Аймгийн Алдарт уяач Г.Одсүрэн: Адуугаа чанаржуулах ажлыг нэлээд эртнээс эхлүүлсэн
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Одсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-1989 онд наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарч, морь уяж эхэлсэн. Анхны жилээ алаг азаргаа сумынхаа наадамд есөөр оруулж байлаа. Харин өвөл нь Боржигон нутгийн хурдтай өвгөн Борхүү гуайн 80 насны ойн тахилга наадамд Очирбат гуайн цавьдар азарга түрүүлж, миний алаг азарга аман хүзүүддэг юм. Дараа жил нь буюу 1991 онд сумынхаа наадамд алаг азаргаа 15-аар, алаг соёолонгоо аман хүзүүдүүлж, хул даага дөрөвлүүлсэн. 1996 онд хойноос Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн уугуул, МУ-ын начин Эрдэнэбат ах маань будённый үүлдрийн азарга, хоёр гурван гүүтэй Сэлэнгээс оруулж ирсэн юм. Би Боржигон чигийн унаган гүүгээ өгч 1997 оноос төлүүд нь гарч эхэлсэн. Дараа жил нь аймгийн наадамд алаг шүдлэн үрээ айрагдаж байсан. Гэхдээ олон эр төл гаргаагүй ээ, охин голдуу. Энэ охин төлүүдээс нь ганц нэгийг нь монгол азаргандаа хураалгасан.
-Анхны айргаа авснаас хойш яаж наадав?
-Адууныхаа чанарыг сайжруулах гэж адуу цуглууллаа. Бас зуд турхан таараад хэсэг завсардсан. Тэгээд 2004 оноос эхлээд аймагтаа АХ-ын 83 жилийн ойгоор бор даага айрагдууллаа. Бас Даланжаргаланд шарга азаргаа аман хүзүүдүүлсэн. Чойрын наадамд мордуулсан ч хүүхэд нь унаад замаасаа гараад уралдуулж чадаагүй. Харин Хэнтий аймгийн Дархан суманд бор шүдлэнгээ аман хүзүүдүүлж, бор хязаалангаа тавлууллаа.
-Хаанахын ямар угшилтай адуунууд вэ?
-Бор шүдлэнгийн эх манай Говьсүмбэрийнх, эцэг тал нь нефтийн адуучин байсан хүний Баянхутаг чиглэлийн бор азарганы удамтай. Харин бор хязаалан бол яах аргагүй манай Эрдэнэбат ахын хойд Сэлэнгэ талдаа хурдалж байсан адууны удамтай монгол гүүнээс гарсан. Шүдлэнгээсээ хурдалсан адуу байгаа юм. 2006 онд бор хязаалангаа Боржигон наадамд айрагдуулаад, аймгийн 15 жилийн ойгоор бор соёолонгоо аман хүзүүдүүлж, хүрэн соёолон гурваар давхиулсан. Цавьдар хязаалан дөрөвлөж, алаг шүдлэн тус тус дөрвөөр давхисан. Энэ алаг шүдлэнгийн эцэг тал нь будённый үүлдрийнх. Эх нь манай Боржигон адууны алаг гүү бий. Манайх үндсэндээ алаг адуутай л даа. Тэр алаг азарга Даланжаргалангийн аймгийн Алдарт уяач Ж.Төмөртогоо гэж хүний адууны гаралтай. Тэр хүнээс Дашням гэж хөгшин адуу авч тавьж, тэднийхээс манайх нэг алаг үрээ авч азарга тавиад гарсан төлүүд нь их хурдалсан. Одоо тэр алагуудаас долоон настай хонгор алаг азарга бий. 2009 онд Сэлэнгэ аймгийн наадамд даагандаа аман хүзүүдсэн. Бас 2007 онд Айраг сумын 83 жилийн ойгоор шарга азаргаа, их насны хонгор морио аль алийг нь айргийн дөрвөөр давхиулсан. Энэ хонгор морь, бас нэг хээр соёолон Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн Амараагийн адууны гаралтай. Хонгор морийг их нас болсон хойно нь би авч, сайн ч давхиулсан. Хэнтий аймгийн Дархан суманд бас нэг айрагдуулсан юм байна. Бас Амараагаас хээр азаргаа дааганд нь авч, шүдлэнгээс нь уясан. Үүнээс гадна 2008 онд их насны бор морио Боржигонд аман хүзүүдүүлсэн бол 2009 онд АХ-ны 88 жилийн ойгоор Говьсүмбэр аймгийнхаа наадамд хээр соёолонгоо, зээрд халзан шүдлэнгээ аман хүзүүдүүлж, хонгор даагаа түрүүлгэж, хээр даагаа тавлуулан дөрвөн айраг түрүү хүртсэн. Дандаа миний өөрийн адуунууд байгаа юм.
-Хээр азарга шүдлэндээ яаж давхисан юм?
-Шүдлэндээ Хар айрагийн наадамд зургаалсан. Тэр жил жоохон тамир муутай хотод авчраад шууд уралдуулсан. Хязааланд нь Хэрлэнгийн хөдөө аралд болсон наадамд Цэрэндэжид гуайн хул халзан их насанд түрүүлсэн бол миний хээр үрээ хязаалан насанд түрүүлсэн. 2009 онд соёолондоо хоёр, гурван ч наадамд сайн хурдалсан. Баянтал сумын наадамд хээр соёолон аман хүзүүдэж, Дундговийн Говь-Угтаалын наадамд мөн л аман хүзүүдсэн. Тэр наадамд би дөрвөн адуутай очоод хул азаргаа уралдуулж чадаагүй. Харин зээрд халзан шүдлэнгээ дөрвөөр, хонгор даагаа гурваар оруулсан. Түүнчлэн Хэнтий аймгийн Дархан суманд хонгор даага гурваар, Сүмбэр сумынхаа наадамд түрүүлгэсэн. Уяан товог дээр болдог хаврын бүсийн наадамд хүүхэд нь унаад зургаа долоогоор орсон. Тэгвэл 2010 онд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн 89 жилийн ойгоор дөрвөн морьтой очоод хонгор шүдлэнгээ дөрвөөр, хээр азарга, халзан хязаалангаа зургаагаар, зээрд даага айргаар давхиуллаа. Дараа жил нь Баянтал сумын наадамд алаг шүдлэн тавлуулсан. Манай алагуудын сүүлийн төлүүдийн нэг байгаа юм. Энэ алаг шүдлэн 2009 онд даагандаа Сэлэнгэ аймгийн наадамд аман хүзүүдсэн. За бас Хэнтий аймгийн Дархан сумын уяачдын холбоонд хаврын уралдаанд зээрд халзан соёолонгоо аман хүзүүдүүлж, Хэнтий аймгийн Дархан суманд хонгор хязаалангаа ахиад аман хүзүүдүүлсэн.
-2011 оноос хойш хичнээн айраг түрүү хүртэв?
-2011 онд Говьсүмбэр аймгийн 20 жил, сумын 80 жилээр зээрд шүдлэнгээ тавлуулсан. 2012 оны Боржигонд зээр шүдлэнгээ дөрөвлүүлсэн. 2013 онд хотод очиж наадсан. Тэгэхэд морьд тарган, уяа сайн эвлээгүйгээс бариатай давхиад л өнгөрсөн. 2014 оны өвөл Бор-Өндөрт уяачдын наадамд халзан азаргаа дөрвөөр оруулсан. Энэ наадамд Айраг, Далан, Хэнтийн Дархан, Галшарынхан ирж наадсан өтгөн наадам болсон. Харин 2015 оны өвлийн наадамд алаг азаргаа Цайдамд болсон наадамд найздаа өгч явуулаад тавлуулаад, өөрөө халзан азаргаа дөрвөөр орууллаа. Дараа нь Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд хоёр азаргатайгаа очоод дундуур сайхан давхиулаад ирсэн. Алаг азарга нь 2008 онд даагандаа 2008 Сэлэнгэ аймагт очиж аман хүзүүдсэн. Цавьдар халзан нь 2009 оноос давхиж байгаа юм. Шүдлэндээ аймагт аман хүзүүдэж, тэр жилээ Говь-Угтаалд дөрөвлөсөн. Соёолондоо Хэнтий аймгийн Дархан сумын уяачдын холбооны наадамд гуравласан.
-Та нутаг орондоо адууны цус сэлбэх, чанаржуулах ажлыг нэлээн эрт эхэлсэн хүмүүсийн тоонд ордог уу?
-1996 онд анхны будённый адууг оруулж ирж байлаа. Шивээгийн аймгийн Алдарт уяач Адъяасүрэн гуайн будённый азарганд алаг азарганы эх хээр гүүг тавиад гурван жил төлийг нь авсан.
-2000 онд айхтар зуд болж, олон ч айл малаа алдсан гэж ярьдаг. Тэр зуданд таны будённый азарганы төлүүд яасан бэ?
-Тэр зуднаар үрэгдсэн нь бий. 2000 онд дөрвөн гүү тавиад нэг нь унагалсан ч үрэгдсэн. Өнөө хэд нь хээл хаясан. Манайх чинь 100-гаад гүү унагалах байснаас хоёрхон монгол азарганы төл үлдсэн. Монгол адуу хамаагүй илүү нь харагдсан л даа. Тэр жил их ч зузаан цас орсон. Жүчээ ч гэж байсангүй. Энэ их сургамж өгсөн. Тэрнээс хойш удам чанарыг нь авч үлдэх нь зөв юм байна гэж илүү хянуур ажиллах болсон. Одоохондоо цусаа холтгоод л явна. Үүлдэр угсааг нь бичээд эхэлж байна.
-Адуу сайжрахын хэрээр наймаа их хийж байна уу?
-Баянхонгор руу монголжуу талдаа болчихсон хар халзан үрээ зарсан. Хаврынхаа бүсэд аман хүзүүдсэн байна лээ. Отгоннасангийн хоёр эрлийз суугаад, энэ халзан үрээ айрагдсан гэсэн. Чанарын хувьд сайн байна л гэж ярина лээ. Бас Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Хурцаа гэж залуу 2005, 2006 онд эр, охин хоёр даага аваад явсан нь сайн давхиж байгаа сургаар мөн Сэлэнгийн аймгийн Алдарт уяач Гэрлээ гэж ах надаас хэрэг болгон ирж нэг даага аваад явсан. 2010 онд байхаа бүдүүн азарга болчихсон төлүүд нь хурдалж, өөрөө ч сайн давхиж байна гэж утсаар ярьсан. Гэхдээ сүүлдээ хөлийг нь жоохон эвгүйтүүлээд төлийг нь авч байна гэсэн. Мөн Өвөрхангай аймгийн Гучин-Ус руу алаг гүүний маань төл хээр даага очиж мөн л давхисан. Одоо тэр Цэндийн хүрэн гэж бий дээ. Тэдний наадамд түрүүлсэн хээр соёолон манайхны адуу байгаа юм. Сая эзэн нь утасдаад, 11 сараас танайхаар очноо гэж байна. Ийнхүү сайхан мэдээ дуулахаар ажиллах урам зориг улам нэмэгдэх юм. Найз Баатартайгаа жүчээ барьж, галтай болохоор хэдүүлээ ярилцаж байна. Тэгээд хэдүүлээ нийлээд энэ жил араб азарга авслаа. Сэлэнгэ аймгийн уяачдын холбооны дарга Бямбаа гуайгаас авсан юм.
-Эрлийз адуу энэ хавиар ямархуу үнэ ханштай байна вэ?
-Даага нь таван сая хавьцаагаас эхлээд дээд тал нь 10 сая хүрч байна. Гэхдээ бид нар үнийн уян хатан бодлого барьж байна.
-Арчилгаа маллагаа их биз?
-Маллагаа их орно л доо. Малын эмчтэйгээ байнга холбоотой ажиллаж байна. Их бээрэг болохоор жүчээнд л байлгадаг. Харин цаг дулаарахаар хээрээр маллах ч жилийн дөрвөн улирал арчилна. Гэхдээ гарсан төл нь монгол гүүнээс гарч байгаа болохоор харьцангуй чийрэг талдаа.
Сүүлийн үед шинэ цагийн адууны талаар Мөнхбатаа Тод манлайгаас туршлага судалж их юм сурч байна. Эндээс мэдсэн сурснаа нутгийн уяачдаа дамжуулах гүүр болоод байгаа шүү.
-Хэдэн гүүнд үржил хийж байна вэ?
-Долоо, найман азарга адуу бий. Тэрнээс будённый азаргандаа тав зургаан гүүтэй. Дөнгөж соёолон азарга тавьж байгаа болохоор олон гүү өгч болохгүй, булаацалдана. Бүдүүрээд нас биенд хүрээд ирэхээр нь арай олон гүү хураалгах байхаа. Одоо шинэ араб азаргандаа гурван хүн нийлээд 10-аад гүү өгсөн. Намартаа бэлчээрт нь тавьчихаад, цаг хатуурахаар тэжээнэ дээ.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?
-1991-2009 он хүртэл 9 түрүү, 8 аман хүзүү, 12 айраг авсан байна лээ. Энэ амжилтаараа 2012 онд аймгийн Алдарт уяач болж байсан. Ер нь морь уясан жилүүдэд алгасахгүй айраг түрүү авсан.
-Залуучууд туслалцаа хүсч их ирэх үү?
-Манай Малхын талын уяачид наадмын үеэр утасдаж асууна л даа. Одоо ч харилцаа холбоо сайжраад сайхан болчихлоо. Миний мэддэг нь бага ч мэдэж байвал сэтгэл харамгүй хэлээд өгөхийг л боддог. Манай Галтын Цэрэндорж гуайн ач хүү Нэргүйбаатар их юм асуунаа.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс хамгийн бахдалтай ямар наадам байна вэ?
-Манай аав морь мал уяж байсангүй, нягтлан мэргэжилтэй хүн байгаа юм. Тэтгэвэртээ гараад Малхын талд малчнаар гарч, сүүлдээ сангийн аж ахуйн үтрэм дээр эрхлэгч, малчин хийж байсан. Гэхдээ дээд үе нь Баянхонгор аймагтаа морь мал уяж байсан гэдэг юм билээ. Миний аав айхтар зааж зөвлөж байсангүй. Монгол хүн морио уях нь зөв гэж л хэлдэг байлаа. Ингээд би сургуулиас гарч, хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд моринд орсон хүн. Мэдээж анхны наадам хамгийн сайхан нь юм уу. Тэгэхэд миний уясан морийг дүү Бат-Эрдэнэ маань унаж хурдлуулж байлаа.
-Та адуунаас өөр мал малладаг уу?
-Мал бий. Үржлийн аж ахуй байхад 1989 онд илгээлтийн эзнээр гарч мал маллаж эхэлсэн. Ингээд 1991 оноос хувийн аж ахуйтан болж, ноолуурын чиглэлээр Баяндэлгэрээс нэг ухна авсан бол Эрдэнэцагаанаас илүү нугаламтай хуц авчирч тавилаа. Малын эмч Ундралдаа үзүүлж, бүртгэлд нь оруулж, шинжилгээг нь өгч авчирсан. Одоо үр төлүүд нь Малхын талаар их тархсан. Сүүлд Увсын Завхан сумаас ирсэн айлуудаас ч хуцан хурга авлаа. Ямартаа ч малын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлэн 2005 онд аймгийн сайн малчин болсон.
- Хүүхдүүд бас морь мал сонирхох уу?
-Манайх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд аль аль нь моринд дуртай болохоор сайн тусална. Том хүү маань энэ жил ШУТИС-ын нефтийн ангийг төгсөж байна. Охин анагаахын чиглэлээр сурч байгаа бол бага хүү хоёрдугаар ангид сурдаг. Энэ жилээс морь унаж аавыгаа их баярлуулсан. Яваандаа аавынхаа ажлыг үргэлжлүүлэх бизээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Алтан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна