Аймгийн Алдарт уяач Г.Санжаа: Оцол сансарын орчим төрсөн унага бүхэн хурдан, уяач бүхэн нь эрдэмтэй
А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 01 -нд
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Санжаатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Залуу уяачдын ярилцлаганд олонтаа дурдагдсан хүндлэлт эрхэмтэй уулзаж буйдаа баяртай байна. Нутгийн залуус таныг ихэд хүндэтгэдэг бололтой?
-Цаг хугацаа ч хурдан юм даа нэг мэдсэн 60 дөхчихөж. Нутгийн залуус мэдэхгүй, чадахгүйгээ их асуунаа. Би ч мэдэхээ харамгүй хэлдэг юм. Нэгэн үе би ч гэсэн ахмад буурлуудаасаа үг дуулах гээд л асууж сураглаад явдаг байсан бол өдгөө өөрийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцах дайны болж. Манай хоёр хүү бас морь уянаа. Миний хэлэх дуртай ганц үг бол “хоргүй хүн, хоолтой морь хоёр наадмын чимэг шүү” л гэдэг юм. Хоолыг нь хасаж байж морио эндээчихвэл наадам яаж сайхан байхав. Хордож, шартаж бухимдаад байвал яаж баярласан болохов гэсэн санаа л даа.
-Тэр ч аргагүй үнэн шүү. Хэрүүл маргаан, будилаан хутгаангүй наадам л хамгийн сайхан санагдах болж?
-Түмэн аавын хүүхдүүд эрэмбэ эрэмбээрээ, үе үеэрээ л наадна шүү дээ. Хурдан хүлэг гэдэг аавын хүүг алагчлалгүй заяадаг тэнгэрлиг амьтан. Түүнийг харин яаж уях нь уяачийн ухаан, эрдмийн асуудал юм даа. Сүүлийн үеийн залуус морийг сайн уядаг болжээ. Хамгийн сайхан нь суралцах гэж их хичээж байна. Би үүнийг нь хувьдаа их үнэлж явдаг юм.
-Яриагаа Алдартын хурдан морь уяж сойх болсон түүхээр үргэлжлүүлье?
-Манайхан удам дамжсан уяачид.Манай өвөө, ажаа бүгд л морь уяж байсан. Миний хувьд 1984 онд айл гэр болоод 1985 оноос эхлэн өөрийн нэртэй морь мордуулж эхэлсэн дээ. Түүнээс өмнө бол аавдаа туслаад алт, мөнгөн медалийг авч өгч л байлаа.
-Хэдэн оны ямар наадам билээ?
-Тэр үед Дорноговь аймгийн харьяа Сүмбэрийн сангийн аж ахуй гэж явдаг байсан даа, 30 жилийн ой болж анхны медальтай наадам хийж байлаа. Тэр наадамд хүрэн халзан даага түрүүлгэж алтан медаль, халиун соёолон аман хүзүүдүүлж мөнгөн медаль, их насны хүрэн халзан морь айргийн таваар оруулж хүрэл медаль авч байсан.
-Өөрийн нэртэй морьд хэрхэн давхиж байсан бэ?
-Анх өөрийнхөө нэр дээр соёолон уралдуулсан чинь эндчихээд жаахан шантарсан шүү. Гэхдээ дараа жил нь сайхан наадсан. Энэ хүүхдүүдэд хамаагүй хэлж болохгүй л юм. Гэхдээ дээр үеийн өвгөчүүл наадамд яваагүй үедээ “за хэний морь түрүүлэв, хэний морь үхэв” гэж асуудаг байсан юм гэнэ лээ. Яагаад гэхээр морь эндэхэд муугийн үүд хаагдаж сайны үүд нээгдэн аз онгойлоо хэмээн бэлгэшээдэг байж. Би үүнийг хожмоо “адуу эндчихлээ гээд шантралгүй зүтгэ” гэсэн санаа юм хэмээн ойлгосон. Түүнээс морь эндээд л аз нээгддэг гэж юу байхав.
-Дээдчүүлийн үг ортой гэдгийг мэдэрсэн дараа жилийн буюу 1986 оны наадмын дурсамжаас хуваалцаач?
-Хүрэн халзан морио аман хүзүүнд хурдлуулж мөнгөн медаль, шүдлэн үрээ гуравт оруулж хүрэл медаль авсан. Тэрнээс хойш ойр хавийн сумд, аймаг, багийн наадмаас айраг, түрүү алдаагүй шүү. Айраг авалгүй өнжсөн жил үнэндээ байгаагүй ээ, хөөрхий хурдан тууртын буянаар. 1991 онд Баянтал сум байгуулагдсаны нэг жилийн ой болоход би азарга түрүүлгэн, соёолон аман хүзүүдүүлж байлаа. Тэр их дурсамжтай наадам аа.
-Юугаараа дурсамжтай гэж?
-Уралдахынх нь урьд шөнө аймагт түрүүлж, айрагдсан хоёр азарганы эзэнтэй цуг адуу манадаг юмаа. Тухайн үед хар хонь хариулдаг, хажуугаар нь үхэр мал гээд ажил амжихгүй байсаар азаргаа хөлслөчихөөд хусаж амжилгүй нутгийн өвгөнд үлдээгээд явлаа. Эргээд ирсэн өвгөн “за хүү минь чи морь уях ч болоогүй байна даа. Хөөсөн хөлсийг нь аваагүй байж битгий наадамд уралдаж байгаарай. Энэнээс хойш хөөсөн хөлсийг нь авсан хойноо уралдуулж байгаарай” гэдэг юм. Муу л байгаа юм байна гэж бодоод юм хэлсэнгүй. Шөнө нөгөө хоёр чинь хоорондоо “за эхлээд би азаргаа явуулна. Тэр үед чи азаргаа татаж байгаарай. Тэгээд үзүүр дээр нь чи явуулаарай” гээд л ярьж байна. Энэ хоёрын азарга сайн, миний азарга хөөсөн хөлсийг нь аваагүй муу байгаа юм чинь гэж бодоод дуугарсангүй. Маргааш нь багахан хүүхэд мордуулаад тавьчихсан. Хүрэн азарга холхон өнгөлөөд ирэхээр нь Данзан гуайн азарга байх гэж бодоод цааш хараад байлаа. Эхний арав дотор байдаггүй. Цаашаа явалтай нь биш гээд буцаад ирсэн чинь миний азарга түрүүлчихсэн, эхнэр маань хөтлөөд “чи хааччихваа” гэчихсэн байж байсан. Түрүүлнэ чинээ санаагүй байсан болохоор ёстой нөгөө магнайгаа хагартал баярлана гэдэг нь болсон байх. Азаргаа танилгүй хажуугаар нь өнгөрөөчихөж л байсан хүн шүү дээ би чинь./инээв/
-Мартахын аргагүй дурсамжтай наадам юм. Эзнээс нь илүүтэй мэддэггүй л гэдэг болж дээ?
-Тэгсэн л байх. Дараа нь соёолонгоо мордуулж бас айрагдуулаад, манайхан бөөн хөл хөөрцөг болсон. Бас нэг жил Дундговь аймгийн Баянжаргалан сумын наадамд хязаалан, шүдлэн хоёр түрүүлгээд. Тэгсэн түрүү морины эзэнд 13 литр ордог шаазан хулаар айраг өгдөг юм байна. Эхнийхийг нь ч яахав хүнтэй хуваагаад уучихсан. Хоёр дахь түрүүнийхээ айргийг уух гэсэн бардаггүй ээ. Тэр хавийнхан бас жаахан шоглох маягтай заавал уулгана гээд болдоггүй. Тэгээд уусан гурав бөөлжихөд айраг нь дундаа ороогүй л байсан. Тэр наадам бас санаанаас гардаггүй юм.
-Хэр барагийн аавын хүү тогтоочихгүй байхаа?
-Амаргүй байлгүй яахав. Аймгийн Алдарт уяач Эрдэнэцогт гээд манайхны хамаатны хүн хоёр аман хүзүүг нь авсан байсан. Одоо хааяа таарахаараа энэ тухай ярьдаг л юм. Сүүлийн үед сайхан наадсан наадам гэвэл 2008 оны аймгийн наадам юмуу даа. Азарга, их морь түрүүлгэсэн. Түүний дараа жил соёолон таваар оруулж, хязаалан аман хүзүүдүүлэн, шүдлэн түрүүлгэсэн. Морь түрүүлж, айрагдан ийнхүү сайхан наадах чинь гол нь унаач хүүхдийн сайных шүү дээ. Өөрийн хүүхэд унаж байхад морь илүү давхисан байдаг юм билээ. Хүний хүүхэд мордуулчихаар чинь айж, эмээгээд хэцүү.
-2015 онд хэрхэн наадсан бэ?
-Шивээговь сумын наадамд хязаалан үрээ дөрвөөр давхиулж бусад нь сум, аймагтаа 10-н хэдээр л орлоо. Аан бас тахилга наадамд соёолон аман хүзүүдүүлж, хоёр даага, их морь айрагдуулсан юм байна.
-Таныг сайн адуу нэлээд цуглуулсан болов уу хэмээн таамаглаж байна. Санжаа Алдартын адуугаар орвол...
-Улсын наадамд аман хүзүүдсэн Төмөрхуягийн хээр азарганы төл хээр азаргыг 1996 онд авсан. Тэр хээр азаргыг Баатар гэдэг хүн Хэнтийн Дархан руу зарах гэж байхад нь авч үлдсэн юм. Тийнхүү зорьж авах болсон нь бас учиртай, сонирхвол яръя.
-Яръя л даа, сонирхолтой л байна?
-Эрдэнэцогт гэдэг хүнийг дагаад тав зургуулаа нэг гал болж 1996 онд улсын наадмыг зорив оо. Улс хувьсгалын 75 жилийн ойд уралдах санаатай. Би зургаан насны морь уячихсан, хөлөөр нь хөтлөөд явж байгаа юм шүү дээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт сунгаан хийгээд хүмүүст “Говьсүмбэрээс яваа” гэхээр мэддэггүй. Тэгэхээр нь хонгор Морьтын Цэнд гуайг ярихаар шууд таньж байнаа. Тэр жил миний уясан морьдоос улсын наадамд хамгийн дээд тал нь даага есөөр, соёолон 32, их морь 54, азарга 82-оор давхидаг юм. Ингээд улсад уралдсан гэсэн дөрвөн үнэмлэхтэй буцлаа. Ирж яваад Төв аймгийн Баяжаргалангийн Түмэн адууны баярт оролцож даага аман хүзүүдлээ. Тэгээд ирсэн Төмөрхуягийн хээр азарганы төлийг Хэнтийн Дархан руу зарах гэж байна гэж дуулаад “хурдаа нутагтаа авч үлдэе” гээд авчихсан юм. Бас болоогүй нөгөө хүнд зарах гэж байсан өртгөөс нь арай илүүг өгч байж авсан. Дараа жил нь хээр азаргаа уяж улсад очоод 72-т оруулж, 1998 онд аймгийн наадамд гурваар давхиулж байлаа. Одоо төл нь гээд 11 настай сайхан хээр азарга надад байна.
-Төл хээр нь яаж давхисан юм бэ?
-Шүдлэндээ аймгийн наадамд түрүүлээд, хязаалан, соёолондоо айрагдаж хавчиг азарга аман хүзүүдсэн.
-Алдартын нэрийг дуурсгасан өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Хэнтий аймгийн Мөрөн сумын гаралтай сайхан хул азарга байна. Би нэг оны цэрэг ,Алтан унаганы эзэн найзаасаа авсан юм. 1997 онд “намайг ирээч” гэхээр нь очсон чинь надад 10 үрээ харуулж сонгуулахад би эмнэг хязаалан саарал үрээ авч, азарга тавиад гарсан төл нь миний хул азарга.
-Эцэг саарал нь уягдаж байсан юм уу?
-Уягдаж байсаан, аймаг, сумын наадамд хэд хэд түрүүлж, айрагдсан зургаан медальтай азарга. Сүхбаатарын Уулбаян чигийн бас нэг хул азарга бий. Би ер нь хул, саарал, хээр адуунд их дуртай хүн. Сүхбаатараас авчирсан хул азаргаа 2013 оны аймгийн наадамд айрагдуулсан. Одоо долоон настай азарга байна.
-Яриаг тань сонсож байхад гүү нэг их авдаггүй бололтой?
-Бараг үгүй дээ. Манайх Жамсран Галдаагийн шаргын угшилтай халиун гүүтэй байсан. Түүний угшил явсаар одоо хул, хээр болчихоод байна. Хотод байдаг хамаатны хүү эрлийз азаргатай адуу авчирч тавьсан. Азарганд нь би өөрийн гүүнээс хураалгаж, Арабын эрлийз гүү, Английн эрлийз хонгор халзан азаргатай болсон. Бас Будённый цустай адуу ч бий.
-Анхны Боржигон наадамд түрүүлсэн хээр морины тань талаар ярилцахгүй өнгөрч болохгүй байх. Хурдан хүлгийнхээ талаар жаахан хуучлаач?
-Эцэг нь түрүүн ярьдаг Төмөрхуягийн хээрийн төл хээр азарга. Анхны Боржигон наадамд эцэг нь гурвалж, өөрөө түрүүлсэн. Аймагтаа гурав айрагдаж, анхны “Их хурд”-ын урилга аваад очиж байлаа. Түүний дараа Даваахүү Тод манлай “Зууны Манлай” гэдэг номондоо үнэгэн шинжтэй адуу хэмээн бичсэн байсан. Өөрийнхөө морийг тэр том хүнээр шинжүүлээд ном зохиол дээр гарсан байхыг харах сайхан юм билээ. Ер нь тэгээд Санжаа гэдэг хүнийг нэрд гаргасан адуу бол миний хээр морь шүү дээ. Нэг үе хүмүүс намайг “бага Санжаа” л гэдэг байсан. Одоо бол “өвгөн Санжаа” гэдэг болоо биз.
-Том Санжаа нь хэн байхав?
-Баянжаргалангийн Даваанэрэнгийн Санжааг хэлж байхгүй юу.
-Нутгийн залуусаас хэнийг илүүтэй тоодог вэ? Уяачийн хувьд?
-Манайхны залуучууд сайн уяж байгаа. Тавдугаар багийнхаа нутагт гэвэл Отгонсүрэн их сайн уяж байна. За бас Сөөсөг л гэдэг юм даа, Энхжаргал сайн уяж байгаа. Нондин улсын шилдэг уяач болсон. Ер нь тэгээд манай энэ орон нутаг Оцол Сансарын орчим төрсөн унага бүхэн хурдан, уяач бүхэн нь эрдэмтэй юм даа. Дээхнэ үед хошуу наадам хийдэг байхад өвгөчүүл “хаанахын морьд айрагдах вэ” гээд ярихдаа Оцол Сансарын энгэр, Өвөр хөтлийн хоолойгоор ямар хүн нутаглаж байна, тэдний адуунаас л айрагдана даа” гэдэг байсан гэлцдэг юм. Хонгор морьтын Цэнд гуай гэхэд л зүүн өвөрт нь нутаглаж байсан хүн.
-Ярилцлагаа нутгийн залууст илгээх зөвлөгөөгөөр өндөрлөе?
-Юун түрүүнд адуугаа сайн унаж эдэл. Уях морио дааганд нь сайн сурга. Дааганд нь зөв сайхан сургасан адуу л ер нь амжилтанд хүрнэ шүү. За тэгээд цаашлаад хорыг нь сайн ав. Ямар ч насны адууг уяж байгаад тавихдаа заавал хорон хөлсийг авах хэрэгтэй. Энэ бол дараа жилийн уяаны чинь эхлэл юм. За ийм хэдэн л захиас хэлье дээ.
-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай. Уясан хүлгүүд нь урам нэмж сайхан хурдлах болтугай.
-Баярлалаа, та бүгдийн ажил үйлс өөдлөн дэвжиж эрүүл энх, аз жаргалтай сайхан амьдрах болутгай. Морины цагаан хийморь та бүгдийг ивээж яваг.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна