Аймгийн Алдарт уяач Р.Канчиннагва: Ард түмэн холоос авсан адуу сайн гүйж байна гэхээр нь дагаж хөөрөөд Сүхбаатарын хэдэн адуутай болсон
Увс аймгийн Өлгий сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Канчиннагватай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Өлгий сумын уяачдын холбооны дэд тэргүүнээр ажиллаад удаж байна уу?
-Манай уяачдын холбоо 1999 онд байгуулагдсан. Тухайн үедээ анхны даргаар Чөөрөгийн Дорж сонгогдож, залгаад аймгийн Алдарт уяач Ганжуурын Одвог ажиллаж байлаа. Харин одоо Ванчинхүү дарга дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Миний хувьд дэд тэргүүнээр сонгогдоод арваад жил боллоо. Би бас аймгийн уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, багийн дарга хийдэг юм. Манай сум 33 аймгийн Алдарт уяачтайгаас өдгөө 28 нь байна. Харин сумын Алдарт уяачдаа төв халх хэвтэй шиг малгай, залаа өгч чаддаггүй. Аймгийн Алдартаас ялгаагүй болчихоод байгаа юм. Одоохондоо сумын сайн уяач өргөмжлөл, мөнгөн шагнал л өгч байна. Харин шилдгүүдээ жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Медаль гэж гараагүй байхад манай сум анх удаа гаргаж байлаа. Сумынхаа 30 жилийн ойгоор 1986 онд өгч, харин 2003 оноос баг, сум, аймагт өгдөг болсон юм шүү дээ. Надад тэр анхны медалиудаас хоёр, гурав бий. 1986 онд цэргээс ирээд даага, хязаалан, шүдлэн айрагдуулж авсан медаль байгаа юм. Минийхээр медалийг аймгийн наадам, сумын наадамд л өгч баймаар юм гэж боддог.
Өнгөрсөн удаад Ховд, Бөхмөрөн, Өмнөговь, Ховд аймгийн Дөргөн, Мянгадын 90 жилээр манайхны олон морьд айрагдлаа. Он гараад аймагт зүүн сумдаас илүү морь айрагдууллаа.
-Гэхдээ энэ медаль, аймгийн Алдарт уяачийн тэмдгийг цэгцэлмээр санагддаг. Жишээ нь, танай аймагт нэг стандартын биш янз янзын тэмдэг малгайндаа хадсан байх юм?
-Тиймээ, малгайн тэмдгийг нэг стандартаар хиймээр байгаа юм. Тиймдээ ч ийшээ тийшээ явахдаа хараад л явна. Ховд аймаг гэхэд жижигхэн тэмдэгтэй юм байна лээ. Гэхдээ улсын Алдарт, аймгийн Алдарт уяач нь ялгаагүй санагдсан. Тэгээд улсын Алдарт юм уу гээд асуусан сумын цолтой уяач байх жишээтэй. Сая Өвөрхангай аймагт болсон уяачдын хурлаар сумын Алдарт уяач нь юу нь ч мэдэгдэхгүй малгай, тэмдэгтэй байсан. Уг нь одоо өмсөөд байгаа жанжин малгайг дээр үед Сүхбаатар жанжин өмсөж байсан. Тэрнээс жирийн нэг монгол тавьдаг малгай биш байсан болов уу гэж уяачийн болон иргэнийхээ хувьд боддог. Гэхдээ аймаг, сумын цолтой бөхчүүд өмсчихсөн харагддаг л юм. Баруун бүсийн таван аймагт сумын Алдарт уяач гэж байхгүй ш дээ. Завхан аймагт байдаг юм уу, үгүй юм уу, мэдэхгүй. Говь-Алтайд даншигт нь очиж үзсэн, сумын сайн уяач гэсэн нэр гарсан. Өвөрхангай, Архангайд сумын Алдарт уяач гээд малгай, эмблемтэй хүн олон зогсож харагддаг.
Манайд 2008 оноос аймгийн Алдарт уяач цолыг өгдөг болсон. 1999 онд анхны уяачдын наадам Өмнөговьд болж, Мөрөнчулуун, Санжаан Баасанжав, бид гурав аймгийн Алдарт болж байлаа. Минийхээр өнөөдөр малгай, тэмдэг нь аймгийн Алдарт уяачийн айраг, түрүүний амжилтыг мэдээлж баймаар санагддаг юм. Аймгийн Алдарт уяач гээд малгай, тэмдэг, залаатай хүн зогсож байтал дахиад нэг сумын Алдарт уяач гараад ирэхэд яах юм бэ. Тиймээс сумын сайн уяач гэж өгч байя гэж саналаа хэлсэн. Тэгсэн аймгийн уяачдын холбооны хурлаар малгайтай байх ёстой гэж ярьж байна лээ. Энд бас нэг бодол явдгаа хуваалцмаар байна. Өнөөдөр хүнээр морио уяулчихаад цол аваад байх юм. Уг нь халуунд халж, хүйтэнд хөрч малдаа зүтгэж яваад цол авбал илүү байхсан.
-Та уяа сойлго тааруулаад хэдэн жил болж байна вэ?
-Сумын хүүхэд би багаасаа л морь унаж, уясан хүн. 1963 онд төрж, 1970 оноос буюу зургаатайдаа морь унаж, түүнээс есөн жилийн дараа хурдны морио өөрөө уяж сойдог байлаа. Насаараа даага уяж байна даа. Бүүр хорин хэдэн жил Баруун Сагил, Түргэн, Ховд аймгийн сумдаар даага түрүүлгэлээ. Эндээс Өндөрхангай, Зүүнхангай, Хяргас тийшээ л явж үзээгүй.
Өдгөө хөвгүүд маань удам залган уяа эвлүүлж байна. Манайх гурван банди, дөрвөн охинтой. Би сүүлийн 7,8 жил хүүхдүүддээ мэддэг чаддагаа зааж зааварлах маягтай явж байна. Гэр бүлээрээ мориноос өөр юм сонирхдоггүй улс даа. Гэрийн хүн маань хүртэл морь гээд гүйж явдаг юм.
- Хаана, хаана даага түрүүлгэж, айрагдуулж байв. Дааганы уяа ямар онцлогтой юм бэ?
- Анх аав нэг улаан даага уяулж байж билээ. Сүүлийн жилүүдэд морийг тэжээдэг, эм тариа хийдэг ажил гараад ирлээ. Манай аймгийнхан тэжээгээд арваад жил болчихлоо. Гэхдээ би тэжээл өгдөггүй. Дааганаас нь тэжээчихээр тав хүрээд л зарим нь гүйхгүй нурчихдаг. Аахилдаг, шуухирдаг, янз бүрийн цусны өвчтэй болчихоод байдаг болохоор даагыг байгалиар нь уядаг. Жишээлбэл, зун эхээ хөхөж байсан сарвааг барьж, ногоогоор сургаад тавьчихдаг. Исгэлгүй ч уяна, исгэлтэй ч уяна. Байгалиар нь байлгаж байгаад үсэргэж шуудаг. Улс шиг нэмнэж хөлсөлдөггүй. Ийнхүү уясан даагаа Өмнөговь сумын сургуулийн 70 жилийн ой, Ховд аймгийн Мянгад сумын 50 жилийн ойгоор түрүүлгэж байлаа. Баруун сумдаар намайг мэдэхгүй хүн байхгүй дээ. Би хангайн гурван сумаар л очиж үзээгүй ч уяачид нь намайг сайн танина.
Багадаа манай сумын анхны аймгийн Алдарт уяач Мөрөнчулуун гэж хүний морийг унадаг байлаа. Одоо Өлгий нуур багт амьдарч байгаа. Тэгээд мориноос хасагдахад аав Цагааннуурын төв рүү хүн дагуулаад явуулсан юм. Ингээд Мөрөнчулуун Алдарт дээр очвол “хүүгээрээ олон жил морь унуулж, бөгсийг нь элээлээ. Одоо морь уяж сурах хэрэгтэй” гээд уяаны багш минь болсон юм даа. Надад бас морь хатгахыг зааж өгсөн нь насан туршид хэрэг болж явна. Би чинь Ховд болон өөрийн сумынхаа уяачдад морь хатгаж өгнө. Ноднин гэхэд Ховд суманд 17,18 морь хатгаад ирсэн.
-Голлож ямар эмгэгийн үед хатгуулах уу?
-Сүүлийн үед шөрмөсөө самарлаа гэх нь их болж. Энэ үед боож байгаад дотор талаас нь лав хатгаж гаргаж өгдөг юм. Хутганы үзүүрийг дөрвөн хуруу хэртэй гадагшаа гаргах хэрэгтэй. Ингээд хурсан цус нь гараад эдгэрдэг. Зүүнговийн Дамжингаас Даваасүрэн нэг зээрд үрээ авсан нь хөлөө авчихсаныг би хатгаж өгсөн. Бас аймгийн Алдарт уяач Амаржаргалын халтар гэж манайд түрүүлээд, Дөргөнд бас түрүүлсэн адуу байна. Аймгийн Алдарт уяач нэг бор залуугийн Ховд аймагт айрагдсан морь, ноднин хавар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын аймгийн Алдарт уяач Дамс гээд залуугийн айраг, түрүүнд уралддаг морь гээд хатгаж эдгээсэн нь олон байнаа.
Би чинь бас хүүхэд байхаасаа морь шүдэлсэн хүн. Сумандаа болон өөр сумд, даншигаар гээд нийт 40-өөд жил морь шүдэлж байна. Намар долоон сараас хойш морины шүд нь гардаг юм шүү дээ. Би Улаанбаатарт очиж наадам үзэж байгаагүй л дээ. Халх морьдын учрыг сайн ойлгодоггүй юм. Завхан аймгаас даншигт ирсэн морьдыг харахад хангайн морины шүд нь гардаггүй юм байна лээ. Хуйх өвс иддэг учраас тэгш элэгддэг юм санагдсан. Хангайн адуу ширэг шиг өвс иднэ шүү дээ. Манайхны мал болохоор хатуу өвс, харгана иддэг учраас андашгүй. Харангалсан мал чинь янз бүрийн юм идэж байна, хөөрхий. Зарагдаад ирж байгаа морины шүдийг татаж үзэхэд манайхны морьдоос тэс өөр. Соёолон морь хэрнээ хязаалан морины шүдтэй байх жишээний. Тэгээд энд ирээд хоёр сар болоод шүд нь гарчихаж байгаа юм. Хангайн морь ямар ч өндөр настай байсан зах тэмдэг гэдэг юм нь арилдаггүй. Манай энд зургаа, долоон настай морь зөвхөн захтай л үлдэж байна. Могой нүдэн зах гээд шүдэн дээр харандаагаар цэглэчихсэн юм шиг харагддаг. Тэгэхээр хангай газрын морь говь газрын адуунаас шал өөр байгаа биз.
-Хатгах нь үнэ төлбөртэй байх уу?
-Үгүй дээ, гуйхаар нь хатгаад л өгдөг юм. Баярласан сэтгэлээ илэрхийлж тав, арван цаас өгдөг юм. Би ямар ч морийг, ямар ч янзаар хатгана, дурайвч, цуур гээд л.
-Дурайвч гэдэг нь?
-Сүвээ хэсгийн, суганаас хойш очсон судсыг дурайвч гэдэг юм. Хүний цусны даралт ихэдлээ гэдэг шиг адууны өвчин, эмгэг голдуу цусаар ирдэг. Хөлөө авахад хаа, хуян гээд янз бүрийн шалтгаан бий. Манай аав бас морь хатгадаг хүн байсан юм. “Хөдөлмөр” нэгдлийн адуучин явлаа.
-Бас морь уядаг хүн байв уу?
-Аав морь уяж байгаагүй. Харин ах уядаг.
- Хүүхдүүд нь морь тэжээхгүй уях уу?
-Том хүү нэг сар морь тэжээж үзсэн. Гэхдээ байгалиар нь уясан морь анги байдаг юм болов уу гэж би бодоод байгаа юм. Манай аав ч тэжээл, хивэг, багсармал өгсөн морь онцгүй юм гэж ярьж байсан. Манай аймгийн Хар толгойд Хөх өвст гэдэг газар “бэд” гэж өвс ургадаг. Тэрийг шигшихлээр овъёос шиг юм унана. Тэр бэдийг овъёостой хольж нэг жил өгч үзсэн. Зан ороод, уралдахаараа нисчих гээд, хүүхэд суулгахаа байгаад баларсан. Арга ядаад ядрааж нэг үзлээ, зогсоож байгаад уралдуулж үзлээ ш дээ. Энэ тэжээлийн морьдод овъёосыг нь өгөхгүй бол ядаргаанд орчихож байна. Тэжээлээ идэхээрээ хоол идсэн хүүхэд шиг болоод ирэх юм билээ. Гэхдээ бидний морь тэжээлгүй ч тэжээлтэй морьтой ижилхэн давхидаг. 10 сараас зургаан сар хүртэл тэжээсэн морь, 10 сард тавиад зургаан сар хүртэл байж байгаад долоон сард байгалиараа гүйгээд есөн сард уралдсан морь яг ижилхэн уралддаг.
-Тэжээдэггүй болохоор хавар морь уралдуулдаггүй байх нь ээ?
-Хавар морь уралдуулдаггүй. Гэхдээ хорхой хүрээд манай хүүхдүүд тавихад тэжээлгүй ч айрагдаад ирж байна. Гэхдээ энэ нь өөрийгөө зөвтгөж байгаа юм биш шүү.
-Ярилцлагаа таны сэтгэлд шингэсэн хамгийн сайхан наадмын дурсамжаар үргэлжлүүлмээр байна. Тэр хаанахын ямар наадам байв?
- 2007 онд болсон “Ховд аймгийн шигшмэл хурд” гэж баруун бүсийн наадамд би сумаасаа ганцаараа очиж оролцсон юм. Энд нэг азарга, нэг хязаалангаа мордуулж, хязаалан аман хүзүүдэж байлаа. Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймаг, сумандаа түрүүлж, айрагдсан морьд уралдсан үнэхээр чансаатай наадам байж билээ.
-Урилгатай наадам юм уу?
-Тийм ээ, урилга өгсөн юм. Ингээд манай уяачдын холбооноос надад итгэл хүлээлгэн явуулсан гэх үү дээ. Улмаар айрагтай ирж, сумынхаа нэрийг гаргасан хэмээн холбооныхоо өргөмжлөлөөр шагнуулж байлаа.
Би ч олон жил морь хөтөлсөн дөө. Эндээс Сагил, Түргэн, Баян-Өлгийн Ногооннуур, Баяннуур гээд морио хөтлөөд дээд тал нь сараар явж ирнэ. Нэг удаа бүүр хүүхдийн гутлын ул нь салаад уначихсан байж билээ. Том хүү нэг өглөө, аав миний хөлийг өвс хатгаад байна аа гээд үзтэл улгүй болчихсон байсансан. Тэгтлээ наадамд явлаа шүү дээ. Тэр үед манай нутагт сайхан, сайхан уяачид олон байлаа. Энэ зүлгэн дээр хамт амьдардаг байсан Баасангийн аав Дамчаа гэж хөгшний морийг би унана. Сайхан ааштай энэ хөгшин мэддэг чаддагаа залууст харамлахгүй хэлнэ. Морь уралдвал тэгдэг юм, морио хөтлөхгүй бол цус нь бууна гэж зөвлөхөөс эхлээд нэгнийхээ морийг хол явчихсан байвал авчраад өгчихнө. Яг л нэг гэр бүлийнхэн шиг. Одоо ч манайхны уяачид хамт морио уяад ах дүүс болоод явж л байна. Гэхдээ тэр үеийн уяачдын энтэй сэтгэл гаргахгүй л байх шиг санагддаг.
- Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмуудад олон удаа явж байв уу?
-Улсын чанартай таван наадамд явлаа. Завхан, Ховд, Увс, Говь-Алтайд хоёр удаа очсон байна. Өнгөрсөн зун Ховдын баруун бүсэд очоод адуу маань хорин хэдээр ирлээ. Харин Завханы Очирваанийн хурдад манай уяачид морьтой явж, би үзэгчийн хувиар очсон юм. Манай аймгийн Зүүнговийн Тэрбишийн зээрд морь нэгээр ирж байсан, тэр наадамд.
-Олон газрын наадамд очиход их зүйл сурч авна биз? Адууны наймаа хийж байна уу?
-Өнгөрсөн зун ах Сүхбаатар адуу сайн гэхээр нь явж, хоёр хязаалан морь авчирч өгсөн. Ах маань морь шинжихдээ мундаг л даа. Насаараа морь уясан хүн. Гэхдээ сүүлийн 7-8 жил уяаны ажлаа хийхгүй байгаа юм.
Манай сумын залуучуудаас ч адуу их авчирч байна. Дэндэв гэж хоёр жил дараалан Сүхбаатараас адуу авчирсан нь аймгийн болон Ховдын наадамд айрагдлаа. Сая аймгийн Алдарт уяач Дэмбэрэлийн Энхбаярыг адуу авахаар Сүхбаатар явахад нь хэд хэдэн гүү ачаад ирээрэй. Цусаа холтгоход гүү хэрэгтэй” гэж захисан. Үүнээс өмнө би аавынхаа унаган адуугаар аль ч наадамд нааддаг байлаа. Харин сүүлийн үед ард түмэн холоос авсан адуу сайн гүйж байна гэхээр нь дагаж хөөрөөд Сүхбаатараас адуу авлаа. Бас Завханы Баасанжав Алдартаас нэг бор хээр үрээ авч азарга тавьчихсан. Манай энд өвс ургамал муутай учраас уралдуулж чадахгүй байгаад азарга тавьчихлаа.
Үнэндээ манай баруун нутагт ирсэн морь нь хамаагүй өндөр үнэтэй учраас авч чадахгүй юмаа. Болдогсон бол Монголын ард түмэн, төв халхын уяачдад санал хүргүүлмээр санагдах юм. Бидэнд байдсан гүүний дайтай юм аваад ирвэл өндөр үнээр авч чадахгүй ч боломжийн үнээр нь авч чадна гэж. Уг нь ингээд халх адуу авбал адууны цус сайжрахсан.
-Жишээлбэл, та ямар гүүнүүд өгч байна?
-Завханы Ургамал, Дөрвөлжин, Говь-Алтайн болон өөрийнхөө хоёр гүүг өглөө. Надад бас Говь-Алтайн Тонхилын нэг хөх азарга бий. Аваад зургаан жил болж байна. Эр унага гардаггүй ээ.
-Танайхан гүү барьдаг уу. Хурдан адууг саамлах сайн байдаг гэдэг юм билээ?
-Барьдаг. Би бас дуурайгаад саам өгч үзсэн. Зарим адуу битүүрчихдэг юм байна лээ. Өмнөговийн 90 жилд зүүн талаас ирсэн уяачид морь саамлаж байсан. Харж байхнээ эхний наадамд хоёр литр, литр 500 гр саам өгнө лээ. Соёолон хүртлээ эхийгээ хөхөж байсан морь байдаг шүү дээ. Манайд ч бий. Би зургаан медальтай хүрэн морио Ховд аймгийн Мянгад сумын нэг залуугаас авч байсан юм. Дааганаас нь таван нас хүртэл нь айраг таслаагүй гэх хээр морийг аваад хоёр жил болж байна. Ноднин зун таван гүү саагаад түмпэнд саам хийгээд өгсөн хүн шиг уучихна лээ. Тэгээд үсэргэхээр бие нь хөлрөөд, хачин болоод сүүлдээ цовхорч, үсэрдэг болчихсон. Бас нэг бор хээр морь Ховд аймгийн Дөргөнөөс авсан. Дааганаас нь соёолон хүртлээ Ховд аймгийн баяр наадамд айрагдаж байсан юм. Одоо хөлөө авчихсан манай адуунд бий. Ноднин уралдаагүй, өнөө жил хөл орчихсон уралдуулна даа. Энэ бол дааганаасаа сахартай цай, гүүний саам уусан гэж эзэн нь хэлсэн. Тэгэхээр нь авчраад саам өгсөн сайн давхихгүй юм. Эсвэл тэр эхийнхээ саам ууж байсан юм уу, мэдэхгүй ээ. Эндээс саамыг нэг ч сайн зүйл биш гэж бодсон. Зарим нь үхрийн сүү өгдөг юм билээ. Өмнөговийн 90 жилд ирсэн Зүүнговийн уяач өгч байхыг харсан.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Та эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Уяач бидний ажил хүнд шүү. Бидний арын албыг хань ижил, үр хүүхдүүд минь дааж явдаг болохоор л ганцхан мориндоо анхаарлаа хандуулж амжилт гаргадаг юм. Тэгэхээр гэр бүлийнхэндээ баярлалаа. Мөн бидний амьдрал, ажил үйлсээс сурвалжилж яваа “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд Өлгий сумынхаа нийт уяачдын өмнөөс талархлаа илэрхийлье.
"Тод магнай" Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна