Г.Батхолбоо: Уяачдаа улсын наадамд нэгдсэн зохион байгуулалттай оролцуулна
Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, "Зээрд адуу" МСУХ-ны тэргүүн Г.Батхолбоотой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Зээрд адуу” уяачдын холбоог хэдийнээс тэргүүлж байна вэ. Энэ хугацаанд ямар ажил хийж амжуулав?
-“Зээрд адуу" уяачдын холбооны тэргүүлэгч гишүүнээр 2007 оноос эхлэн ажиллаж байгаад 2012 оны 6 сараас тэргүүнээр сонгогдоод байна. Тэргүүн болсноос хойш Уяачдын холбооны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, нийт гишүүдийн идэвх санаачлагыг өрнүүлэх үүднээс өнгөрсөн өвөл сумандаа уяачдын холбооны шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулсан. Мөн сар шинийн 10 буюу 2 сарын 20-нд дээд гурван насны өвлийн уралдааныг сумын төвөөс зүүн урагшаа 60км газарт зохион байгуулсан. Мөн 3 сарын 18-нд уяачдын холбооныхоо нэрэмжит “Морины тухай дуу хэн сайн дуулах вэ?” хүүхдийн дууны уралдааныг аймгийн хэмжээнд зарлаж явуулсан. 40 гаруй хүүхэд оролцсон уралдааныг аймгийн Боловсрол соёлын төвөөс шүүгч урьж шүүлгэсэн бөгөөд 3 байр шалгаруулсан. Шагналын сан 1-р байр 100,000, 2-р байр 70,000, 3-р байр 50,000 төгрөг, дээр нь Хүүхдийн ордны алт, мөнгө, хүрэл медалиар шагнасан. Уралдааны эхний гурван байрыг манай сумын авьяаслаг хүүхдүүд авсан.
-Холбооныхоо гишүүдийг идэвхжүүлэх, нэг зорилгод зангидах талаар тэргүүний ажлын гараагаа эхэлсэн юм байна. Асгат сумын уяачдын хэд нь “Зээрд адуу” уяачдын холбоондоо гишүүнчлэлтэй байна вэ?
-Сумдын хэмжээнд нийт 400 гаруй уяачтай, үүнээс 250 гаруй уяачийг холбооны гишүүнээр бүртгэж, үнэмлэх олгоод байна. Холбоо маань тэргүүн, нарийн бичиг, 20 тэргүүлэгч гэсэн бүтэц зохион байгуулалттай. Уяачдадаа семинар зөвлөгөөнийг хэрэгцээтэй сэдвээр нь өгдөг ажлыг уламжлал болгоод байгаа. Тухайлбал морь тэжээх, тэжээлийн морийг хэрхэн уях зөвлөгөөг нийт уяачдадаа өгч байсан. 2007 онд зууны манлай уяач Д.Даваахүү гуай, мөн МУ-ын Манлай уяач Цэндээ нарыг урьж уяачидтайгаа уулзуулж, зөвлөгөө авсан. Энэ жил аймгийн “Жавхлант шарга” уяачдын холбооны зохион байгуулсан бага хурал, сургалт зөвлөгөөнд сумын уяачдын холбоогоо төлөөлж тэргүүн, нарийн бичиг хоёроос гадна Жамбалжамц, Дамдинсүрэн, Цагаанхүү гээд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 3 аймгийн алдарт уяачтай ирж оролцсон. Мөн санаачлан зохион байгуулсан ажлын нэг нь уралдааны гарааны төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн анхдагч сумдын нэг нь манайх. Энэ жилийн хувьд гарааны төхөөрөмжийг сунгах, уяачдын холбоо асар майхантай болох гэх мэт ажил хийхээр төлөвлөөд байна.
-Танай сум хичнээн улс, аймаг, сумын алдар цолтой уяачидтай вэ?
-Манай сум Ч.Хүрлээ гэж Монгол улсын алдарт уяачтай, одоогоор Дорнод аймагт оршин суудаг. Аймгийн алдарт цолтой 29 уяач байдгаас амьд сэрүүн байгаа нь 25 байна. Сумын алдарт уяач 62 хүн бий.
-Асгатын хурдан адууны удам угшил алдарт Махбариадын улаан азарга гээд л үргэлжилнэ биз?
-За тэгэлгүй яахав. Манайхны адууны угшил гэвэл алдарт Махбариадын улаан азарга, Лхамсүрэнгийн хар азарга, Сүх-Очирын хүрэн азарга гэж хурдаараа гайхагдсан адуунууд байсан. Ардын хувьсгалын дараахан байсан Луниа даа гэж хүний хурдан адууны удам угшил одоо ач хүү аймгийн алдарт уяач, улсын сайн малчин Дуламрагчаад өвлөгдөж ирсэн байдаг. Ийм дөрвөн угшлын адуу манайд түлхүү хурдалж байна даа. Энэ цагт ч манай сум хурдан удмынхаа адуугаар аймаг, улсдаа гайхагдаж байна.
-Энэ цагт гайхагдаж байгаа Асгат саарал, Даатгал хээр танай сумын унаган адуу байхаа?
-Сүүлийн үед улс, бүсийн наадамд орж байгаа олон сайхан адуунууд Асгат сумаар цоллуулж байна. 2004 оны Их хурдад азарга, их насны 10 морь айрагдсаны 6 нь манай аймгийн морьд байсан. Аймаг дотроо 2 азарга, 2 их морь нь манай сумынх байсан. Дамдинжав гэдэг хүний гаралтай Даатгал хээр азарга аман хүзүүдэж, манай сумын улсын сайн малчин Баяраагийн унаган адуу Асгат саарал азарга 5-аар орсон. Их насанд аймгийн Алдарт уяач Цэвэгжавын морь аман хүзүүлж, аймгийн Алдарт уяач Ооёогийн унаган хонгор морь мөн 5-аар орсон. Хурдны угшлаараа гайхагдсан Даатгал хээр, Асгат саарал, Максын хээр морь, Улаан сайдын зээрд азарга, улсын начин Дашцэрэнгийн хээр морь Мэндбаярын саарал даага гээд 20-иод адуу улс, бүсийн наадамд орсон байдагаа.
-Сонсож байхад энд дурдсан адуунууд бүгд л аймгаасаа гарсан адуунууд байна. Өөрсдөө адуугаа уяж, уралдсан бол гэсэн бодол эрхгүй төрж байна. Цаашдаа улсын чанартай уралдаануудад зохион байгуулалттайгаар уралдах талаар холбооны зүгээс бодож санасан зүйл байна уу?
-Үнэхээр манай сумын уяачид өөрсдөө явж очиж уралдах талаар муу. Манай уяачдын холбоог үүсгэн байгуулагч миний нагац ах, аймгийн алдарт уяач Дашдондог гэдэг хүн байсан юм. Тэр хүн нутгийнхаа ах дүү, найз нөхдийг уриалж 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын баяр наадамд очиж уралдаж байсан. Тухайн үед соёолон 21-ээр оруулж, бусад морьдоо гуч, дөч, тавиар оруулж байсан юм. Дараагийн жил нь улсад 2 үрээ авч очоод хулгар хээр нь аравт, хүрэн үрээ нь 12-т орж байлаа. Дундговьд болсон “Боржигон 2007” гэж бүсийн наадамд хээр шүдлэнгээ гурваар оруулж, сумаасаа хамгийн анх удаа бүсийн наадамд айраг авч байсан. Ахынхаа энэ ажлыг үргэлжлүүлж сумынхаа уяачдаа улсын наадамд авч явж нэгдсэн зохион байгуулалттай оролцуулна гэсэн бодол бий.
-Уяачдын холбооны тэргүүнд тавьсан асуултаа өндөрлөөд уяач Батхолбоотой ярилцлагаа үргэлжлүүлье. Ярианаас чинь удам дамжсан уяач гэж таамаглалаа?
-Манай авга, нагац өвөө хоёулаа хурдан морь уядаг хүн байсан гэдэг. Гэвч цол хэргэм өгөхөөс өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Аавын аав Ням-Осор сумандаа 11 морь түрүүлүүлгэсэн бөгөөд энэ хүний амжилтыг одоогоор манай суманд эвдэж чадаагүй байгаа. Нагац өвөө Цэрэн 1954 оны наадамд нэг түрүү, хоёр айраг, 1957 оны наадамд 2 түрүү, 3 айраг авч байсан, содон амжилт гаргадаг улсууд байсан гэдэг юм. Би өөрөө 2003 оноос морь уяж эхлээд 2006 оноос сумандаа анх хүрэн даага аман хүзүүдүүлж, улаан хязаалан гурваар оруулж, намар нь Онгоны отрядын 70 жилд хар соёолонгоо таваар оруулсан. Тэгээд 2007 оноос хойш сумын наадмаас айраг түрүү алдаагүй. Одоохондоо цол аваагүй байна.
-Хоёр талын удамтай уяачийн морь хэр давхиж, ямар амжилт гаргаад байна вэ?
-2007 оны хавар “Одкон” группийн ерөнхийлөгч Мөнхбат Дуламрагчаа гэдэг хүнээс хээр морь авч, түүнийг нь би уяж Ардчилсан намын наадамд таваар, залгаад 6-р сарын 1-нд болсон МАХН-ын наадамд дөрвөөр оруулсан. Үүний дараахан нь 7 хоногийн зайтай болсон хавчиг морины уралдаанд Одконы Мөнхбатын хээр морийг түрүүлүүлгэж, өөрийнхөө хар морийг аман хүзүүдүүлж байлаа. Тэр жилээ улсын наадамд Мөнхбатын хээр морийг уяж, 28-аар оруулсан. 2008 оны улсын баяр наадамд талийгаач Дашдондог ахтайгаа очиж, мөн хээр морийг долоогоор оруулж байлаа. Амжилт гэвэл том, жижиг наадам нийлсэн 50-иад айраг, түрүү байна. Үүнээс аймагт 2 айраг, сумын наадамд 15-16 түрүү, бусад нь айраг бий.
-Сумын алдартын болзол хүрчихсэн юм бишүү. Ингэхэд ямар угшилтай адуугаар уралдаж байна вэ?
Махбариадын улаан азарганы төлийн төл нь нагац өвөөд маань даагандаа ирсэн хурдан улаан азарга байсан. Тэр улаан азарга өвөл, зуны наадамд 18 уралдаж 17 айраг, түрүү авсан байдаг. Тэрний төлүүд хурдалж байна. Мөн энд тэндээс хурдалж байгаа адууны охин төлийг авсан. Нутгийнхаа Рэнцэн гуайн хурдан хүрэн азарганы төлийн төл хүрэн азаргыг авсан. Хүрэн азарга шүдлэндээ аймагт гурваар ороод, тэрнээс хойш хөлийг нь авчихсан юм. Одоо төлийг нь авч байна. Сүүлийн үед Лхамсүрэнгийн хар азарганы төл гүүнээс гарсан ганц нэг адуу хурдалж байна. Мөн Улаанбаатар хотод байдаг Дорноговийн харъяат Отгонжаргал ах маань тойруулга угшилтай засаатай хонгор үрээ бэлэглэсэн. Тойруулга хонгор маань азарга болж, сумынхаа өвөл, хаврын наадамд 2 айрагдаад байна.
-Залуу хүний урам зориг, эрч хүчээр дүүрэн ажиллаж байгаад чинь баяр хүргээд цаашдын ажилд чинь амжилт хүсье.
-Баярлалаа. Холбоо маань өнгөрсөн жил шинэ зохион байгуулалтанд орсноос хойш жил орчим ажиллаж байна. Шинэ ажил үр бүтээлтэй л байна. Хамгаалалтын хувцас сумын нийт хүүхдийн 50% -д нь өмсгөөд байна, наадмаас өмнө нийт хүүхдүүдээ 100% хамгаалалтын хувцастай болгоно бодож байгаа. Мөн хүүхдээ даатгалд хамруулах зэргийг ажлын төлөвлөгөөндөө оруулаад явж байна. Цаашдаа улсын наадамд жил өнжихгүй, нэгдсэн зохион байгуулалттай явж уралдах бодолтой байна. Манай Асгатынхан өөрсдөө явж уралддаггүй болохоос адуу нь хурдан шүү дээ.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна