Ж.Оюунбаатар: Хэнтий аймагт адуу дагасан бусад өв соёл буюу спортын төрөл зүйлүүд сайн хөгжиж байна
Тэлмэн
2015 оны 4-р сарын 08 -нд
Монголын хурдны гол цөм усны ундарга, булгын эх болсон Хан Хэнтий аймгийн Засаг дарга Жагдагийн Оюунбаатартай уулзаж ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Түүнийг морь сонирхогчид хурдан хул мориор андахгүй билээ.
-Хэнтий аймгийн Засаг даргын ажлыг авснаас хойш морины өв соёлтой холбогдолтой олон арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь түүхт 90 жилийн ойн баяр наадам байна. Ойн бэлтгэл ажилд нэлээд анхаарал хандуулсан байх?
-2012 онд Хэнтий аймгийн Засаг даргын албыг авснаас хойш морьтой холбоотой цөөнгүй ажлыг хийжээ. Түүний нэг нь мэдээж Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээ юм. 90 жилийн ойн баяр наадам, зүүн бүсийн хурдан морины уралдаантай давхцсанаараа илүү өргөн цар хүрээтэй болсон.
Түүхт ойгоо угтан Хэнтий нутгийнхаа бахархлуудыг илүүтэй тодотгож өгье гэсэн зорилго дэвшүүлж ажилласан. Хэнтий гэхээр хамгийн түрүүнд Чингис хааны төрсөн нутаг гэж төсөөлөгддөг шүү дээ. Тэр утгаар нь их эзний байлдан дагуулалт XIII зууныг харуулан дурсгалын хаалгыг байгууллаа.
Дараа нь Хэнтий гэхээр Галшар адуу буюу өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав, түүний бий болгосон хурдан удмын адуу төсөөлөгддөг. Тэр утгаар нь Чингис хотынхоо төвд Өвгөн ноёны болон алдартай хурдан зургаан азарганых нь хөшөө бүхий хүндэтгэлийн цогцолборыг байгуулж, Хардэл жанжин бэйсийн нэрэмжит гудамжийг бий болгосон.
Ой угтсан гурав дахь том ажил бол Батноров хийц буюу Тожил уран дархны хийцийг алдаршуулахын тулд Тожил дархныхаа түүх судар, өөрийн болон шавь нарынх нь хийсэн бүтээлүүдийн зураг бүхий “Хан Хэнтийн Тожил хийц” гэсэн номыг хэвлүүлсэн.
Ойн хүрээнд хийгдсэн дөрөв дэх том ажил бол Хэнтий аймгаас төрсөн даншгийн найман аваргынхаа хөшөөг босгосон явдал юм. Энэ мэтчилэнгийн бүтээн байгуулалтын ажлаас гадна 90 жилийн ойн баяр наадам, тэр тусмаа хурдан морины уралдаан маш сайхан зохион байгуулалт сайтай, өргөн дэлгэр болсон. Нэг насанд дунджаар 300-гаад адуу мордож, Хэнтийчүүд маань гурван түрүү, арав гаруй айргаа нутагтаа үлдээж чадсан.
-Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн үйл явдлыг дэмжиж уяачдаа өргөнөөр хамруулсанд талархал илэрхийлье. Дэлхийн морины онцлох үйл явдаар нэрлэгдсэн тэрхүү арга хэмжээний талаар ярихгүй орхиж болохгүй байх.
-2013 онд монгол адууг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгүүлэх түүхэн арга хэмжээ болсон. Энэхүү арга хэмжээнд Хан Хэнтийчүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэгэхээс ч аргагүй юм. Яагаад гэвэл Хэнтий аймаг морины соёлыг бий болгож, Монгол даяар түгээсэн нутаг. Хэнтийн гол угшил Галшар адуу очоогүй газар нэгээхэн ч үгүй. Өнөөдөр ч гэсэн монголчуудынхаа түүх соёлыг хадгалан, Монголын морин спортын хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байна. Энэ утгаараа бодсон ч тэр, өөрөө хүлэг морио дээдэлдэг уяачийн хувьд бодсон ч анхаарал хандуулж ач холбогдол өгөхөөс аргагүй байсан.
-Та өөрөө ирж оролцсон уу?
-Тэр үед гадагшаа ажлаар явчихсан байсан учраас оролцож чадаагүй ээ.
-Галшар адууг албан ёсоор үүлдэр болгон бүртгүүлэхээр зэхэж буй гэсэн. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
-Галшар угшлын адуугаа үүлдэр болгох, бүртгүүлэх ажлыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргаж Хэнтий аймгийн ЗДТГ, Галшар сум, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарсан судалгааны багийг бүрдүүлээд хоёр жил болж байна. Одоогоор Галшар суман дахь энэ угшлын адууны цөм сүрэг дээр тулгуурлаж судалгаа шинжилгээний ажлыг хийж байна. Удахгүй албан ёсоор Галшар үүлдрийн адуу албан ёсоор бүртгэгдэх байхаа.
-Дан ганц хурдан морь, морин уралдаан гэлтгүй адуу дагасан өв соёлыг нийтэд нь хөхиүлэн дэмжих бодлого баримталж байгаа юм болов уу хэмээн дүгнэсэн. Ойрмогхон хоёр ч удаа “Адуучин” тэмцээнийг зохион байгуулж, аваргуудаа тодруулсан сураг байна лээ?
-Цагаан сарын өмнөхөн Биндэр суманд МҮОНТ-ийн сэтгүүлч Л.Цагаандалай очиж Ерөнхийлөгчийн “Морио унацгаая” уриалгыг дэмжиж “Морьтой Монгол аян”-ыг улс орон даяар өрнүүлэх аяны эхлэл болгон Биндэр, Батноров суманд “Морьтой монгол” жагсаалыг зохион байгуулсан. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг улсын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнд манай аймгийн А.Алтаншагай, Х.Бат-Эрдэнэ нарын залуус тэргүүн байр эзэлснийг та бүхэн мэдэж байгаа байх.Тэр хоёрын маань амжилтын мялаалгын арга хэмжээ л дээ. Түүний дараа өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн залуу малчдын зөвлөгөөнийг Батноров суманд зохион байгуулж, тэр үеэрээ аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнийг явуулсан. Монгол түмний бахархал, спорт, соёлын үнэт өв болсон адууны соёлыг дээдлэх бодлогын хүрээнд Адуучин тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон. Улсын тэмцээнд оролцох эрх гардахын тулд адуучид маань аймгийнхаа аваргын энтэй байх босго бий. Энэ хүрээнд Хэнтий нутгийнхан “Шилдэг адуучин” шалгаруулах тэмцээнийг Хөхүүрийн талд зохион байгуулж, 18 сум, 4 тосгодоос залуус тэмцээнийг зорин ирж, ташуур шүүрэх, уран уургач, эмнэг хангал сургагч гэсэн 3 төрөлд адуучид эрдэм чадлаа сорьсон. Залуус дундаас Батноров сумын Монгол улсын аварга адуучин А.Алтаншагай магнайлж, аймгийн аваргын босгыг алхаж улсад өрсөлдөх эрх гардаж авсан.
Ер нь Хэнтий аймагт морь уургалах, бугуйлдах, эмнэг булгиулах зэрэг адуу дагасан бусад өв соёл буюу спортын төрөл зүйлүүд сайн хөгжиж буй. Заавал албан ёсны тэмцээн уралдаан гэлтгүй залуучууд маань нэгдэн өрсөлддөг болж. Автомашины бооцоотой тэмцээнийг хүртэл зохион байгуулсан байна лээ.
-Хэнтий аймаг Монголын хурдан морины өв соёлын цөм гэдэг утгаар нь дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх ажиллагаанд идэвхтэй оролцсон гэж байсан. Цаашдаа морин спорт, уяачдаа хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?
-Бидний хувьд Хэнтий нутагт морин спортыг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөж байгаа зүйлүүд цөөнгүй бий. Хамгийн эхний ээлжинд үндэсний морин спортоо хөгжүүлэх зорилгоор залуу уяачдаа дэмжих, дадлагажуулахад нэлээд анхаарна. Манай аймаг чинь адууны тоо толгойгоор улсдаа дээгүүрт тооцогддог.
-Хэддүгээрт бичигддэг вэ?
-220 мянган адуугаар 6 дугаар байрт бичигддэг. Адуу нь хангалттай олон ч хурдны чиглэлээр хөгжүүлэх, уяж сойх тал дээр жаахан дутмаг. Өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав гуайгаас хойш Ононмөр хаван, Донойн Цэвэгмид, Минжүүр, Сүрэнхор гээд дээхнэ үеийн олон сайн уяачид байлаа. Сүүлийн үеийн уяачдаас гэвэл Содном гуай маань байна. Сая сар шинийн босгон дээр Манлай уяач болсон. Энэ мэтчилэнгийн сайн уяачдаа залгамжлах, шинэ үеийн залуусаа бэлтгэх нь бидний нэн тэргүүний зорилт. Энэ тал дээр манай аймгийн МСУХ ч нэлээд анхаарч байгаа. Морин спорттой холбоотой хэрэгжүүлэхээр зорьж буй өөр нэгэн арга хэмжээ бол орчин үеийн морин спортыг орон нутагт хөгжүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, морин тойруулгын уралдааныг аймагтаа зохион байгуулдаг болохоор зорьж байна. Ингэж өөр төрлийн уралдааныг бий болгохгүй бол адууны үүлдэр угсаанаас үүдэлтэй маргаан мэтгээн тасрахгүй байна шүү дээ. Нэгэнт хөрөнгө, цаг заваа гаргаад эрлийз адуу гаргаад авчихсан хүмүүст зориулаад шинэ төрлийн уралдааныг бий болгох хэрэгтэй байгаа юм.
-Сүхбаатарын адуу үнэд орсноор аймгийн эдийн засгийн чадамжид эерэгээр нөлөөлсөн гэдэг. Хэнтий аймаг жилдээ хурдан морины наймаа арилжаанаас ямархуу хэмжээний орлого олдог бол. Энэ талаар судалж үзэв үү?
-Хэнтий аймаг мал аж ахуйн салбараас жилдээ 40-өөд тэрбум төгрөгийн орлого олдог. Түүн дээр хурдан удмын адуугаа арилжаалсан орлого нэмэгдэнэ. Гэхдээ Сүхбаатар аймагтай харьцуулбал бага байх. Ний нуугүй хэлэхэд тэр талын нарийн судалгаа хийгээгүй, аймгийнхаа МСУХ-ны удирдлагуудад “хий” гэсэн шаардлага тавиад л байгаа.
-Хурдан хулын эзэн, аймгийн Алдарт уяач Ж.Оюунбаатараас асуух асуултууд маань эхэлж байна. 2001 оноос хурдан морь сонирхон уях болсон гэдэг билүү?
-Тэгсээн. 2001 онд улс хувьсгалын 80 жилийн ой улсын наадамд хонгор азаргаа 100 гаргаж давхиулаад их урамшиж байлаа. Тэгш ойн жил гэдгээрээ олон азарга уралдаж, 100 гаргаад давхисан гэхээр чамлахааргүй амжилт шиг санагдаж байсан. Тэр хонгор азарга манай эндхийн Мөрөн сумын адуу, надад бэлгэнд ирсэн юм. Түүнээс хойш морь уямаар санагдаад энд тэндээс адуу мал нэлээд цуглуулсан. Миний хань чинь Сүхбаатар аймгийн Халзан сумынх. Халзанд байдаг манай хадмын ах дүү нар намайг моринд дуртай гэж дуулаад бас адуу мал өгч, тэгээд эхэлсэн дээ.
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан эрхмүүд байх юм билээ. Танай удам сударт ч гэсэн хүлгийн хийморийг сэргээсэн сайн уяач цөөнгүй байсан байлгүй?
-Манай өвөө Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Данагар Чимэд гэж бөх барилддаг, морь уядаг, хурдтай хүн байсан юм гэнэ лээ. Бидний цусанд морь уядаг өвөг дээдсийн маань ген байгаа учраас гадагшаа дотогшоо сургууль соёлд явж, ажил алба эрхэлж хот хүрээ бараадсан ч адуунаас холдоогүй байх.
-Та багадаа хурдан морь унаж байв уу?
-Зуныхаа амралтаар өвөө, эмээ дээрээ очиж морь унадаг байсан.
-Анхны айргаа Багануур бага Хэнтийн бүсийн уралдаанаас хүртэж байсан гэдэг байхаа?
-Тэгсэн. 2001 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын нэг өвгөн уяачаас авсан халтар азарга Багануурын “Нүүрэнтэйн хурд” уралдаанд айрагдаж байсан юм.
-Хурдан хул тань Монгол Улсын Алдарт уяач Р.Ооёо гуайн унаган адуу гэдэг билүү?
-Манай хадам аав Борхүү Сүхбаатар аймгийн Халзан, Мөнххааны сум нэгдлийн даргаар ажиллаж байсан. Р.Ооёо ах манай хадам талын хамаатан болдог юм. Тэгээд намайг моринд дуртай гэж сонсчихоод “Манай хүргэн моринд их дуртай хүн гэнэ лээ. Над дээр нэг ирээрэй, би морь мал өгнө шүү” гэж хэлүүлсэн байсан. Тэр жил нь би “за” гэж хэлчихээд явж амжаагүй. Дараа жил нь ахиад хэлүүлсэн. Тэгээд өвөл /2005 оны/ Халзан суманд байдаг хөдөө гэрт нь очсон. Сайхан танилцсаны дараа “моринд дуртай хүү дуулдаад байгаа. Би чамайг гайгүй адуу мал авбал аваг гэж бодсон юм. Чамайг ирнэ гээд гадаа гурван морь уячихсан байгаа. Гурвуулаа л хурдан адуу. Чи өөрөө харж байгаад дуртайгаа ав” гэсэн. Харсан хул, зээрд, хар зүсмийн гурван сайхан залуу морь уячихсан байна. “Та өөрөө уяж сойгоод бүгдийг нь хурдлуулчихсан уу” гэсэн “тиймээ, наадуул чинь бүгд хурдалдгаа хурдлаад, сум, аймгийн наадмуудад түрүүлж, айрагдчихсан морьд” гэнэ. Тэгээд амжилтыг нь яриулсан хул нь хамаагүй илүү, дээр нь надад сэтгэлд бас аятайхан санагдаад тэгээд л авсан даа.
-Соёолон морь аймагтаа түрүүлсэн гэдэг?
-Тэгсэн. Соёолон насандаа Сүхбаатар аймгийн наадамд түрүүлээд, манай Галшард ирж Өвгөн ноёны наадамд аман хүзүүдээд, Эрдэнэцагааны хилийн цэргийн отрядын наадамд дахиад аман хүзүүдсэн байсан. Нөгөө хоёр нь сумынхаа наадамд түрүүлж, айрагдаж байсан бас л сайн морьд гэнэ лээ.
-Ямар удам угшилтайг нь лавласан уу?
-Даагандаа Р.Ооёо ахад бэлгэнд ирсэн юм билээ. Сүхбаатар аймгийн Халзан сумын Д.Стаахүү гээд найз нь Р.Ооёо ахын шинэ машиныг /УАЗ-469/ мялаагаад 2000-гаад оны эхэн үер өгч байсан гэдэг. Тэрийг нь хязааланд нь уяад, соёолонд нь хурдлуулсан гэсэн.
-Р.Ооёо гуайг цэргээс ирэхэд нь хадам өвөө тань нэг азарга адуу бэлэглээд, тэр нь Алдартынд хурд тарьж. Түүний хариу болгон танд хул морийг бэлэглэсэн гэж сонсож байсан юм байна.
-Аан тийм, тэгээд цааш нь яривал их учиртай. Манай хадам ээж Дарьсүрэн гэдэг хөгшин бий. Ээжийн маань аав Шагжаа гэдэг хүн байсан. Тэр өвгөн залуудаа морь мал сайн уядаг, их ч хурдтай хүн байж. Гурван хүүхэд нь 1960, 1970-аад оны үед Улаанбаатар хот руу сургууль соёлын мөр хөөж, өвгөн хөгшин хоёр ч тэднийгээ дагах болж. Тэгээд мал хуйгаа хүн амьтанд үлдээх болоод өвөө хурдан адуугаа хамаагүй хүнд өгөхгүй гэж байгаад Ооёо ахад өгсөн юм билээ. Учир нь аав Рагчаа гуайтай найз, хүүг нь моринд дуртай тохитой гэж их тоодог байсан гэдэг. Тэгээд Ооёо ах хар халзан азаргыг нь авч үлдээд, адуу нь ч их сайжирсан юм гэнэ лээ. Тэрийгээ бэлгэшээж бодоод Ооёо ахынхан хэзээ нэгэн цагт сайн адуу бэлэглэнэ хэмээн боддог байсан юм шиг байгаа юм.
-Эв нь таарахгүй байжээ дээ?
-Манай хадмынх гурван охинтой. Охидтой болохоор нь урьд нь морь бэлэглэх боломж гардаггүй байсан юм байлгүй дээ. Тэгээд нэг хүргэн нь моринд дуртай дуулдахаар урьд өмнөх явдлаа бодоод намайг дуудуулсан байх. Тэр ч бас их бэлгэтэй юм болсон шүү.
-Тэр үед хул мориноос өөр адуу авсан уу?
-Хоёр, гурван гүү ганц нэг бага адуу ч авсан санагдана. 2005 оны өвөл очиж авахаар тохироод 2006 оны хавар гурван сард авчраад шууд Э.Эрдэнэчулуун уяач дээр аваачсан. Чука маань мундаг уяач болохоор сайн уясан л даа.
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд гурваар давхисан ч тооцогдоогүй...
-Тэр их утгагүй наадам болсон. Тэр зун хул морь их хурдан байсан. Улсын наадамд айрагдах нь баталгаатай гэж тооцож байлаа. Харамсалтай нь тухайн үед гарааны төхөөрөмж гэж байсангүй. Дутуу эргэсэн гэсэн шалтгаанаар айрагдсан таван морины амжилтыг тооцолгүй, эхний 70 хэдэн морийг хасч, цаасан дээрээс түрүү, айргийн морьдоо тодруулж байсан. Түрүүлж, айрагдаад хасагддаг морьд тухайн цаг үедээ үнэхээр дийлсэн мундаг адуунууд байсан. Улсын наадмаас хэдхэн хоногийн дараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зүүн бүсийн уралдаан болж хул морь маань аман хүзүүдсэн.
-2007 онд улсад хараахан айрагдаж чадалгүй долоод давхисан?
-Тэгсэн. Тэндээсээ “Их хурд-4” уралдаанд очиж айргийн тавд давхисан.
-Их хурдад уралдахаар мордоход нь Э.Эрдэнэчулуун Тод манлай ямар нэг зүйл хэлж байсан уу?
-Чука өөрөө хул моринд найдлага их тавьж, сайн ч уядаг. Хул морь ч итгэлийг нь даагаад сайн уралддаг байсан. Тэр жил шарга азарга аман хүзүүдээд, хул морь таваар давхин, манайх сайхан наадсан ч их насны морьдын уралдаанд булхай орсон юм шүү дээ. Яасан гэхээр морьд гарааны зурхай руу гараад газрын дунд хүрч байтал цаанаас портер машинтай улс гурав, дөрвөн морь буулгаад нийлүүлчихсэн. Тэгсэн тэр нийлсэн морьдын хоёр нь түрүүлж, айрагдсан. Хөлөөрөө явах машинаар ачигдаж очоод уралдах хоёрт асар их ялгаа бий шүү дээ.Тухайн үед хүмүүс хэл ам хийж байсан ч уралдааныг зохион байгуулж байсан аймгийн МСУХ-ны хүмүүс морьдыг хасаагүй. Архангайн морьд байсан болохоор нэг дорынх гээд хасаагүй байх л даа.
-2008 онд Алтан-Овооны их тахилгад мөн таваар давхисан. Тэр жил улсад уралдсан уу?
-Улсад уралдаагүй. Тэр жил манай уяач Чукагийн бие муудаад гадагшаа эмчилгээнд явчихсан байсан санагдана. Би бас улс төр, сонгууль гээд завгүй байсан. Уях эзэнгүй, дээр нь тамир тэнхээ ч тааруу байсан болохоор Чука “уяад хэрэггүй” гэсэн юм. Тэгээд тэр жилдээ улсын наадамд уялгүй өнжөөгөөд, Алтан-Овооны наадмаас 14 хоногийн өмнө Ооёо ах дээр аваачиж өгөөд “нэлээн нимгэндүү л байна. Та өөрөө үзээд болмоор байвал уралдуулъя” гэсэн юм. Тэгсэн чинь Ооёо ах, “би оролдоод үзье” гээд аваад үлдсэн. Дөрөв, тав хоногийн дараа над руу яриад “ямар ч байсан Алтан-Овоонд уралдчихаж болохоор байна” гэсэн юм. Тэгээд л уралдаад айрагдсан нь тэр.
-2009 оны зүүн бүсийн тухайд юу хэлэхсэн бол?
-2008 оны Алтан-Овооны наадмаас хойш хул морь Ооёо ахынд байсан. 2009 онд Ооёо ах уяж байгаад Халзан сумын наадамд уралдуулж, хол түрүүлгэсэн юм. 2009 оны зүүн бүсэд түрүүлдэг Лхагвасайханы хүрэн чинь Ооёо ахын адуу шүү дээ. Халзан сумын наадамд Ооёо ахын уясан хоёр мундаг морь хоорондоо уралдаж хул нь дийлэн түрүүлж, нөгөөх нь айрагдсан. Түүний дараа би хулыгаа авчруулаад улсын наадамд уралдуулсан айхтар бороотой байгаад уяа нь алдуурч хойхнуур давхисан. Яг үнэндээ явахааргүй болохоор нь хүүхэд нь татчихсан юм. Тэндээсээ Дорнодод болсон зүүн бүсийн наадамд очоод Лхагвасайханы хүрэн нь түрүүлж, миний хул таваар давхисан. Хэрвээ би улсын наадамд яваагүй бол хул морь тэнд торгон жолоогоо өргүүлэх л байсан байх даа. Лхагвасайханы хүрэн морь Халзанд уралдчихаад амарч байгаад бүсэд очиж, аатай сайхан түрүүлсэн шүү.
-Түүнээс хойш улс, бүсийн чанартай наадамд түрүүлж, айрагдаагүй. Хаагуур наадсан бэ?
-2010 онд Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд зорин очсон ч, морь эргээд 2-3 км яваад үлийний нүх цөмөрч хүүхэдтэйгээ уначихсан. Тэгээд их найдаж байсан наадамдаа амжилт гаргаж чадаагүй. 2011 онд яалаа даа. Уралдуулалгүй өнжчихсөн байхаа.
-Одоо хэдтэй вэ?
-18-тай. 2013 онд Хэнтий аймгийн 90 жилийн ой, зүүн бүсийн уралдааны үеэр албан ёсоор зодог ёслол хийгээд зодог тайлчихсан. Их насны морьд гарахад бүх медалийг нь зүүж, цэнгэлдэх тойруулж, хийморийг нь сэргээгээд, наадмын хаалтын ажиллагаан дээр морь цоллоход дахин тойруулж албан ёсоор зодог тайлж байгааг нь зарласан.
-Ингэхэд Э.Эрдэнэчулуун Тод манлайтай хэрхэн уяа нэгдсэн юм бэ?
-Морь мал гэж яваад л танилцсан байх. Хул морийг авчрахын өмнөх жил Чукагийн уяан дээр таараад ярьж суутал “чи өвгөөн морь уяж байгаа бол хөгшин дээрээ ганц нэг адуу авчраад уяулж болно шүү” гэсэн юм. Тэрийг нь санаад хул морио авангуутаа шууд авчирч өгсөн. Хул мориноос гадна халтар азарга бас уягддаг байсан.
-Одоо таны морьдыг хэн уяж байна?
-Чукагийн туслах байсан Дашчийрэв уяж байна.
-Адуу тань Баянхутагт уу?
-Тиймээ. Ойрхон амар байдаг юм.
-2014 оны Хэнтий аймгийн баяр наадамд буурал азарга айрагдуулсан байна лээ. Тэр хаанахын адуу вэ?
-Манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очир, Энхтүвшин бид хэд мориор дамжин гэмгүй нөхөрлөсөн улс. Тэгээд өнгөрсөн зун Манлай манай аймагт ирж наадаад, хамт ирсэн залуу нь миний нэр дээр азаргаа уралдуулсан юм. Түүнээс миний адуу биш л дээ.
-Ж.Оюунбаатар Алдарт олон газрын хурд цуглуулсан уу?
-Авсаан, авсан. Хэнтий, Сүхбаатарын сайн адуунаас бараг бүгдээс нь авсан даа. Дээр нь Оросоос азарга авчирсан. Батноровын Аварга цоохорын удмын азарганы төлөөс ч авсан.
-Арслангийн цоохор уу?
-Тиймээ, Даваадоржийн цоохор азарганы төл азаргыг манай Зандраа ах надад бэлгэнд өгч, түүгээр нь азарга тавьсан. Түүнээс хойш Сүхбаатараас нэлээд олон азарга авсаан. Миний халзан азарга гэхэд л Халзан угшилтай. Ооёо ахын адууны хоёр, гурван ч азарга бий.
-Адуу өсч байна уу?
-6-7 азарга адуу бий, бий.
-Шарга азарганы төл галын бараг бүх гишүүнд байдаг гэх юм билээ. Танд байдаг уу?
-Чука надад шаргын төлийг өгсөн л дөө. Тэрийг нь авч амжаагүй л явна. Наранхүү ч бас амлачихаад л байгаа. Сүүлийн жилүүдэд ажил төрөл ихтэй адуу малдаа анхаарал хандуулж чадахгүй л байна. Хүүхэд, залуучууддаа найдаж үлдээчихээд өөрөө хааяа л эргэж тойрох юм даа.
-Тэр Батноров эмээл үү?
-Тиймээ, Батноровын Тожил хийцийн эмээл. Морь сонирхоод эхлэхээр хүний хүсэл сонирхол өөрчлөгддөг юм билээ. Ан гөрөө сонирхдог байснаа больсон. Зав гарвал адуу мал руугаа л явна. Дээр нь морь уяж байгаа хүн сайн эмээл хазаартай байх хэрэгтэй. Хөөрөг бас чухал. Энэ мэтчилэн монгол соёл ахуй руугаа их ордог юм шиг байна.
-Таныг дагаад морь сонирхон уяж байгаа найзууд бий юу?
-Намайг морь уяснаас хойш миний мэдэхийн нэлээн хэдэн найз маань морь сонирхож уядаг болсон. Хүсэл сонирхол нэгтэй болохоор уулзахаараа морь ярина. Ер нь тэгээд мориныхон чинь хоорондоо амь нэгтэй болчихдог юм шиг ээ.
-Тэгэлгүй яахав. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Их ажлынхаа заваар бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Монголын морин спортыг дэмжсэн сайхан сэтгүүл гаргаж, монгол адууныхаа өв соёлыг сурталчлан алдаршуулж байгаа танай хамт олны ажил үйлсэд амжилт хүсье. Хэнтий аймаг бол яах аргагүй Монголын хурдны цөм болсон нутаг. Морины соёлыг түгээж буй Хан Хэнтийчүүддээ сайн сайхныг ерөөж, амжилт хүсье.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна