МУ-ын Алдарт уяач М.Ухна: Азарга голдуу уяж хурдлуулж байсан
Дорноговь аймгийн Айраг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Магсар Ухна гуайтай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Сайхан өвөлжиж байна уу. Алдарт нас сүүдэр хэдийг зооглож байна вэ?
-Сайхаан, сайхан өвөлжиж байна уу. Би 1939 онд долоон хүүхэдтэй айлын отгон хүү болон мэндэлсэн. Дээрээ нэг ах, таван эгчтэй. Аав маань морь уяж байсангүй насаараа тэмээ хариулсан хүн. Олон ч тэмээтэй байсан гэдэг юм. Ганц ах Нацагдорж маань ч морь уяж байгаагүй. Одоо нас сүүдэр ная гарсан буурал бий. Тэгэхээр энэ айлаас морь уясан ганц эрэгтэй нь би байгаа юм. Намайг багад манай нутагт мундаг уяач олон байлаа. Би чинь хуучнаар Ихжаргалан суманд төрсөн хүн шүү дээ. Лүндэгдаржаа, Гэндэн гээд мундаг уяачид байсан. Тэд маань намайг “морь уя” гэж хэлдэг байсан. Тэгээд л тэднийгээ дагаж морь уясан хүн дээ.
-Анх хэдэн настай морь уяж эхэлж байв?
-19 настай юм уу даа. Хүнээс авсан загал морио анх уяж байлаа. Түүний дараа азаргаар нэг хэсэг наадсан. Би ер нь азарга голдуу уясан хүн юм билээ. Их, бага хоёр хул азаргатай байлаа. Хоёулаа авмал адуу. Бага хулыг нь 1975 оны хавар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас авч байлаа. Дундговь аймгийн харьяат Алдарт уяач Шаравжамцын алдарт Бөгөн хүрэн азарганы охин төлөөс гарсан хүрэн гүүний төл юм гэнэ лээ. Миний хүү Отгонтөгст дааганд нь бэлгэнд өгч байсан юм.
Хавар очоод авахад яаж эхээс нь салгахав гээд эхтэй нь хамт өгсөн юм. Тэгээд хусран даага авчраад, зун нь аймгийн наадамд түрүүлгэж байлаа. Тэгэхэд Шоовдор гуайн хээр азарга даагандаа аман хүзүүдэж байсан юм. Тэр манай аймгийн хамгийн анхны медальтай наадам байж, би нэг дор хоёр медаль хүртэж байсан юмдаг.
-Өөр бас ямар адуу орсон байхав?
-Өөрийн унаган адууны хонгор даага мөн таваар давхиж байлаа. Хонгор үрээ маань бага насандаа их хурдалж намайг олон баярлуулсан адуу. Сүүлд насны адуу олон болоод тавианы морь болгосон доо.
-Жамбал Алдартын Пуужин цагаан, Дашням гуайн Алдарт хар гэдэг шиг Ухна Алдартын нэрийн хуудас болсон ямар хурдан хүлгүүд байна вэ. Тэр талаараа сайхан хуучлаач?
-Сүүлийн үед юмаа мартаж санаад байх болж. Хоёр хул азарга маань арван жилийн турш намайг баярлуулсан удамт хүлгүүд .
-Нэг нь Дундговийн адуу байсан гэсэн. Нөгөө нь хаанахын адуу юм бэ?
-Мөн л Дундговь аймгийнх. Гэхдээ Өндөршилийн нэрт уяач Гүр гэж хүний адууных. Шүдлэнд нь Гүр уяач өөрөө зааж өгөөд би Бадага гэж хүнээс авч байсан юм. Тэгээд хоёр жил өнжөөгөөд соёолонгоос нь эхэлж уясан. Тэр жилээ аймгийн наадамд аман хүзүүнд хурдалж байлаа. Энэ хул азарга ер нь хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн адуу. Бага хулын эх хүрэн гүүний төл зургаан азарга гарсан. Зургуулаа нэгээс дээш түрүүлж, олон айрагдсан. Тэр хүрэн гүү сайхан буянтай амьтан байж билээ. Бага хул гэхэд л аймаг, сумдын наадамд долоо түрүүлсэн.
-Азарга голдуу уяж байсан гэсэн. Ер нь хичнээн азарга уясан байдаг вэ. Барагцаалах юм уу?
-Яг уясан их, бага наадмуудын азарга гэх юм бол 30 гаруй юм бий байх. Гойд давхисан азарга гэвэл арваад юм бий байхаа. Жишээ нь, 2003 оны Боржигоны даншигт түрүүлсэн хонгор азарга байна. Дээр ярьсан хоёр хул азарганы угсааны төл сайхан хонгор азарга байсан юм. 1999 оны Боржигонд мөн Дамба Манлайн буурлуудын угсааны эхтэй, хоёр хулуудын талын эцэгтэй гурван үрээ орж байлаа. Хоёр нь хязаалан үрээ байсан. Нэг нь түрүүлж нөгөө нь аман хүзүүдэж байсан юм. Мөн бас нэг соёолон морь таваар давхисан. Аман хүзүүдсэн буурал хязаалан нь Мөнгөн шувуу нэртэй хурдан морь болж, 17-18 мөнгө, нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж байлаа.
-Азарга уяхдаа юуг нь илүүтэй анхаарах ёстой байдаг юм бэ?
-Би бол өөрийнхөө санаагаар л уядаг даа. Ер 30 хоногийн уяатай л давхиулдаг. Их морь ч уяж айрагдуулж байсан. Хар морь, хүрэн морь, будан морь гээд дараагаар орж л байсан.
-1999 оны Боржигоны наадамд эцэг эх нэгтэй гурван адуу орж байсан гэлээ. Айраг, түрүү олноор нь бөөндсөн бахдалт наадмын баяртай дурсамжаас хуваалцаач?
-1998 онд сумынхаа наадамд нэг азарга түрүүлгэж, нэг азарга аман хүзүүдүүлж байлаа. Мөн дөрвөн шүдлэн дараагаар оруулж байсан. Тавын үрээнээс бусдыг нь барьчихаад цоллуулж байх бас л сайхан шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэг наадмаас хоёр түрүү, тавангэж хүний адууных. Шүдлэнд нь Гүр уяач өөрөө зааж өгөөд би Бадага гэж хүнээс авч байсан юм. Тэгээд хоёр жил өнжөөгөөд соёолонгоос нь эхэлж уясан. Тэр жилээ аймгийн наадамд аман хүзүүнд хурдалж байлаа. Энэ хул азарга ер нь хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн адуу. Бага хулын эх хүрэн гүүний төл зургаан азарга гарсан. Зургуулаа нэгээс дээш түрүүлж, олон айрагдсан. Тэр хүрэн гүү сайхан буянтай амьтан байж билээ. Бага хул гэхэд л аймаг, сумдын наадамд долоо түрүүлсэн.
-Азарга голдуу уяж байсан гэсэн. Ер нь хичнээн азарга уясан байдаг вэ. Барагцаалах юм уу?
-Яг уясан их, бага наадмуудын азарга гэх юм бол 30 гаруй юм бий байх. Гойд давхисан азарга гэвэл арваад юм бий байхаа. Жишээ нь, 2003 оны Боржигоны даншигт түрүүлсэн хонгор азарга байна. Дээр ярьсан хоёр хул азарганы угсааны төл сайхан хонгор азарга байсан юм. 1999 оны Боржигонд мөн Дамба Манлайн буурлуудын угсааны эхтэй, хоёр хулуудын талын эцэгтэй гурван үрээ орж байлаа. Хоёр нь хязаалан үрээ байсан. Нэг нь түрүүлж нөгөө нь аман хүзүүдэж байсан юм. Мөн бас нэг соёолон морь таваар давхисан. Аман хүзүүдсэн буурал хязаалан нь Мөнгөн шувуу нэртэй хурдан морь болж, 17-18 мөнгө, нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж байлаа.
-Азарга уяхдаа юуг нь илүүтэй анхаарах ёстой байдаг юм бэ?
-Би бол өөрийнхөө санаагаар л уядаг даа. Ер 30 хоногийн уяатай л давхиулдаг. Их морь ч уяж айрагдуулж байсан. Хар морь, хүрэн морь, будан морь гээд дараагаар орж л байсан.
-1999 оны Боржигоны наадамд эцэг эх нэгтэй гурван адуу орж байсан гэлээ. Айраг, түрүү олноор нь бөөндсөн бахдалт наадмын баяртай дурсамжаас хуваалцаач?
-1998 онд сумынхаа наадамд нэг азарга түрүүлгэж, нэг азарга аман хүзүүдүүлж байлаа. Мөн дөрвөн шүдлэн дараагаар оруулж байсан. Тавын үрээнээс бусдыг нь барьчихаад цоллуулж байх бас л сайхан шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэг наадмаас хоёр түрүү, таван айраг авч байсан юм уу даа. Хойд Даланжаргалан сумын наадамд гурван их морь дараагаар нь оруулж байсан. Санаанд орж байгаа нь энэ л байна.
-2000 онд Монгол улсын Алдарт уяач цолыг хүртсэн байдаг. Хэнээс авч байсан юм бэ?
-Сумын захиргаагаар дамжиж ирсэн. Би өмнө нь тодорхойлолт энэ өгөх ёстой гэж бодоо ч үгүй явсан. Тэгсэн 2000 оны зуднаар оторт явж байхад адуу судлаач Баярмагнай манайд ирж хоносон юм. Тэгээд миний амжилтыг дуулчихаад “Та улсын Алдартад тодорхойлолтоо явуул” гэсэн. Тэр дагуу нь явуулж удалгүй Алдартын тэмдэг ирсэн байсан.
-Морь уяж байх хугацаандаа авсан айраг, түрүүнийхээ тоог багцаалдах уу?
-1983 онд Хажуу-Улаан сумын 80 жилийн ой болж таван аймаг, нэлээд хэдэн сумын уяачид ирж оролцсон юм. Одоогийнхоор бол аймгийн бүсийн чанартай наадам юм уу даа. Тэр наадамд хоёр азарга аман хүзүү, дөрвөөр оруулж, соёолон морь аман хүзүүдүүлж, даага гуравлуулж байлаа. Ер нь аймгийн наадмаас хоёр түрүү, нэг айраг авсан. Боржигон бүсийн наадмаас дөрвөн айраг авчихсан. 2003 оны амжилт орохгүйгээр шүү дээ.
-Алдарт хэдэн хүүтэй вэ?
-Таван охин, дөрвөн хүүтэй.
-Хөвгүүд нь морь мал уях уу?
-Дөрвүүлээ л уяна. Хоёр нь сумын Алдарт уяач цолтой. Нэг ач маань хүртэл сумын Алдарт уяач цолтой.
Дорноговь аймгийн Айраг сум, хуучны Их жаргалан сумын Боржигон долоон Хонгор уулын их уяач Магсарын Ухна 1957 оноос өнөөдрийг хүртэл 57 жилийн турш хурдан морь уяж сойн төр түмнээ цэнгүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй нэгэн бөгөөд Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат олноо “Нуман” хэмээн алдаршсан Гүртэй хамтран морьдоо уядаг байсан гэдэг. Алдартын адуунд нутгийн хурд Тайж, Банди угшлын хурд чуулснаас гадна Дундговийн Шаравжамц, Гүр нар болон Манлай уяач Дамбын адууны угшилтай хүлгүүд бий гэдэг. Мөн Бадаг адуу ч бий хэмээдэг юм.
Алдарт уяачийн гаргасан амжилт, хурдалсан хүлгэдийн тухай цухас хүргэвээс:
1975 оны аймгийн баяр наадамд хул даага түрүү
1975 оны аймгийн баяр наадамд хонгор даага айргийн тав
1981 оны аймгийн баяр наадамд Бага хул азарга айргийн гурав
1983 онд Хажуу-Улааны Уулын үйлдвэрийн 10 жилийн ойд хул азарга түрүү
1983 онд Хажуу-Улааны Уулын үйлдвэрийн 10 жилийн ойд хээр азарга аман хүзүү
1983 онд Хажуу-Улааны Уулын үйлдвэрийн 10 жилийн ойд халиун соёолон аман хүзүү
1983 онд Хажуу-Улааны Уулын үйлдвэрийн 10 жилийн ойд хээр алаг даага айргийн гурав
1999 оны Ононмөр хавангийн нэрэмжит “Боржигон – 1999” төвийн бүсийн наадамд хул соёолон айргийн тав
1999 оны Ононмөр хавангийн нэрэмжит “Боржигон – 1999” төвийн бүсийн наадамд буурал хязаалан аман хүзүү
1999 оны Ононмөр хавангийн нэрэмжит “Боржигон – 1999” төвийн бүсийн наадамд халиун хязаалан айргийн гурав
2003 онд Их уяач Д.Галын нэрэжит “Боржигон – 2003”төвийн бүсийн наадамд хонгор соёолон түрүү
Энэ мэтчилэн их, бага наадмуудаас нийт 300 гаруй айраг, түрүү хүртсэн амжилтаараа 2000 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртжээ. Алдартын нэртэй хурдан хүлгэд, тэдний амжилт
Том хул азарга -дөрвөн түрүү, гурван айраг
Бага хул-10 түрүү, найман айраг
Их хээр-хоёр түрүү, нэг айраг
Дунд хээр – найман түрүү, гурван айраг
Бага хээр- нэг түрүү, таван айраг
Алтан хээр- гурван түрүү, дөрвөн айраг
Гурван цагаан-гурван түрүү, таван айраг
Дамба буурал- дөрвөн түрүү, таван айраг
Зул хонгор-таван түрүү, найман айраг
Хулан буурал хоёр түрүү, таван айраг
Хонгор буурал нэг түрүү, есөн айраг
Тогос хонгор хоёр түрүү, таван айраг
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгий тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна