Даага уяж засахуй

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 30 -нд

Даага буюу нэгэн насныхаа ойдоо хүрсэн нялх хурдыг уралдуулах ёсон манай Монголоос өөр аль ч оронд үгүй ажээ. Ийм үндэсний торгон уламжлал өмнөх шүдлэн үрээдийг уралдуулдаг болсон  1922,1923 оноос эхтэй. Сөнгө болон эсгэлэн дааганы уяа засал гэж ялгахгүй, хурдан морьдыг уяж засдаг уламжлалт арга технологиор уяж засах учиртай. Даагыг нэмэх, хасах 15 хоног уях авч эсгэлэн даагыг 20 орчим хоног уяна. Тэгэхдээ даагыг дунджаар 3-4 удаа хөлслөх болов уу. Даагыг цагаашруулах ялангуяа жигд давхилд сургахын тулд шулуун замд олон удаа тарлах явдал юм.
Уяж хурдлуулах даагыг анх уналга эдэлгээнд сургахдаа хөнгөн эмээл тохож жин багатай хөвгүүдээр сургуулилахаас гадна хоргодох, бусгах, үргэх муу зан зуршил огт сургахгүй, олон ташуурдахаас зайлсхийхийн хамт хөл, цээжийг гэмтээж бэртэхээс машид болгоомжлох учиртай.
 Дааганы сунгалт нь шүдлэнгийн адил урт, богино гэсэн хоёр зайн сунгаа байна. Дээр үед даагыг ойролцоогоор 15 км зайд уралдуулдаг байсан хэдий ч Монголын морин спорт, уяачдын холбооноос баталсан дүрмээр 10-12 км зайд уралдуулахаар заажээ.
Гэвч их, бага сунгаа хөлслөлт, тарлалтыг уяач шинжээч өөрөө тогтоохоос гадна сунгалтын цаад хол нь 8 км-ээс хэтрэхгүй байх болов уу.

Г.Цэвэгмэд

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна