн нэгдүгээр болох хурдан морины уяа босгох газрын хэлбэрийг ийнхүү онцолсон байх ажээ. Үүнд: морь уяхуйд өмнөө ойрхон уултай газар үл болох, баруундаа ойрхон уул байх аваас хулгийн хийн чанарт муу, хойноо хоолой газар уяваас дунд. Тал газар сайн авч хүлэг морьд уйдах.  Өмнөө устай, зүүн талдаа сайхан цэлгэр талтай, баруундаа намхан аараг, толгодтой, хойноо алс түших энгэртэй болоод газрын шороон өнгө нь шаравтар,  баруун   хойно  этгээддээ  ил нууртай бол газрын гэм үл болно хэмээжээ. Цааш нь алив гэрийн ойр ба үхэр, тэмээний хэвтэр, бэлчээрт ойр болохгүй, хээр цэвэр өндөрлөг газар уявал хүлэг морьд таашаах ажээ гэж сургаалт айлдвараа өргөсөн байдаг юм.
Ажнай хурдан хүлгийг хээр уявал хээрийн сэргэлэн, зэрлэг амьтан мэт байх буй за. Хахир газар (хатуу чулуулаг хөрстэй газрыг хэлжээ) уяваас хел нь сарвайх, зүлгэнд уявал чийг авах бөгөөд  хурдан морийг уяаны эрдмийн нэг болох газар нутгийг сонгох тухай ийнхүү өгүүлсэн байдаг ажээ.

Г.Цэвэгмид

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна