МУ-ын Алдарт уяач Ж.Санжаа: Миний хүрэн азарга долоо түрүүлж, дөрөв айрагдсан адуу
А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 09 -нд
Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Жигмэдийн Санжаа өнөөдрийн зочноор оролцож байна. 1937 онд Өвтийн бургас салаа хэмээх газар айлын тав дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр 2000 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолоор шагнагдаж байжээ.
-Санжаа Алдартаас хүрэн азарганых нь талаар асуугаарай хэмээн нутгийнхан тань захисан. Тэрхүү захиасыг биелүүлье гэж бодож байна?
-Миний хүрэн азарга дааган цагаасаа хурдалсан адуу. Даага, шүдлэн, хязааландаа аймгийнхаа баяр наадамд завсаргүй гурав түрүүлсэн. Тэгээд хоёр жил завсардаад ахиж хоёр ч түрүүлээд Сар хайрханы даншигт явсан. Тэнд нэлээд сульдсан байх. Ирээд гурван жил дараалан айрагдаад ахиад хоёр түрүүлсэн. Ер нь миний хүрэн азарга аймгийнхаа баяр наадамд долоо түрүүлж, дөрөв айрагдсан адуу.
-Ярихаас ч аргагүй адуу юмаа. Яагаад хязаалангаасаа хойш хоёр жил өнжсөн юм бэ?
-Булгиад хүүхдээ тогтоохоо байсан юм. Тэгээд арга буюу хоёр жил завсарласан. Хурдан адуу ер нь ааштай байдаг шүү дээ. Хүрэн азарга 17-той зодог тайлахдаа хүртэл нь хурд нь саараагүй байсан шүү. Би бодохдоо хөгшин юм гээд хүүхдэдээ “за хүү минь, азаргаа даагатай явуулчихаарай” гэчихээд хөдөө яваад өглөө. Тэгсэн хүүхэд даагатай явуулсангүй, шүдлэнтэй ч явуулсангүй. Хязаалан ирэхээр нь харлаа байдаггүй.
-Гайхсан уу?
-Тэгэлгүй яахав. Тэр жил би хүрэн азаргаа зодог тайлуулна гээд ер уяагүй. Адууг нь гол дээр хураачихаад байлгаж байсан юм. Дотроо жаахан санаа зовж байсан ч хүүхэд мэдэж байгаа юм байлгүй гэж бодоод адуу руугаа явчихлаа. Голын дээхэн талд адуугаа хураачихаад байж байтал азарга уралдаад ирчихсэн нэг хүүхэд азарга хөтөлчихсөн цогиж явна. Тэгэхээр нь шогшиж тосч очоод “За хүү минь хаанахын азарга түрүүлэв” гэсэн чинь “доод Аргалантын азарга түрүүллээ” гэж байна. “За тэгвэл тавын азаргыг хэлээдэхээч” гэсэн хоёр, гурав, дөрвийн азаргыг нэрлэснээ тавынх нь “жижиг хүрэн азарга” гээд хүмүүс шуугиад байна лээ”гэдэг юм. Тэгж хэлээд нөгөө хүүхэд давхиад явчихлаа. Би бас дотроо бодож л байлаа “уяа ч үгүй юм даа. Муу хөгшин азарга минь арай тавд ирээгүй байгаа даа” гээд л. Тэгсэн хэр нь хуучин бууны хугархай гэдэг бас юу ч билээ гэж бодогдоод болдоггүй. Тэгээд адууг нь туугаад очтол хүү маань хүрэн азаргаа хөтөлчихсөн хүрээд ирлээ. “За яав” гэсэн чинь “хүрэн азарга тав дээр ирлээ” гэдэг байгаа.
-Самсаа шархируулам торгон мөч байж дээ?
-2005 оны наадам шүү дээ. Самсаа шархирах байтугай л юм болсон. Одоо хэр нь би хүрэн азаргаа ярихаар уйлдаг хүн. /нулимс нь цийлэгнэв/Миний хүрэн азарга гоц хурдан адуу байсан. Булгидаг болохоор нь би өөрөө хөтөлж аваачиж гаргадаг байсан юм. Гараа сайтай тэр чигээрээ явсаар байгаад л ордог бахадмаар сайхан хүлэг байсан даа. /шүүрс алдав/ 18 хүрээд ямар ч шүдгүй болоод, идсэн өвсөөрөө баагаад байдаг болчихоор нь зовоогоод яахав гээд гаргасан. Хамгийн хэцүү юм л тэр билээ.
-Хүрэн азарга Санжаа Алдарт хоёрын бахдалт наадмуудын түүх олон бизээ. Түүнээсээ хуваалцаач?
-Хэзээ билээ дээ. Оныг нь мартчихаж. 7-р сарын 7-нд багийн өдөрлөг хийгээд түүнд хүрэн азарга гуравлалаа. Би уяаг нь дутуудуулсан байсан байх. Хүү хүрэн азаргаа авч хөдөө үлдээд би хээр азаргаа уяад аймаг дээр байсан юм. Тэгсэн наадмын урьд өдөр “адуугаа алдчихаад олдоггүй” гэсэн хэл ирлээ. “Наадам тулчихсан юм чинь одоо яахав, хээрийгээ л уралдуулахаас” гэж бодоод байж байтал өглөө нь хүү адуугаа туугаад ирдэг юм. Тэгэхээр нь хэллээ. “Тав хоног таваараа идсэн адууг бариад юу хийхэв”гээд. Тэнд байсан МУ-ын Алдарт уяач Баянжаргал ч гэсэн “чи хүрэн азаргаа уралдуулж байхаар гүүнээсээ нэгийг барьж аваад уралдуулчих. Адилхан юм” гээд намайг егөөдөж байна. Би ч хээр азаргаа хөтлөөд түрүүлээд явчихлаа. Намайг явахад хүү хүрэн азаргаа барьж авч байсан юм. Тэгээд азарга гарч ирэхээр нь дурандтал миний хүрэн азарга түрүүлчихсэн явна. Тэгсэн хүмүүс “тав хоног тааваараа идсэн гэхэд хоолондоо тээртэхгүй байна шүү” гээд л ярьж байна. Яруугийн Очирын бор азарга ар дээр нь. Хүрэн азарганы хүүхэд ер ташуур хүргэхгүй юмаа. Ер нь ташуур хүргүүлдэггүй адуу. Хүүхэд нь жолоо цулбуураа л эвтэйхэн бариад явж байвал хийсдэгхэн амьтан байхгүй юу миний хүрэн чинь.Тэгж явсаар байгаад түрүүлчихсэн.
-Хүрэн азарга тань таны унаган адуу юу?
-Энэ их учир түүхтэй. Ах нь хоёр эрэгтэй хүүхэдтэй хүн. Нэгдэл нийгмийн үед засгийн тэрэг барьдаг. Адуу мал гэхээр юмгүй хүн байлаа. Тэгээд хоёр хүүдээ нэг нэг гүү аваад амьтны адуунд тавьчихъя гэж бодоод авлаа.Үгүй ээ тэгсэн ер нь нэг азарга аваад тавьчихвал яадаг юм гэж бодогдоод. Сураглатал бүгд л нэгдлийн адуутай байсан болохоор азарган үрээ зарчих хүн ч таарсангүй. Агт авч байгааг дуулаад яваад очлоо. Тэгсэн нэг хүрэн үрээ нүдэнд тусаад авмаар санагдаад болдоггүй. Амьтанд хэлэхээр “өө, үүгээр яах юм хэрэггүй” гээд болдоггүй. Манайхны дээд талын адуучингууд ер нь бүгд л тэгж байна. Тэгэхэд би уях санаатай Жамц гэдгээс нэг сайхан бор морь 1500 төгрөгөөр аваад уначихсан явсан юм. Нөгөө нүдэнд тусаад байгаа хүрэн үрээгээ авах гэхээр оронд нь өгчих юм байдаггүй. Тэр өдрөө ч тэгсхийж байгаад харилаа. Хариад бодож байгаад “бор морио өгье дөө” гэж шийдээд маргааш нь яваад очтол улс зөндөө байна. Нөгөөдөх хүрэн үрээ нүдэнд тусаад болдоггүй. “Би энэ хүрэн үрээг чинь авъя” гэсэн чинь агт тууж байгаа хүмүүс “өө, орыг нь хийчихээд аваа л ” гэж байна.Тэгээд унаж явсан бор морио өгөөд хүрэн үрээгээ авсан. Хүмүүс ч тэр дор нь бор морины оронд “би адуу хийе, би хийе” гээд л аваад явчихлаа. Тэгээд л зорьж байж авсан хүрэн үрээгээрээ азарга тавьж хоёрхон эр унага гарсны нэг нь миний хүрэн азарга, нөгөө нь багадаа давхисан хээр морь хоёр маань байгаа юм. Хүрэн үрээгээ агтнаас авахдаа бас нэг байдас авч, түүнээс хүрэн азарга маань гарсан.
-Эцэг хүрэн азаргыг нь уяж байгаагүй юм уу?
-Уясаан. Булгиад хүүхдээ тогтоодоггүй адуу байсан юм. Дөрвөн жил уяад ганцхан удаа, хоёр мориор сэлгүүлэн даага барьдаг хүртэл хөтөлж явж байж найм дээр ирсэн. Булгидаггүй байсан бол нөгөө хүрэнээсээ ч илүү хурдан байж мэдэхээр адуу байсан юм. Эргээд бодоход би залуу насны аагаар ширүүдүүлээд байдаг байсан юм билээ. Төл хүрэн нь бас булгидаг байсан ч алсаас зөөлөн үзсээр байж, хөтөлж гаргасаар байгаад тэгж олон түрүүлгэж айрагдуулсан. Эцгийг нь тэгсэн бол илүү хурдлах байсан байх гэж хожим боддог байсан.
-Анхны хүрэн азарганы охин төлүүдээс уралдчихаар адуу гарахгүй байна уу?
-Нэг их гаргууд сайн нь гарахгүй л байна. Гэхдээ бас чиг хоосонгүй ээ. Цулбууртай давхичихаад л байдаг юм.
-Тэгвэл аварга хүрэнгийн чинь төлүүдээс эцгийн шийрийг хатаах хүлэг байна уу?
-Хүнд өгч гадагшаа гарсан адуунууд нь давхиад л байгаа дуулддаг. Азаргандаа аман хүзүүдэж байсан нэг сайхан үрээгээ би Говь-Алтайн Баян-Уул руу зарчихсан. Мянгат малчин Бавуудорж гэдэг хүн авсан. 1997 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд даншиг наадам болсон шүү дээ.
-Баруун бүсийн уралдаан уу?
-Тийм. Тэгэхэд би хүрэн азарганы хүүхэд нэг даага уяж явсан юм. Тэгсэн нөгөөхийг чинь нэг хүн авъя гээд хоргоогоод болдоггүй. Тэгэхээр нь “дааганых нь оронд жороо даага, харин эхийнх нь оронд залуу гүү өгчих” гэсэн “тэгье”гэж байна. Тэгэхээр нь би “ерөөсөө надад нэг азарган үрээ өгчих. Олон адуутай хүн байна” гэлээ. Их олон адуутай айл байсан юм. Тэгсэн “өө тэг тэг” гээд 3-4 азарга адуу хураагаад ирдэг юм. Би нэлээд явж харсан сэтгэлд таарах юм байдаггүй. Түүнийгээ хэлтэл “нуур луу 4-5 үрээ явчихсан. Би хүүхэд давхиулаадахъя” гэж байна. Удаа ч үгүй хүүхэд нь таван үрээ хөөгөөд ирлээ. Нэг сайхан бор хээр үрээг удам сайтай адуу гэж байна. Тэгэхээр нь би өөр нэг хээр үрээ заагаад “үүнийг чинь авмаар байна” гэсэн “тэг тэг, та өөрөө л мэд” гэж байна. Тэр хээрээр би азарга тавьж, нэлээд хэдэн жил уясан ч гавьтай давхиагүй. Ганц л их хурдалсан. Миний хүрэн азарганы төл Говь-Алтайн Гуулин, Баянхонгорын Гурванбулаг руу гарсан. Гуулингийн Чагнаа гэдэг хүнд очсон нь их сайн давхиж байгаа гэсэн.
-Хурдан адуу уяж байж л сайн уяач болдог хэмээдэг. Түүн шиг хүрэн азарга тээврийн тэрэгний жолоочийг уяаны эрдэмд сургаж, Монгол Улсын Алдарт уяач болгожээ гэвэл та санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав. Үнэн юм чинь. Олон түрүүлдэг хүрэнгээс илүү эцэг булгидаг хүрэн азарга л намайг их зүйлд сургасан. Тэр хүрэн азарга ааштай бол ааштай, булгидаг бол булгидаг адуу. Би залуу халуун, бас омголон. Хэрийн адуу булгихад унахгүй. Түүндээ аархаж анхны хүрэн азарганы аашийг бүр гааруулсан байх. Нөгөө хүрэнг бол аргыг нь аялсаар байгаад л тэгж олон түрүүлгэж айрагдуулсан. Анхны хүрэн дээр тэгж туршлагажаагүй бол хурдан хүрэн дээрээ ч гэсэн алдаа гаргах л байсан байх. Энэ сайхан хүлгийнхээ буянаар 2000 онд улсын Алдарт уяач цолыг хүртсэн. Тэр үед манай аймгийн уяачдын холбооны даргаар Дагвадорж гэж хүн ажиллаж байсан. Тухайн үедээ аймгийн баяр наадмын 10 түрүү, зургаан айргийн амжилттай байна гэж байсан. Түүнээс хойш дахиад нэг түрүү, хоёр айраг авсан.
-Алдартын нэртэй өөр ямар хурдан хүлгэд байсан бэ?
-Нэг сайхан хээр морь байлаа.Найман жил уяад арав дотор л давхиулж байсан. Ер айрагдуулж чадаагүй. Тав дээр ирчихлээ гээд хүүхэд гүйлгэхэд, зургаа дээр баригдчихсан байдаг. Тэгсэн хэр нь хурдны хувьд хурдан адуу байсан. Би уяаг нь тааруулж чаддаггүй байсан юм байлгүй. Нэг онцлог нь миний уяж байсан хоёр адуу хоёулаа бие багатай. Бүдүүн морь хэр нь шүдлэнгийн дайтай. Хүмүүс шүдлэн үрээ юу гээд асуудаг байсан.Гэхдээ адуу биеийн том жижгээс нэг их хамаардаггүй юм билээ. Би тэгж боддог.
-Цөөн адууны амжилтаар улсын цолонд хүрсэн юм байна?
-Бидний үед олон адуугаар наадах боломжгүй байсан юм чинь дээ. Харин ч арга эвийг нь олоод уяж байсан нь их юм болох биз. Би ер нь морь уях гэж их олон удаа үзсэн хүн. Ажилтай болохоор түүндээ захирагдаад чадахгүй. Тэгж байгаад 1978 оноос эхэлж морь уясан. 1978 онд Цагаанхайрханаас мод татаж яваад, гүү барьсан айлтай таарч, унагыг нь татаж өгсөн юм. Тэгээд нэг даага үзээд авмаар санагдаад авсан. Нөгөөхөө дааганд нь уяагүй. Шүдлэнд нь уяад аймгийн наадамд тавлуулж байлаа. Харамсалтай нь олон жил уяж чадаагүй ээ. Хүүхэд унаж яваад жилбэнтүүлээд эндүүлчихсэн юм. Тэр цагаас хойш сэтгэлд таарчих юм олдохгүй явсаар соёолондоо онцгой хол түрүүлсэн Баагуузын улаан үрээг хавчигт нь авъя гээд чадаагүй. Нас нийлж байхад нь очсон чинь “үгүй яахав, тэгж их авмаар байгаа бол 3500 төгрөг өгөөд ав” гэсэн. Тэр үеийн 3500 төгрөг чинь их мөнгө шүү дээ.
-Тэгэлгүй яахав?
-Дуртай юм болохоороо мөнгийг нь өгчихөөд морио хөтлөөд ирж байсан. Авсан жилээ уясан чинь 50 дээр ирдэг юм байна. Уг нь өөрийгөө чамгүй уячихсан л гэж бодоод байдаг. Тэгээд жаахан сэтгэл дундуурхан л буцлаа. Би тэр морины уяаг олоогүй юу бригадын өдөрлөгт тав дотор давхиад байдаг хэр нь улсын чанартай уралдаанд ерөөсөө явдаггүй адуу байсан. Тэгээд сүүлд нь хүнд өгчихсөн.
-Багаас нь адуу зэхсэн хоёр хүү өдгөө морь уях уу?
-Нэг нь их шамдангуй уяж байсан. Одоо ажил хийгээд бас хөндийрөөд байнаа. Ойрын хэдэн жил миний бас бие чилээрхээд ноднин, уржнангаас л арай дээр болж байна. Тэгээд сурсан юмыг сураар боож болохгүй гэдэгчлэн уячихмаар санагдаад л байх юм. Ганц нэг уячихмаар адуугаа хүнээр уяулъя гэхээр ширүүдүүлчих гээд байгаа юм шиг санагдаад болохгүй юм. Ер нь уяачийн хөдөлмөр гэдэг чинь их нарийн, өөрөө л гардахгүй бол болдоггүй ажил.
-Тийм шүү. Санал нэг байна. Бидний урилгыг хүлээн авч амттай хууч дэлгэсэн танд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна