ХААИС-ийн Мал Эмнэлгийн Сургуулийн багш, докторант Ө.Нурбол: Ханиасан болгон ханиад биш гэдгийг анхаарах хэрэгтэй
Дэлхийд ганцхан Монгол наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Жил тойрон хүлээсэн монгол наадамдаа хүлэг, хүүхэд, уяач гурав бэлдээд тун ч завгүй. Зуны уяа сойлго эхэлсэн энэ өдрүүдэд уяачдадаа тус болох дараах зөвлөгөөг ХААИС-ийн Мал Эмнэлгийн Сургуулийн багш, докторант Ө.Нурбол хүргэж байна.
УЯАНЫ АЖИЛ ЭХЛЭХИЙН ӨМНӨХ БЭЛТГЭЛ
Хамгийн түрүүнд хурдан хүлгээ эрүүл байна уу гэдгийг мэргэжлийн эмчээр үзүүлэх нь нэн чухал. Аливаа зүйл хоёр талтайн учир жилийн уяаны ажлаас үүдээд адууны эрүүл мэндэд нь эерэг болон сөргөөр нөлөөлөх зүйлүүд аль аль нь бий. Ажлын ачаалал, тэжээл, эмийн буруу хэрэглээ гээд л. Зуны уяаны ажлыг эхлэхийн өмнө таны хурдан хүлэг цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэсэн, паразитын туулганд хамрагдсан,томуу өвчний вакцинд хамрагдсан, туурайгаа засуулснаар уралдааны үед тохиолддог бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх давуу талтай. Мөн халдварт ханиад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулснаар таны дөрвөн улиралд хийсэн ажлын үр дүн гарахад дөхөм болно. Түүнчлэн тэжээлд оруулахаасаа өмнө цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэчих нь олон талын ач тустай. Ийнхүү биохимийн шинжилгээ хийснээр уг адууны биед ямар элемент илүүдсэн эсвэл дутаж байгааг мэдэж болно. Үүний дараа мэдээж малын эмчтэй зөвлөлдөн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Ялангуяа хурдан адууны хувьд бие махбодид байх ёстой элементээс нэг, хоёр л дутуу байх нь амжилтанд муугаар нөлөөлдөг юм.
Элементүүд дутагдаад ирэхээр тэжээлийн бус зүйл идэх сонирхолтой болчихдог. Шороо долоож, мод мэрэх, үнэрлэх гэхчилэн. Жишээ нь магни, кальци, калийн бэлдмэл дутвал булчингийн үйл ажиллагаа сулардаг. Мөн давсны хүчлүүд дутагдсанаас бие махбодид шингэний хэмжээ багасч, улмаар бусад эрхтнүүдэд нөлөөлнө. Үүнээс гадна эрдсийн дутагдал гэж бий. Ялангуяа уралдааны адуу эрдсийн дутагдалд орох магадлал өндөртэй. Энд мөн л малын эмчээс зөвлөгөө авна. Ер нь эрдэс, витаминыг хаврын цагт түлхүү хэрэглэх нь тохиромжтой. Жишээ нь В, С-гийн төрлийн витаминыг амаар нь өглөө гэхэд хэзээ ч хуримтлал үүсдэггүй. Адуу хэрэгцээтэйгээ шингээгээд, үлдсэнийг нь баасаараа гаргачихдаг. Өөр төрлийн витаминууд их хэмжээгээр өглөө гэхэд заавал бие махбодид нөөцлөгдөнө. Энэчлэн их хэмжээгээр өгвөл элэгний ачаалал нэмэгдэж, бодисын солилцоонд өөрчлөлт орох магадлалтай.
Ингээд 4,5-р сард туулгалтаа хийж, вакцинд хамруулаад, морь нэг бүрчлэн эмчийн үзлэгт хамруулах хэрэгтэй. Өвөлжингөө тэжээгдээд олон уралдаад тарга хүч нь дундарсан бол бодисын солилцоог эрчимжүүлж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх нэмэлт тэжээлүүдийг ашиглана. Мэдээж нэмэлт тэжээл нь хоорондоо ялгаатай. Булчингийн үйл ажиллагааг дэмждэг нь байхад зүрхийг дэмжих гэж бас байна. Нэмэлт тэжээлийг эм гэж ойлгож болохгүй. Нэмэлт тэжээл бол өдөр тутамд авах ёстой амин дэм, эрдэс бодисын хэрэгцээг хангаж байгаа юм. Үнэхээр их ачаалалтай үед нэмэлт тэжээлийг багасгах шаардлагагүй. Энэ жил ихэнх нутгаар гандуу болхоор нэмэлт тэжээл хэрэглээрэй гэж хэлмээр байна.
Туулгалт
Уяачдын дунд туулгалтын тухай хоёр ойлголт байдаг. Туулгана гэхээр магнийн усан исэл өгөөд “цэвэрлэгээ” хийдэг гэж ойлгодог. Харин дээр дурдсан туулгалт бол паразитын эсрэг үйлчилгээг үзүүлнэ. Энэ туулгалтыг жилдээ хоёр удаа явуулна. Намар тэжээлд оруулж эхлээд 10 сард туулгалтаа өгөх бол, мөн ногоонд гарахаасаа өмнө 4 сард дахин өгнө. Туулгыг өгөхдөө аль болох сонгомол үйлчилгээтэйг нь сонговол илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн адуунд зориулагдсаныг сонгох хэрэгтэй. Адуунд зургаан төрлийн паразит байх бөгөөд энэ зургааг үхүүлэх чадвартай гэсэн үг. Тэгэхэд зарим нь нэг, хоёр паразитыг устгадаг байх нь бий. Эдгээр паразитын хэмжээг тодорхойлох бол баасны шинжилгээгээр илрүүлнэ.
Вакцинжуулалт
Вакцинжуулалтыг зуны уяанаас өмнө буюу 4,5 сард хийх нь хамгийн тохиромжтой. Ханиадны вакцин нь тарьснаас хойш 21 хоногийн дараа дархлаа тогтдог. Өөрөөр хэлбэл бие махбоди тухайн үүсгэгчийн эсрэг үйлчилгээ үзүүлэх чадвартай болно гэсэн үг. Өнөөдөр манайд Н1, Н3, Н8 гэсэн гурван төрлийн ханиадны үүсгэгчийн эсрэг вакциныг хэрэглэж байна. Гэхдээ ханиадны долоон төрлийн хэвшил гэж бий. Тэгэхээр дээрх гурван үүсгэгчээс өөр хэвшлийн ханиаданд үйлчлэхгүй гэсэн үг. Энийг мэдэхгүйгээс зарим уяачид ханиадны вакцин хийсэн учраас ханиад хүрэхгүй гэж ойлгодог. Өнөөдөр яг долууланд нь зориулсан вакцин нь гараагүй л байна. Олон жилийн судалгаагар Ази тивд Н1, Н3, Н8-аар үүсгэгдэг ханиад илүү тохиолдож байна гэж тэмдэглэсэн байдаг.
Шингэн алдалтыг илрүүлэх
Адууны тэжээлийн жорыг нарийвчлан гаргадаг. Тэрнээс хурдан морины тэжээлийн жорыг ачаалалтай, ачаалалгүй үеэр нь бүр нарийвчлан гаргасан судалгаа тэр бүр байхгүй. Практик дээр уяач амьдралын ухаандаа суурилан их багын хэмжээг тааруулдаг. Үүнээс улбаалаад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зарим нэг эмгэгүүд жил ирэх тутам өсөлттэй байгаа юм. Үнэндээ овъёос хивэг гэдэг нь маш хүчиллэг тэжээлийн тоонд орно. Үүнээс гадна адууны ходоодны долоон онцлог гэж бий. Өөрөөр хэлбэл адууны ходоод хүчиллэг орчинтой. Тэгэхээр хүчиллэг орчинд хүчиллэг тэжээлээр “бөмбөгдөөд” байхаар адууны бие махбодид өөрчлөлт ордог. Үүнийг уяачид цус өтгөрлөө, тэжээлийн хор боллоо гэж ярьдаг. Гэхдээ энэ бол хордлого биш. Мэдээж хортой тэжээл өгвөл хордоно. Тэрнээс ямар нэгэн муудаагүй тэжээлийг олон хоногоор өгснөөр хордоно гэж байхгүй. Хэтэрхий хүчиллэг тэжээлийг өгснөөр цусны түвшинд нь өөрчлөлтөнд орох боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл хэт их хүчиллэг орчин бий болсноороо цусан дахь сийвэнгийн шингэний хэмжээ багасдаг. Ингэж багасахаар цусан дахь улаан эсийн хэмжээ ихэсч, цус өтгөрөх шинж тэмдэг үзүүлж байгаа юм. Цусны шингэн багадаад ирэхээр бие махбодид очих хүчилтөрөгчийн хангамж мууддаг. Зүрхэнд их ачаалал өгч, хэвийн хэмжээнээс илүү ачаалалтай ажиллана гэсэн үг. Үүнийг адууны шингэн алдалтаар тодорхойлж болно. Мэргэжлийн эмч нар бол адууны салст бүрхүүл, арьсыг үзээд оношлоно. Гэхдээ энэ нь хүндэрсэн тохиолдолд илүүтэй тод харагддаг. Харин хамгийн найдвартай арга нь цусны шинжилгээ өгөх юм. Шинжилгээгээр цусны сийвэнгийн хэмжээ бага байвал цусны улаан эс ихсэж, шингэний дутагдалд орсныг харуулдаг. Гярхай уяачид бол мэднэ л дээ. Буйлан дээр нь хуруугаараа дараад авахад 2-3 секундын дотор өнгө нь хэвийн өнгөндөө орох ёстой. Харин шингэн алдсан бол хурууны өндгөөр дарсан газар арай удаан хугацаанд хэвэндээ ордог.
Эмчилгээ
Уяачид шингэн хийхээр нөхөгдчихнө гэж андуурдаг. Уг нь шингэнийг тодорхойлох тусгай бодлого байна. Энэ бодлогоор шингэн алдалтын түвшинг тооцоод, амаар өгөх үү, судсанд дусал хийх үү. Эсвэл зайлшгүй тохиолдолд шууд хэвлийн хөндийд шингэн тарих уу гэдгийг шийддэг. Үүнээс гадна бие махбодид эсийн дотор, эсийн гаднах шингэн гэж бас ялгаатай. Эсийн гаднах шингэн хөлсөөрөө гадагшилчихдаг. Тодруулбал натри, магни гэх мэт элементүүд хөлсөөрөө дамжин гарна. Тэгэхээр эсийн гаднах шингэнийг бие махбодь “хэрэглээд” дуусахад дээрх элементүүд эсийн доторхи шингэн рүүгээ нэвчиж орно. Энэнээс болоод адуу хөлсгүй болох нь бий. Бүүр хичнээн ажил хийгээд байдаг хөлс гардаггүй. Энэ бол уяач нарын толгой өвтгөсөн асуудал. Хэрвээ нэгэнт эсийн дотор эдгээр элементүүд нь орчихсон тохиолдолд буцаагаад шингэн нөхөхөд хугацаа шаардагдана. Тодорхой хугацаагаар амралт өгч, шингэнийг амаар нь өгч болох юм. Харин нэг удаад өгөх шингэний хэмжээг малын эмч тодорхойлж өгнө. Хэрвээ дур мэдэн их хэмжээний шингэн хийвэл зүрхний үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх гэмтэй. Өнөөдөр өдөр ирэх тусам шинэ зүйлээр амьдрал баяжигдаж байна. Судас хатгаад л шингэн хийгээд байх уу эсвэл амаар өгч амархан хугацаанд шимэгдүүлэх үү гээд л. Жишээлбэл Electrobalanse дурдаж болно. Монголд орж ирээд байгаа энэ шингэн биеэс алдагдсан эрдэс бодис, шингэнийг түргэн хугацаанд нөхдөг. Ачааллаас хамаараад өнөөдөр 10 км ажил хийлээ гэхэд 30-60 мл өгнө. Уяаны хугацаанд өдөр болгон өгч байсан ч болно. Ингэснээр бие дэх натри, кали, магнийн хэмжээ багасахгүй. Өөрөөр хэлбэл адуу шороо идэх, долоохгүй. Шороо идэхгүй байна гэдэг хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Мэдээж амжилт гаргах бас нэг үндэс болно.
Шингэн алдалтыг тодорхойлоод, шингэн нөхөх схемийг гаргана. Тухайлбал өнөөдөр 1,5 литр шингэн хийсэн бол хоёр өдөр амраагаад гурав, дөрөв дахьд дахин хийдэг ч юмуу. Өөр жишээ татахад найман литр шингэн алдсан байлаа гэхэд нөхөхийн тулд дөрөв үү,тав хоног уу гэдгийг тухайн малын физилогийн үзүүлэлтийг харж тооцно. Нэг дор их хэмжээний шингэн хийхээр малын бөөрний үйл ажиллагаа эрчимтэй нэмэгдэж, өнөө шингэнийг шээс болгоод гаргачихдаг.
Ямар тохиолдолд хэвлийн хөндийд шингэн тарих вэ?
Өлдсөн адуу, эсвэл шингэний дутагдлаас шалтгаалсан ходоод гэдэсний хямралын үед энэ аргыг хэрэглэнэ. Уяаны үед маш олон хоногоор уягдана, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нэмэгдэнэ. Тэгэхээр гэдэсний хамгийн дотор талын давхарга дахь шингэний хэмжээ багассанаас коликийн гаралтай шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үед дээд тал нь 5-6 литр шингэнийг зөвхөн малын эмчийн тусламжтайгаар хэвлийн хөндийд хийнэ. Тэрнээс уяачид дур мэдэн хийхгүй.
Эмийн зохистой хэрэглээ
Зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор гэдэг дээ. Өнөөдөр дуртай нь эмийн санд ороод, зовиураа хэлээд эм авдаг жишиг тогтчихлоо. Гэхдээ тэр яг шаардлагатай газраа хүрч, оносон эмчилгээ болж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Нэмэлт тэжээлийг бол эмийн санчийн зөвлөгөөгөөр авч болно. Харин антибиотекийг дур мэдэн хэрэглэснээр олон төрлийн муу дагаврууд гардаг Сүүлийн жилүүдэд тэр сайн эм гэвэл тэрийг авч хэрэглэдэг болоод байна. Уг нь өөрийнхөө адууны оношинд тохирсон эмчилгээ хийх нь хурдан хугацаанд эдгэрнэ гэсэн үг шүү дээ. Энэ мэт олон сөрөг талыг дурдаж болох бөгөөд уяач, малчид мэргэжлийн эмчид хандаж, зааврын дагуу эмийг хэрэглэх хэрэгтэй юм.
УЯА СОЙЛГЫН ҮЕД ТОХИОЛДОХ ЭМГЭГҮҮД
Хөлний эмгэгүүд хамгийн түгээмэл тохиолддог. Үүний дараа хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд элбэг бол гуравт нь адууны ачаалал даах чадвар, уяачийн хийлгэсэн ажил хоёрын зөрүүнээс үүдсэн эмгэгүүд тодорхой хувь эзлэх нь бий. Үүнээс амьсгалын замын эмгэгийг дурдаж болно. Дээр дурдсанчлан адуу нь ханиахаар дур мэдэн антибиотек хэрэглэдэг. Гэтэл уушгины үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойн үрэвслийн аль нь ч байх магадлалтай. Ийнхүү буруу эмчилгээ хийгдсэнээс архагших, эхний үед харьцангуй ачааллаа дааж байгаад дунд сунгаа өнгөрөөд амьсгаадах, давхил нь гарахгүй, хөлс нь гарахгүй, хэл, ам нь хатдаг. Өөрөөр хэлбэл ханиасан бол ханиад биш гэдгийг уяачид анхаарах ёстой юм. Өөр нэг эмгэг бол хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг байна. Адуу бол маш идэмхий амьтан. Гэтэл барьж уяад хэд хоногоор нь хоолыг нь сойхоор өлсөлтийн төвүүд нь ажиллаж эхэлдэг. Өлсөлтийн төвөөс шалтгаалаад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгддэг. Ингэж олон хоног гүрвэлзэх хөдөлгөөн ажиллаад ирэхээр гэдэсний аль хэсэгт өөрчлөлт орж, үрэвслийн гаралтай эмгэгүүд үүсч болно. Мөн дээр нь хэт их өлссөнөөсөө болоод тэжээлийн бус зүйл иддэг. Өөр уяаны шингэн алдагдалтай холбоотойгоор гэдсэн доторхи шингэний хэмжээ багасч эхлэвэл уяачдын хэлдэгээр хөвөө бий болно. Анагаахын шинжлэх ухаанд үүнийг гэдэсний үрэвсэл гэж нэрлэдэг юм. Ингэж гэдэсний шингэн багасч гүрвэлзэх хөдөлгөөн багасахаар гэдэсний шуугианууд алдагддаг. Үүнээс болоод хомоолын гадна талд байдаг гадаргуу нь гэдэсний аль нэг хэсэгт бага багаар наалдсаар байгаад хуримтлал үүсдэг.
УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Харин уралдааны үед олон хоногийн ачааллаас болоод ядралт үүсч болно. Ядарснаас архаг өвчнүүд сэдрэх магадлалтай. Мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд өлдөх асуудал гардаг. Уяачийн алдаанаас болж хоол идэхгүй байх, гэдсээ гөвөх шинж тэмдгээс шалтгаалсан эмгэгүүд үүсч болно. Өөр адууны хөлийн эмгэг гарч болно. Өөрөөр хэлбэл Нурболын морь 18 км-т давхиж очих бэлтгэл сургуулилт нь хийсэн атал 25 км-т уралдуулчихаж. Тэгвэл хүүхэд шахаж явуулснаас хөлөнд ачаалал ихээр ирж, хөлний шандас шөрмөснөөс эхлээд яс хүртэл гэмтэх нь бий. Харин давхар уяаны үед хөлнөөс нь гадна таван цул эрхтнийг нь анхаарч байх ёстой. Гадны нэгэн судалгаа байдаг. Уралдааны болон уналгын морины зүрхийг харьцуулан үзчээ. Тэгэхэд уралддаг морины зүрх нь нөгөөхөөсөө хоёр дахин том гарсан байна. Тэр ачааллыг давж гарахын тулд эрхтэнүүдийн үйл ажиллагаагаа нэмэгддэг. Энийг дасан зохицох буюу ээнэгшил гэж нэрлэдэг. Харьцангуй хэмжээгээрээ томорлоо, тэрийгээ дагаад бодисын солилцооноос цусны эргэлт хүртэл өөрчлөгдөнө. Тэгэхээр уралдааны дараа ажил хийгээд томорчихсон эрхтнийг бага багаар дасгаж хэвийн хэмжээнд оруулна. Шууд тавьчихвал ямар нэгэн байдлаар зүрх, уушгины эмгэгтэй болох эрсдэлтэй. Иймд хариу уяан дээр анхаарлаа сулруулж болохгүй юм.
Хоол боловсруулах эрхтэн системийн эмгэгүүд
Адууны ходоод долоон төрлийн онцлогтой. Адууны ходоод 7-14 литрийн багтаамжтай бол хоол боловсруулах замын урт нь 18-26 метр. Ходоодонд орсон хоол ойролцоогоор 4-6 цагийн дотор шимэгдээд нарийн гэдэс рүүгээ ордог. Энд шингэн алдалтаас үүдэлтэй тэжээл боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд түгээмэл тохиолддог. Жишээ нь ходоодны үрэвсэл, гэдэсний үрэвсэл, шулуун гэдэсний үрэвсэл гэхчилэн. Түүнчлэн шингэн алдалтаас шалтгаалсан гэдэсний ханын үрэвслүүд үүсч болно. Эсвэл манайхны ярьдаг нарийсалт байна. Төв мэдрэлийн тогтолцоо хэтэрхий сэргэмтгий болсноос хоолонд дургүй болж, иддэггүй. Ингэж олон хоног гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдсэнээс гэдэсний шуугиануудад өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл гэдсэнд хий хуримтлагдана. Хий үүссэнээр хоол тэжээлийн шимэгдэлт буурна. Харин уяаны дунд үеэс авахуулаад минерал ойл гэхчилэн тосон бэлдмэлүүдийг өгөх нь илүү үр дүнтэй. Энэ нь гэдэс үрэвсэхээс урьдчилан сэргийлж өгдөг. Мэдээж уралдаан болохоос 4-5 хоногийн өмнөөс хэрэглэж байгаа бүх бэлдмэлүүдээ зогсоох шаардлагатай. Эмчилгээний журмаар хэрэглэж байгаа эм бэлдмэл нь бие махбодид тодорхой хэмжээгээр эмийн үйлчлэлийг үзүүлж байдаг. Тэр хэрээр нялхрал үүсдэг гэсэн үг. Тэгэхээр энэ нь адууны гаргах амжилтанд нь нөлөөлөх нь бий.
Хөлний эмгэгүүд
Уяач, малчдын хувьд жоохон доголоод ирэнгүүт нь эмзэглэлийг нь олж тогтоолгүй хатгачихдаг. Эсвэл доголын тариагаа хийчихдэг. Үнэндээ хөлний гэмтлийг 1-9 зэрэг болгон ангилдаг. Ийм тохиолдолд үзлэгийн аргаар хөлний аль хэсэгт гэмтсэнийг тогтооно. Гэмтэл үүссэн газарт заавал үрэвслийн процесс явагдаж байдаг учраас бариад үзэхэд бусад хэсгээсээ халуун байна. Энэ үед уяач хүйтэн жин тавилаа, дараа нь даруйхан эмчид хандана. Хүйтэн жин нь хавдсан хэсгийн үйл ажиллагааг хэвийн болгож байгаа юм. Гэхдээ хүйтэн жинг хоёр хоногоос хэтрүүлэхгүй. Хүйтэн жин тавихаар судасны ханууд цочролд орж, нарийсна. Тэр хэрээр очих тэжээлийн хэмжээ багасна гэсэн үг. Тэгэхээр тэжээллэг орчныг бүрдүүлэхийн тулд дараа нь бүлээн жин тавьж эхлээд, тосон түрхлэгүүдийг хэрэглэж, физик эмчилгээ хийнэ.
Хүйтэн жин тавьж байхад үрэвслийн эсрэг эм, тариаг малын эмчийн зөвлөгөөгөөр хийж болно. Ер нь цаг алдалгүй эмчилгээ хийлгэнэ гэдэг гэмтлийн зэрэгээс шалтгаалж дахин уралдах боломжийг бий болгож байгаа юм.
Уншигчдын асуулт
-Ардын уламжлалт эмчилгээний талаар малын эмчийн хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Ардын уламжлалт эмчилгээг бүгдийг нь үгүйсгэх боломжгүй. Гэхдээ манай уяачид эрүүл байгаа адууны хөлийг хатгах нь олонтаа. Хөл гэдэг бол маш нарийн бүтэцтэй. Мэдээж эмгэгтэй, маш их хэмжээний шингэн хуримтлагдсан бол гадагшлуулчихвал эдгэрэх явц түргэснэ. Гэхдээ энд заавал мал эмнэлгийн мэргэжлийн хүмүүс ариутгаж бэлтгэсэн талбай дээр, тусгай багажаар уг шингэнийг соруулж авах, эсвэл мэс заслын аргаар нээлт хийж гаргаад, оёдол тавьдаг. Харин амьдрал дээр дур мэдэн хатгаад, халдвар хамгааллын дэглэм бариагүйгээс халдвар орох, өвчин улам хүндрэх аюултай. Халдвар гэдгийг манайхан сайн ойлгодоггүй. Энэ бол хөрсөнд, усанд, олон жил адуу тэжээсэн жүчээнд ч бактерийн халдварууд байж байдаг. Тэгэхээр хөлөн дээр хатгуур, хануур хийхгүй байхыг зөвлөх байна. Яахав монгол адууны дархлаа өндөр учраас хэдэн ч удаа хатгасан эдгэрчихэж байх шиг байгаа юм. Тэрнээс хүн хатгаад эдгэрчихлээ гэж ойлговол өрөөсгөл.
"Тод магнай" сэтгүүл
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
192.82.65.131
сми
Reply