Сайжруулагч үүлдрийн азарганы тэжээлийн норм, жор

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 20 -нд

Сайжруулагч үүлдэр нь тэжээллэг, арчилгаа маллагааны хангалттай, хэвийн нөхцөлд байж, өөрийн аж ахуй, биологийн ашигтай шинж чанараа үр төлдөө бүрэн дамжуулдаг биологи, физиологийн онцлогтой. Энэ онцлог чанарыг нь алдуулахгүйн тулд сайжруулагч үүлдрийн азарганы тэжээллэг, маллагааг зөв зохион байгуулах явдал чухал ач холбогдолтой.

Адууны бие мах бодь нь үүлдэрлэг байдал, нас хүйс, ажлыг чиглэл улирал зэргээс хамаарч янз бүрийн арчилгаа маллагаа, тэжээллэг шаарддаг онцлогтой. Адуунд хүчит тэжээлийн төрлөөс хошуу будаа, арвай, хивэг зэрэг нь илүү тохиромжтойгоос гадна чанарын өндөр түвшинд бэлтгэсэн ногоон өвс, толгойтой ногоон сүрэл, даршаар тэжээх нь илүү үр дүнтэй байдаг.

Бид Араб, Буддённый үүлдрийн азарганы тэжээлийн жор, нормыг манай орны нөхцөлд хэрэглэж ашиглаж болох тэжээлийн төрөл, нөөцөд тулгуурлан тэдгээрийн үүлдэрлэг байдал, хээлтүүлэгт ашиглах байдал, тэжээл боловсруулах тогтолцооны онцлог, физиологийн үйл ажиллагаатай уялдуулан боловсруулав.

Буддённый, Араб азарганы тэжээл норм, жор

Сайжруулагч үүлдрийн азаргыг хээлтүүлгийн бус үед тэжээх горим

Тайлбар: Хээлтүүлгийн бус үеийн тэжээллэг, маллагааны горим нь зарчмын хувьд хээлтүүлгийн үеийнхтэй адил болно. Харин өдөрт өгөх нийт тэжээлийн 35 орчим хувийг өглөө, 20 хувийг өдөр, 45-аас доошгүй үдэш орой өгөх нь зүйтэй. Үдэш оройн тэжээлийг 10-11 цагийн үед өгөх ба хэтэрхий эрт тэжээвэл шөнө холхиж даарах, улмаар энерги ихээр алдаж турах, үржлийн тарга хүчээ гээж, дахин илүү зардал гаргаж тэжээхэд хүрдгийг анхаарах хэрэгтэй.

Бид чанар сайтай бүдүүн тэжээлийг ердийн байдлаар өгөхийн зэрэгцээ хошуу будааг гол төлөв бүхлээр нь дэвтээж чийглэг өгч байлаа. Адууны ходоодыг амьдын жинтэй нь харьцуулахад төдий л их биш багтаамутай тул тэжээлийг нэг дор их хэмжээгээр биш бага багаар тасалж, дунд нь түр амсхийлгэн идээшүүлэр хэрэгтэй байдаг. Ер нь тухайн өдрийн тэжээлийг өглөө, өдөр, орой гэж 3 хувааж өгөх бөгөөд оройных нь орцыг арай илүү хэмжээгээр өгөх шаардлагатай байдаг. Бид азарганы өдөрт идэж байсан тэжээлийн болон хоногийн турш ялгаруулж байсан хомоолын хэмжээнд тулгуурлан тэжээлийн шимт бодисын шингэцийн итгэлцүүр, шимт чанарыг тооцож гаргав.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна