Өнгийг шинжих
Малын биеийн салст бүрхүүл болон ялгадсын өнгийг шинжиж цул савны өвчнийг ялгаж тодруулах арга юм. Амны өнгийг шинжлэх нь хятад мал эмнэлэгт өвчнийг шинжлэхэд өргөн хэрэглэдэг арга бөгөөд энэ талаар баялаг туршлагатай. Юань улсын “адуу эмнэх хураамж өнгө ба судлын тухай өгүүлэл”-д “амны өнгөөр өвчнийг ялгаж мэднэ” гэжээ. Амны өнгө бол хий цусны гадар үзлэг мөн. Амны өнгийн хувиралт бол биеийн дотоод дахь хий цусны дийлдэхүй ба доройтол, цул савны хэтэрсэн ба доройтсоныг тусгана. Иймээс амны өнгийг шинжих бол өвчнийг ялган таньж эмчлэн засах магадлахад чухал ач холбогдолтой. Амны өнгийг харж шинжихийн агуулга нь:
Амны өнгийг шинжих арга: Адууны амыг шалгахдаа баруун гараар ногтыг атгаж, зүүн гарын долоовор хуруу болон дунд хуруугаар зөв талын дээд, доод уруулыг нээж уруул, завж, буйлны өнгийг үзнэ. Дараагаар нь хоёр хуруугаа завжийг дагуулж дотогшоо оруулж амны хөндийн халуун хүйтэн, ногтны хэмжээг шалган үзнэ. Дахиад хоёр хуруугаа дээш доош хөдөлгөх үед амаа ангайх тул хэл ба хэлний угийн өнгийг үзнэ. Хамгийн сүүлд нь хэлийг татаж хараад хэлний үзүүр, хэлний өнгөн талын ба ар талын хувиралтыг нарийвчлан үзнэ.
Амны өнгийг шинжих хэсэг байр: /гадар/ амны өнгийг шинжихдээ хэл, уруул, шүд, хэлний доод хонхор, завжийг үзнэ. Гэхдээ хэлийг гол болгоно шинжинэ. Эртний хүмүүс цул сав бол амны өнгөн дээр тус бүр зохицсон байртай гэж үздэг байжээ. Үүнд: хэлний өнгө зүрхтэй, уруулын өнгө дэлүүтэй, зүүн талын хэлний доод хонхор элэгтэй, баруун талын доод хонхор нь уушгитай, шүд бөөртэй, завж гурван самшуутай тус тус гадар дотрын харьцаатай. Үүнд бас хэлний үзүүр нь зүрхтэй. Хэлний дунд хэсэг нь дэлүү, ходоодтой, уг нь бөөр давсагтай, хэлний зүүн тал нь элэг, цөстэй, баруун тал нь уушги бүдүүн гэдэстэй тус тус харьцаатай гэж үздэг байна.
Эрүүл үеийн амны өнгө: Мал эрүүл үед ам нь улаавтар, ягаан бөгөөд цайвардуу өнгөтэй. Чийг нойтон нь тохиромжтой бөгөөд гөлгөр биш байдаг. /Мал болгоны амны өнгө нь хоорондоо адилгүй/ Үүнээс гадна эм олгох, ногоо идэх зэрэг амны хөндийд бага хувиралт гарах тул шинжлэхдээ үүнийг бас анхаарах хэрэгтэй юм.
Өвчтэй үеийн амны өнгө: Амны өнгө бол биеийн доторхи хий, цусны хувиралтыг тусгана.Иймээс хий цус нь зохицвол ам нь улаавтар ягаан бөгөөд өнгөлөг /хийтэй/ байна. Өөрөөр хэлбэл хий нь эрүүл бол өнгөлөг, хий нь доройтвол бүдэг, хий барагдвал өнгөө алдана. Өнгө бол цустай харьцаатай. Цус гүйцэд бол өнгө нь тэгш, цус хэтрэнгүй бол өнгө нь улаан, цус доройтвол өнгө нь цайвар, цус тогтонгиршвол өнгө нь хөхөвтөр байна. Мөн халуун өвчний үед өнгө нь улаан, хүйтэн өвчний үед өнгө нь бүдэг цайвар байх болно.
Хэлээр шинжлэх: өнгө болон өнгөрийг хамт ажиглан үзэх хэрэгтэй. Үүнийг ялгаж дурдвал олон тохиолдол өвчний хувиралтын өнгө гэвэл: цайвар /цайвар цагаан, цайвар, цайвар хөх, цайвар шар/, улаан /улаавтар, ягаан улаавтар, цайвар улаан, хүрэн улаан, час улаан/, хөх /хөхөвтөр, цайвар, хөхөвтөр шар/, шар /шаравтар, болгосон шар, шав шар/ зэрэг дөрвөн зүйлийн өнгө гол болно. Хар өнгө буюу үнсэн цайвар өнгө бол хөхөвтөр буюу цайвар хөх өнгөнөөс хувьсах бөгөөд өвчин хүндэрсний шинж тэмдэг болно.
Цайвар өнгө: Энэ нь доройтсон гэмд хамаатай. Хий цус хүрэлцэхгүйн тэмдэг. Цайвар цагаан өнгө бол цус доройтсоны тэмдэг.Голдуу ходоод гэдэсний ажиллагаа муудах, шим тэжээл дутах, цус багасахад, жич дотор гэмтлийн бусад өвчний үед мөн адил тохиолдоно. Цайвар өнгө бол цайвар цагаан өнгийг бодвол хүнд байдаг. Цагаан боловч бүдэг өнгө хий цус хэт доройтсоны тэмдэг. Голдуу доройтсон гэм. Хорхойн өвчин, элэгний салхи, дотор цулаас цус гарах үед тохиолдоно. Цайвар хөх бол голдуу доройтсон сэрүүн гэмийн тэмдэг болох бөгөөд ходоодны архаг чанартай өвчний үед тохиолдоно. Цайвар шар өнгө бол голдуу ужиг чанартай шингэлт муудах, хямраанд нэрвэгдэх, удтал тэжээл үл идсэн үед тохиолдоно. Цагаан өнгө бол амны өнгө нь цав цагаан бөгөөд хатаж өнгөө алдсаныг хэлнэ. Энэ нь хий цус дутагдаж өвчин хүндэрсний тэмдэг болох бөгөөд цул сав хагарч үхлээр эцэслэхийн шинж тэмдэг болно.
Улаан өнгө: голдуу халуун гэмд хамаатай бөгөөд хий цус биеийн өнгөнд илэрсэн үзэгдэл болно. Амны өнгө улаавтар гэдэг нь эрүүл өнгөнөөс жоохон улаан бөгөөд голдуу хөнгөн халуун өвчний үед тохиолдоно. Жишээлбэл: гадар хямрааны хий халуун өвчин болно. Улаан нь улаавтар өнгөө бодвол бага гүн бол олонхидоо дотор халуун. Жишээлбэл: элэг, зүрхний хэтрэх гэмийн үед тохиолдоно. Улаан бөгөөд чийгэрхүү бол биеийн шингэн гэмтээгүй. Улаан боловч хуурай бол биеийн шингэн гэмтсэний тэмдэг. Улаан бөгөөд хуурай, хэл нь өнгөргүй бол биеийн шингэн улам хомсдож, ходоодны хий доройтсоны тэмдэг. Цайвар улаан бол ихэнхдээ бэлэг доройтож гал бадарч байгаагийн тэмдэг. Хүрэн улаан өнгө бол хэтэрсэн халууны гэмд хамаатай бөгөөд их халуурч биеийн шингэн гэмтэж хий цус тогтонгоршсоны илрэл. Гэдэс мушгирах, гэдэсний хий хатгалгаа, түгжрэлтийн сүүлчийн үе шат. Зогсоо өвчин, халдварт өвчний үед буюу цусанд халуун шургасан үед тохиолдоно. Заримдаа час улаан өнгөний дотор шав шаравтар өнгөтэй болбол ихэнхдээ боом өвчин, гэдэсний үрэвслийн үед тохиолдоно.
Хөх өнгө: хөх өнгө нь сэрүүдсэн гэм ба эмзэгтэй хамаатай. Хүйтэн сэрүүн гэм малд халдан орж эмзэглэхийн тэмдэг. Цайвар хөх бол цул сав доройтож сэрүүдсэний илрэл болох бөгөөд ихэнхидээ ходоод, дэлүү сэрүүдэх, гадар хямрааны сэрүүн, гэдэсний татагналтад тохиолдоно. Шаравтар хөх бол дотор сэрүүний гэм болон чийгийн гэмтэй давхарласны илрэл. Үүнд дэлүүнд чийг хүйтэн хурж баас алдах багтана. Хөхөрвөл сэрүүн туйлдсан буюу хий цус тогтонгиршсоны илрэл. Хөхөвтөр бөгөөд гөлийж чийгэтвэл дотор сэрүүн, туйлдаж гэдэс өвдөнө. Хөх мөртлөө хуурай бүдэг бол хий бөглөрч цус тогтонгоржсоных. Жишээлбэл уушгины халуунаар амьсгаадах, зүрхний цохилт сул болно.
Шар өнгө: чийг гэмд хамаатай бөгөөд элэг, цөс, дэлүүний чийг, халуунаас үүснэ. Чийг хүйтэн буюу дэлүүний дамжуулах ажиллагаа эвдэгдсэнээс шар өнгө илэрнэ. Шав шар бол чийг халууны гэм болох бөгөөд хурц шарлалтыг үүсгэнэ. Бүдэг шар бол чийг хүйтэнд хамаатай бөгөөд олонхидоо ужиг чанартай шарлалтыг үүсгэнэ.
Хар өнгө: эмчилгээнд жинхэнэ хар өнгө байхгүй. Ердөө хар өнгө гэдэг нь хөхөвтөр буюу бүдгийг заана. Энэ нь халуунд туйлдсан буюу хүйтэнд туйлдсаныг илрүүлэх бөгөөд ихэнхидээ боом, гэдэсний хордолт, үрэвсэл зэрэг аюултай өвчинд тохиолдоно. Хар мөртлөө хатаж хуурайшсан бол халуун /туйлын халуунаас болж бөөрний ус ширгэсэн/-ний тэмдэг. Харавтар бөгөөд гөлийж чийгтэж байвал сэрүүн туйлдсаны тэмдэг болно.
Өвчний өнгөр: өнгөр болон өнгөний хувиралт нэгдэлтэй. Энэ нь халуун, хүйтэн хэтэрсэн доройтсон, гадар, дотор хийгээд ходоодны хий нь дийлдэнгүй, доройтонгуй зэрэг өвчний шинж чанарыг тусгана. Иймээс амны өнгийг үзэхдээ хэлний өнгөрийг хамтад нь үздэг. Өвчний явцад өнгөний хувиралт нь өвчний хүнд, хөнгөн байрны гүн, явцын идэвхитэй ба идэвхигүйг магадлан тогтооход тун их тустай. Өнгөрний зузаан, нимгэн нь эрүүл, гэм хоёр харилцан тэмцэж байгааг харуулах бөгөөд гэмийн гүн, гүехэнийг илтгэнэ. Үүнд: өнгөр нь нимгэнээс зузаарч, сийргээс нягтарч байвал өвчин нь хүнд, өнгөр нь зузаанаас нимгэрч, нягтаас сийрэг болж байвал өвчин нь арилж байгаагийг тэмдэг. Эрүүл мал бага өнгөртэй буюу өнгөргүй. Хэрэв өвчилбөл хэлний өнгөр нь хувиралтай болохоос гадна хэлний өнгөр ба өнгө нь бас мэдэгдэхүйц хувиралт гарна. Үүнийг дурдвал.
Өнгөрийн өнгө: өнгөр нь цайвар бол хүйтэн гэм болох бөгөөд, газар гэмэнд хамаарна. Өнгө нь шар бол халуун гэм байж чийг гэмд хамаарна. Өнгөр нь хар бол сэрүүн буюу халуун туйлдаж өвчин хүндэрсний шинж тэмдэг болно.
Өнгөрийн шинж чанар: өнгөр нь цайвар шар бол гадар сэрүүний гэмд хамаарах бөгөөд гэм нь хамгаалбарын хэсэгт буй. Өнгөр нь цайвар нимгэн зунгааралдаж байвал чийг, хүйтний гэмд хамаатай. Өнгөр нь цайвар бөгөөд зузаан зунгааралтай бол голдуу чийг булингар хүнд болсон. Өнгөр нь цайвар боловч хуурай бол хүйтний гэм нь халуун болж хувьсаж биеийн шингэн хомсдож байгаагийг илрэл. Өнгөр нь шар нимгэн бол гадар халуун. Өнгөр нь шар бөгөөд нимгэн зунгааралтай бол чийг халуун бол цэр, чийг хурсаны тэмдэг. Өнгө нь барзайсан шаравтар байвал халуун дийлэнхи болж шингэн гэмтсэний тэмдэг. Өнгөр нь зузаан шаравтар бол ходоод гэдсэнд халуун хэтэрсэнтэй холбоотой. Өнгөр нь үнсэн өнгөтэй буюу харлаж байвал өвчин ужгирсаны тэмдэг. Өнгөр нь үнсэн өнгөтэй бөгөөд гөлгөр зунгааралтай бол чийг хүйтний гэмд хамаатай. Өнгө нь үнсэн өнгөтэй бөгөөд хатсан бол их халуурч шингэн хомсдсоны тэмдэг. Үнсэн өнгөтэй өнгөр нь лавширч хар өнгөтэй болбол нэгэнт түгшүүртэй болсоны тэмдэг. Өнгөр харавтар бөгөөд нимгэн чийгэрхүү байвал доройтсон сэрүүний гэм. Өнгөр нь харавтар зузаан бөгөөд хуурай бол хэтэрсэн халууны гэм. Өнгөр нь харавтар зузаан бөгөөд өнгөн тал нь барзайн хагарч байвал халуун дийлдэнгүйн, шингэн хомсдсоны тэмдэг болно.
Хэлний байдал: эрүүл малын хэл бол зузаан нимгэн нь зохимжтой уян зөөлөн хөдөлгөөн нь хурц байдаг. Зарим өвчний үед хэлний байдал нь их хувиралтай болно. Жишээлбэл: хэл нь хавдаж томрох, өнгө нь улаан болох зэрэг нь ихэнхидээ зүрх ба дэлүүнд халуун хурсны тэмдэг. Хэл нь сүрхий их хавдаж хөшүүн болбол зүрхний гал хэтэрсэний тэмдэг. Энэ гэм нь адууны хэлний үрэвсэл болон үхрийн сахуу өвчний үед тохиолдоно. Хэлний хөдөлгөөн нь муудвал хий доройтсоны илрэл. Хэл нь зөөлөн бөгөөд хөдөлгөөн нь муудаж амны гадна унжиж цайвар өнгөтэй байвал зүрхний цохилт суларч өвчин нь хүндэрсний тэмдэг болно.
Үргэлжлэл бий...
"Хятад мал эмнэлгийн онолын суурь зүү төөнөлөг" номноос
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна