Хурдан морьдын шинжийг сударт тэмдэглэсэн нь

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 11 -нд

Зарим сударт шүдний долоон зүйл, бас дээд, доод шүдний бэлгүүдийг бичсэнээс гадна уг судар 11 хэсгээс бүрдэж бичигдсэн байна.
Нэгдүгээр хэсэг
Шүдний долоон анги, анги тус бүрийн онцлогийг тайлан бичсэн ажээ. Үүнд: Хурдан морины шүд долоон зүйл болох хулан шүд, тэмээн шүд, тахь шүд, гахай шүд, үхэр шүд, хонин шуд, буудай шүд хэмээн хуваагдана.
1.   Хулан шүд-   үзүүр, ёзоор адил, их зузаан урт, шиг мах нь хатингар, цөгц гүн;
2.   Тэмээн   шүд-   урт   нь адилхан, нимгэн дардгай цагаан буй;
3.   Тахь   шүд-  зузаан урт, үзэхэд бяцхан, гурвитай моголцог шар;
4.   Гахай  шүд- зүтгээгүй,  эрс хурц, нимгэн, зузааны дундаж буй;
5.   Үхэр шүд- дөрвөлжин хэвтэй, дундуураа гурван гурвитай, шар өнгөтэй;
6.   Хонин шүд - язгуур нарийн, урт, эрс цагаан, эрхгүй шөвгөр хатгуур буй;
7.   Буудай шүд - цагаан алаг өнгөтэй, цавчуур мэт хурц. Энэ долоон шүднээс ялгал олон зүйл нь.
Хоёрдугаар хэсэг
Хулан шүдний 13 зүйлийн тус бүрийн онцлогийг өгүүлжээ.
-  Ургацын сайн хулан гэгч, улбар цагаан, хумс мэт болоод баахан атираатай, үзүүр ёзоор тэгш урт зузаан буй.
-  Матааст хулан гэгч урт зузаан болоод дотогшоо бөгтөр шүд буй.
-  Ахар хулан гэгч богино дөрвөлжин, зузаан цагаан буй.
-  Буур хулан гэгч бөөрөнхий зузаан ховхгор цагаан бүдүүн урт буй.
-  Можгор хулан  гэгч бөөрөнхий гулзгай засвартай буй.
-  Нарийн хулан гэгч хонин шүд мэт нарийхан, угтай болоод зузаан, урт цагаан буй.
-  Хулан буудай гэгч буудайгаас урт, зузаан хурц буй.
-  Нууцат хулан гэгч  нь дөрвөлжин  хэвтэй, богино, хурц, цагаан буй.
-  Тодорхой хулан гэгч дундуур хотгор, дорсгой зузаан, дундаж урт, ам сацуу, гүйх хурдан
буй.
-  Янаг хулан гэгч үхэр шүднээс уртхан, сайхан хэвтэй, үзүүр нь өргөн, ёзоор нарийн, сайн хурдан хаттай бөгөөд шидэж гүйх буй.
-  Ерийн хулан гэгч нь хонин шүднээс уг нь өргөн, үхэр шүднээс уртхан, нимгэн, саихан хурц, сайн шүд буй.
-  Мөлөө хулан гэгч зузаан богинохон, гялгар шаравтар хатуу утаалаг буй.
-  Их урт хулан гэгч нь зузаан бүдүүн урт, улбар эрээн шүд буй. Эрхэм биетэйгээс бус гадарт хүнддэх буй.
Гуравдугаар хэсэг
Энд тэмээн шүдний хоёр зүйлийг бичжээ.
- Дардгай тэмээ гэгч нимгэн цагаан урт шүд буй. Ямар ч шүдэнд зохино.
- Хагт шар тэмээ гэгч нь цагаан тарлан хагтай, богино шүд. Энэ хоёр хурдлах буй.
Дөрөвдүгээр хэсэг
Энд хонин шүдний зургаан зүйлийг заажээ.
-  Хонин шүд гэгч язгуур нь нарийн урт сайхан, цагаан, шиг нь үзүүрээр шовгор, хатгасан буй.
-  Буудан хонь гэгч буудай шүднээс нарийн богино, аргүй, цагаан бөөрөнхий дундаж урт буй.
-  Ахар хонь гэгч богино, цагаан шүд буй.
-  Зүг хонь гэгч бэлэг үгүй гялгар цагаан шүд буй.
- Янаг хонь гэгч язгуур нь нарийн, үзүүр нь зузаан болоод сайхан шүд буй.
- Арт хонь гэгч нь ногоон өнгөтэй, нарийн артай бяцхан сайхан шүд буй.
Тавдугаар хэсэг
Буудай шүдний  таван зүйлийг өгүүлсэн байна.
- Урт буудай гэгч цагаан эрээн урт хурц шүд, өтлөх цагт үүгээр өтөлнө.
- Ахар буудай гэгч үхэр шүднээс урт, ховилгүй буй.
- Нарийн буудай гэгч бяцхам сэрвэн цагаан артай, цагаан алаг хурц шүд буй. Их хурдан!
- Зүг буудай гэгч нэг ч бэлгэгүй, дундаж урт буй.
- Их урт буудай гэгч нь хулангаас нарийн урт буй.
Зургадугаар хэсэг
Энд гахай шүдний дөрвөн зүйлийг өгүүлсэн байв.
-  Гахай шүд дөрвөлжин хэвтэй бяцхан гурвитай.
-  Эрс гахай олон бяцхан гурвитай буй.
-  Дэлбэн гахай богино дөрвөлжин буй.
-  Шар гахай чилгэр буй, хагт зузаан дэлбэн буй.
Долдугаар хэсэг
Энэ хэсэгт үхэр шүдний 14 зүйлийг өгүүлсэн байна. Үхэр шүд гэгч хэв нь адил богино боловч гурви, өнгө, ховил, хаг эдгээр хувилж нэр авсан буй.
-  Их үхэр гэгч гурван гурвитай, зузаан буй.
-  Ахар үхэр гэгч богино, дөрвөлжин бяцхан шүд, хурдан буй.
-  Зүгээр үхэр гэгч элгэгүй моголцог  шар буй.
-  Хагт үхэр гэгч чилгэр зузаан, шар хагтай буй.
-  Ховилт үхэр гэгч дундуур ганц ховилтой буй.
-  Артай үхэр гэгч хоёр ирмэгээр шүдний зах артай. Ойр хурдан буй.
-  Чөлөөт үхэр гэгч хоёр гол шүдний завсраар их чөлөөтэй бөгөөд зальч буй.
-  Гиваант үхэр гэгч шүдний ёзоороор нимгэн сайхан шар хагтай буй. Бүр гүйх шүд
-  Мөлөө үхэр гэгч моголцог шар буй. Хадуурах буй.
-  Номгон үхэр гэгч хөвөө дөрвөлжин дээр доороо төгс, хийтэй бөгөөс олон холд бүр гүйх цуцаагүй.
-  Дөрвөлжин зузаан үхэр гэгч гялгар шар буй.
-  Цагаан хагт үхэр гэгч моголцог буй.
-  Бүлтгэр шар үхэр мэт.
-  Сэрвэгэр үхэр. Энэ дөрвийн хурд нь их. Энэ   арав (сүүлийн дөрвөөс  бусад) гадар шөрмөсийг тэнцүүл.
Наймдугаар хэсэг
Энд тахь шүдний гурван зүйлийг бичжээ.
-  Зузаан бүдүүн нь их тахь.
-  Богино дөрвөлжин нимгэн ирмэгтэй нь сайн тахь. Нэжгээд зууд гүйх буй.
Есдүгээр хэсэг
-  Ер алив шүдний нийтлэг сайн талыг бичсэн байна.
-  Алив шүдний хэв нь гадагш тэлүү бөгөөд гүн  ховилтой,  улаан өнгөтэй, гурви ирмэг нь дэрс мэт тодорхой ба цөгц нь гүн сайн.
-  Эрс улаан ургасан шүд бөгөөс нүцгэн зузаан нь сайн. Алив шүдний хавсарга чимхүүрийн ам мэт эвтэй,   завсар нь нүхтэй бөгөөд зах дөрвөн цөгц нь дотогшоо сэтэрхий нь эрхэм. Эсвээс гүн хавчиг нь сайн.
Аравдугаар хэсэг
Энэ хэсэгт дээд шүдний 26 шинжийг өгүүлсэн байв.
Тухайлбал:
-  Цагаан сувд гэгч дээд шүдний өнгөнд сувд мэт ясан бэлгэ буй.
-  Тавивал цуцах, татаж явбал найман хар, цагаанд ирэх буй. Ихэст ээлтэй гэдэг.
-  Цэхэрт бөлд гэдэг нь дээд шүдний өнгенд цагаан цэхэр бэлгэ буй. Түргэн хурдан нь долоон хар, цагааны газарт үл цуцах буй. Хүйтэн халуунд сайн.
-  Түргэн усны ойл (эргүүлэг) гэгч дээд захын дөрвөн шүдний нэгэнд нарийн цагаан эргүүлэг буй. Энэ биш шүдэнд үл гарна.

Дундаж түргэнээр таван хар, цагаанд гүйх болой. Ихэст ээлтэй, хатуу буй. Зүгээ залаа гэгч нь дээд шүдний өнгөнд нарийн бяцхан гурав, дөрвөн гурви буй. Бага насанд сайн, хоёр хар, цагаанд дундаж хурдан буй. Урт могой гэгч нь дээд гол шүдний дундуур буйлнаас дорогш шүдний ирмэг хүртэл ясан гурви буй. Нэгэн зүйл буйланд орох шигний үзүүр хүртэл хар судас илрэх буй. Дундаж хурднаар зургаан хар цагаанд гүйх. Сумт нарийн могой гэгч дээд захын шүдний гадаад захад нарийн урт ясан гурви бий. Сумт хэрээ мэт болоод түргэнээр татан явбал таван хар, цагаанд гүйх. Хөдөөний хөх мэлхийн нүд гэгч дээд захын шүдэнд мэлхийн нүд мэт бэлгэ буй. Улам холд гүйх. Их хатуу.
Хулсан таяг гэгч дээд шүдний гол дунд ирмэг шахтал нимгэн шар гол буй. Түргэн хурднаар гүйх, нэг шүд энд бол нэг хар цагаанд гүйх, хоёр шүдэнд бол хоёрт, гуравт гурав, дөрөвт дөрөв, тавд тав, зургаад олон холд гүйх.
Торгон жолоо гэгч дээр гол шүдний гол шиг шахам буйлнаас дорогш ирмэг шахтал нарийн судас мэт гурви буй. Сайхан явдалтай, сайхан зантай, ямбатны морь гэдэг. Хаа явсан ч ижилдээ алдуулах буюу.
дотуур цөгцнөөс гадуур цайвар шар бэлгэ буй. Хоёр гурван хар цагаанд түргэн болюу. Бусад бэлгэ тэмдэг сайн бөгөөс энэ нэмэр. Хайлаасан багана гэгч доод захын дөрвөн шүдний дотор гурав, дөрвөн ясан гурви буй. Хүйтэн чийгтэй өдөр сайн. Дөрвөн хар, цагаанд гүйх. Нартай халуунд хоёр хар цагаанаас илүү газар үл гүйх.
Тайлбар тодотгол:
1.   Зарим   сударт   тэмээн   шүд дөрөв гэсэн байхад энд хоёр бичигдсэнийг:
2.   Зальч- суу зальтан,  аз  хийморьтой  гэсэн утгат үгийг;
3.   Гивиан-шороо, чулуу   хоёр   зүйл   байдаг. Үүнийг үхэр, зааны гэдэснээс гардаг гэж зарим толь бичигт бичсэнийг;
4. Хатуудах-засал уяа хатуутай гэсэн утгаар ойлгохыг;
5.  Зарим сударт дээд шүдэнд 30 бэлгэ шинж буй гэснийг;
6.  Мөн зарим сударт дээд шүдэнд учрах 44 бэлгэ буй гэснийг;
7.  Бээр-газрып хэмжээ. 1600 алд буюу 2 км орчим гэснийг тус тус тайлж тодруулав.


Г.Цэвэгмид

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна