Ахмад уяач С.Шаарав: Хээрээр гэр, хэцээр дэр хийж явсаныхаа үр шимийг үзэж 1989 онд сайхан наадсан
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Шаарав гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдий үеэс хурдан морины уяа сойлго тааруулж, уяач гэх эрхэм алдрын эзэн болж байна вэ?
-Хөдөөний хүүхдүүдийн адилаар хурдан морь унаж өслөө. Сумын наадамд өөрийнхөө борлог, хүрэн морийг унаж хурдлуулдаг байсан юм. Унаж эдлэх адууны ажил тасрахгүй шүү дээ. Би чинь хөл нүцгэн даагаа сургадаг байлаа. Зуны халуунд монгол гуталтай явж байлтай биш. Тэгээд ч бакал ховор байлаа шүү дээ. Улмаар мориноос хасагдаад уяж эхэлсэн. Тэгэхэд би 14,15-тай л байсан байх. Цэрэгт явж дөрөв, таван жил завсарласныг эс тооцвол морь уясан 30-аад жилд аймагт бараг өнжөөгүй. Одоо бодоход гайгүй уядаг байсан шиг байгаа юм. Ихэнх нь 10 дотор, тоотой зарим нь 20-оос урагш давхисан. Гаднаас адуу ч сайн авдаг байлаа. Архангайгаас Цэрэндэндэвийн халиун гэж аймагтаа соёолондоо түрүүлсэн халиун морийг зургаан бодоор авч байсан. Их нас нийлсэн байхдаа надад ирсэн. Гэхдээ би аймагт айрагдуулж чадаагүй. Гурав, дөрвөн жил зургаа, долоо, арваар давхиулсан. Сүүлд бас нэг халзан морь авсан нь Гарьд гуайн унаган адуу байгаа юм. Халзан морь мөн л арав дотор олонтаа давхисан. Нэг удаад айрагт багтдагийн даваан дээр будилаан гараад зургаалсан. Энэ мэт өнгөрсөн хугацаанд олон сайхан хурдан хүлгээр одтой наадаж ирлээ. Би чинь Дарханы барилгын дөрөвт алба хааж байгаад, дараа нь Хархориноос халагдсан юм.
-Цэрэгт байхдаа ямар, ямар бүтээн байгуулалтанд оролцож байсан бэ?
-Дарханд будааны агуулахын сууриас нь авахуулаад барьсан. Бас Шарын голын 10-н жилийн сургуулийн суурийг тавилцсан. Харин Хархоринд будааны агуулах, гурилын комбинатад байшингийн засвар дээр ажиллаж байлаа. Энэчлэн олон барилгыг босгоход гар бие оролцож явсан. Хотод Ю.Цэдэнбал даргын өвлийн сууцны өргөтгөлийг барилцсан.
-Та хэдий үеэс бие даан морь уясан юм бэ?
-Би цэргээс халагдаж ирээд хоёр, гурван жил хэртэй агент хийлээ. Тэгснээ тасагт сүү авдаг болж, сувай үхэртэй ч боллоо. Болоогүй сумын Энх сүрэгтэн болж 500 төгрөгөөр шагнууллаа. Тэр үед нэгдлийн даргын сарын цалин 700 байсан байх шүү. Дараа нь өнөө сувай үхээр маханд өгчихөөд, ахиад агентаа хийлээ. Олон жил үр бүтээлтэй агентаар ажилласан гэж өнгөрсөн жил худалдааны 90 жилээр ойн медалиар нөхөн шагнууллаа. Энэ хугацаанд мэдээж морио уяад л явлаа. Ер цэрэгт явахаасаа өмнө ч хоёр гурван жил морь уяж сум орондоо айраг түрүү авч их ч урамшсан. Хүрэн морио суманд нэг тавлуулж, нэг дөрөвлүүлсэн.
Цэргээс ирээд Үүт хондон гэж уургын хондон морио сумын наадам, сонгуулиар тавина. Түрүүлээд л ороод ирнэ. Хоёр гурван жил Нараатайн Чойжилсүрэнгийн уургын шар хээр аман хүзүүдэж, миний Үүтэн хондон түрүүлдэг байлаа. Намар бас сургуулийн нээлтээр морь уралдана. Хондон морь жижиг наадмуудад нэлээн түрүүлсэн.
-Дараа нь ямар адуугаар наадав?
-Сартай хүрэн морийг сум, отрын баяраар хоёр, гурав түрүүлгэсэн. Тав дотор бол зөндөө давхиулсан.
-Таны өвөг дээдэс морь мал уядаг байв уу?
-Аав маань морь уядаг байсан. Мориноос хасагдахынхаа өмнө бид 1951, 52 оны үед аймагт хүрэн морио долоогоор давхиулсан. Тэгэхэд би 11,12-той байсан. Би бас аавын борлог морийг унадаг байлаа. Гэхдээ аав олон уяагүй, хоёр гурав уяж нэг түрүүлгэж, хоёр ч удаа сум бригадын наадамд тав дотор оруулсан санагдана. Яахав хүрэн морь нь арай илүү байсан болохоор аймагт мордуулсан нь тэр.
-Танайх ямар зүсмийн голдуу адуутай байв?
-Аавын үед манайх хэд хэдэн хээр азаргатай байсан. Дараа нь сумын алба залгуулдаг өртөө адууг малладаг байлаа. Тэр үед Баянзүрхийн өртөө татан буугдаад Баянзүрхийн өртөөний адуу болох 400-гаад адууг ахтайгаа малладаг байсан юм. Манай ах бүдүүн Гомбо гэж хүн ерөнхий нягтлангаар 20 гаруй жил ажиллаад өөд болсон, хөөрхий. Тэр өртөө адуунаас Бөмбөгөрийн хээр, Бөмбөгөрийн хонгор алаг гээд зургаа, долоон баригддаггүй тарган морьд гарсан. Даанч өнөөх хэдэн морийг 1954 онд байхаа, гүйлгэж алдчихаад эрээд олоогүй. Аав ч Бөмбөгөр рүүгээ гүйчихсэн байх гээд тийшээ хоёр, гурав ахиж ороод олоогүй. Уг нь Бөмбөгөрийн наахнатай явж байна гэж сураг гарсан ч тэндээс хэтрээд цаашаа явсан болж таарсан. Аав эрэл сурал болсоор 15 хоноод ирсэн. Тэгж явахдаа хоёр хос морьтой яваад Говь-Алтайн Бигэрт гэдэг байхаа. Бага байсан болохоор сумынх нь нэрийг мартчихаж. Тэнд өртөөний хээр морийг давхиулаад 10 дотор давхиулсан гэдэг. Хожмоо би томдох талдаа энэ хээрийг унаж байсан. Ингэж олон хоног явсаных “эрбэл олдог” гэдэг болохоор өнөө хэдэн адуугаа ч олсон. Говь-Алтай руу эзнийхээ адуунд гүйгээд оччихсон байсан.
-Говь-Алтайн адуу байжээ?
-Тиймээ. Ингээд морьдоо бүрэн бүтэн олсон аав маань сэтгэл уужраад тэр айлд хоноод буцах болж л дээ. Тэгсэн гэрийн эзэн “за хээр морийг чинь авнаа” гэхээр нь “энэ чинь өртөө тамгатай, өртөөний морь байгаа юм. Би хэрэгт орно. Зүсээр нь л авч очихгүй бол болохгүй” гэж л дээ. Харин өнөө хүн долоон морь алдчихаад олохгүй байсан юм чинь, ганц морь зарчихаад очиход яадаг юм. Өвчин туссан ч гэдэг юм уу, үгүй бол алга болчихсон гээд хэлчихгүй юу гэхэд үгүй л гээд зөрж. Тэгсэн зүс дагуу хээр морийг дээр нь шүдлэн байдастай өгье гэж ятгажээ. Болоогүй миний шүдлэн байдас таны адуунд удам залгуулна энэ тэр гээд л рекламдаж гарч. Аав яагаад тэр билээ гэсэн “энэ шүдлэн байдас хулангийн унага” гэж хэлсэн байгаа юм. Ингээд хонго, дөрвөн хөл, гэдэс нь цагаан хүрэн саарал байдсыг зааж харуулжээ. Яг л гөрөөс шиг харагдаж. Аав ч зөвшөөрч, ирээд тэр байдсыг надад зүсэлж өгсөн юм. Зун унаад явахад харайлт энэ тэр шал өөр л дөө. Хүүхдийн саваагүй зан байх л даа. Тасгийн хажуугаар ухасхийхэд тэндэхийн нохой цувчихна. Бүүр чацага шиг савриад хоцорно, бараа нь харагдахгүй. Сүүлдээ нохойтой уралдах гээд байдсан дээрээ мордчихоод Хамар давааны ам хүртэл шуугиулчихдаг болсон.
-Тэр байдсаас ямар, ямар гайгүй хурдууд төрсөн бэ?
-Байдас соёолонгоосоо эхлэн унагалсан. Төлүүдээс нь уяад алдаж оносон ч юм бий. Түүний удмын адуунаас Үүт хондон, бумбуутай сартай хүрэн морь төрсөн. Хамар дээрээ жоохон бумбуутай сартай хүрэн морь байсан юм. Бас сүүл хавьцаа нэг явдалтай хүрэн гүү гарсан. Тэр явдалтай хүрэн гүүнээс хүрэн азарга, хүрэн морь төрсөн.
-Бундуу маягийн юм байх нь ээ?
-Бумбуутай хүрэнээ 70-н хэдэн онд аймагт түрүүлгэж байсан санагдаж байна. Бас хязааланд нь түрүүлгэсэн. Тэгээд сүүлд нь гурван бодоос өгчихсөн. Энэ гүүнээс олон охин төл гарсан л даа. Энэ адууны удмын адуунууд шал өөр. Уналга эдэлгээнд ч, уяа сойлгонд ч, хөрс нь хүртэл их өөр, их гоё хийцтэй адуунууд байсан. Гэхдээ би уяж байхдаа заримдаа алдаж байсан байна лээ. Татаж яваарай, жоохон газар дөхүүлээд тавиарай гэж хэлээд хоцроосон удаатай. Ер нь морины гараа сайн байх нь давуу талтай болохыг хожуухан ойлгосон.
-Хүрэн азарга, хүрэн мориныхоо гаргасан амжилтаас дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Хүрэн морь нь түрүүлж төрсөн. 1982 онд шүдлэндээ аймагт түрүүлж байлаа. Дараа жил нь хязааландаа аймагт мөн түрүүлсэн. Тэгээд соёолонд нь, долоотойд нь уяагүй. Харин хүрэн азаргаа дааганд нь сургаж чадаагүй юм. Шүдлэн уяад түрүүлгэж, хязааланд ахиад түрүүлсэн. Хүрэн азарга аймагт нэг аман хүзүүдсэн, нэг дөрөвлөсөн билүү дээ. Бага насандаа лав хоёр түрүүлсэн. Наана нь өөр халиун, халзан морийг мөн уяж байсан.
-Өөр таныг баярлуулан хурдалсан ямар адуу байна вэ?
-Хонгор шүдлэн, хул шүдлэнгээр бас сайхан наадсан. Дээрх гүүнээс өөр гүүний төл л дөө. Хонгор шүдлэн нь аймагт түрүүлж байсан. Одоо ч өвөө нь зарим нэгийг нь мартжээ.
-Та морь уяснаасаа хойш хичнээн унаачтай “хамтарч” ажилласан байна вэ?
-Тавиад хүүхэд унасан байхаа. Жилдээ ганц адуу унахгүй ш дээ. Нэг жил хоёр даага, нэг их нас, нэг үрээ гээд дөрөв таван адуу уяна. Тэрийг нь багадаа гурван хүүхэд унана. Ер нь тэгээд хүүхэд морь хоёрын сэтгэл нийлж байж л давхидаг юм байна лээ.
-Морь хүүхэд хоёр сэтгэл нийлнэ гэдгийг та юу гэж ойлгодог юм бэ?
-Уяач хүн чинь морьтойгоо ярихгүй ч мэдэрдэг юм. Шон дээр яваад очиход уяа нь зөв байгаад дассан бол эзнээ очиход шаал өөр шүү дээ. Сагагийг нь маажиж, хөлсийг нь арчихад андашгүй. Зүгээр морь бол сагагаа майжуулахгүй шүү дээ. Биеийг нь хөртөл хөдөлгөх нь цаашдаа олон жил давхинаа, дөрвөн хөлийг нь гамнаж байнаа л гэсэн үг. Үсэргэж ирчихээд хөтлөөд шон тойроод яваад байхаар сүүлдээ ядардаг уу, уйдсан уу эвшээгээд дагаад явдаг.
Хүүхдийн хувьд долоон наснаас дээш хүүхэд унадаг илүү тохиромжтой санагддаг. Гэхдээ хүүхдийн жингээс хамаараад нэг хоёр насны наана цаана болдог. Зарим хүүхэд хонгоороо сууна, хоёр хөл нь сулдуу юм шиг. Тэгэхэд зарим хүүхэд жоохон бөхийсөн маягаар хавчиж суух жишээний. Дээр нь хүний үгэнд сайн ордог хүүхдүүд амжилтын нэг болдог.
-Суудлын аль нь илүү байдаг юм бэ?
-Хөндий суусан хүүхдийн морь арай илүү хурдан байх шиг санагддаг. Нөгөө талаар газарт нь тохируулж давхиж чаддаг айхтар хүүхдүүд байна. Эндээс энэ хүртэл ингэж яваад, түүнээс цааш ингэж явна гэхчилэн. Гарааг нь гаргаад дээхнэ тааруулж явсан морь их зүгээр байдаг. Яг зогсож байгаад ухасхийхээр хөлөө алддаг юм уу, давхиан дундаа жоохон ээдрээ ороод байх шиг санагддаг. Тэрний оронд гараанаас гарахын өмнө жоохон урагшаа хойшоо хөдөлж байгаад ухасхийвэл арай л өөр дөө. Бас зарим морь хүүхэд их хайна. Хүүхдийн аяар явдаг нь байхад морь нь хөтлөөд явах нь байна. Бас хурдан моринд ташуур хэрэгтэй. Гэхдээ их гуядах шаардлагагүй. Цээжинд л эвийг нь олж явж байгаад газарт нь хүрээд гуядахад болно. Харж байхад шууд гараад явчихдаг морь бас байна. Тийм морийг шууд гаргах нь зүйтэй. Морь чинь хоёр, гурав ахиж ядарч амарч явж байгаа шүү дээ. Тэрэнд амыг нь тааруулаад явсан морь жоохон сулбагар болж ирээд ахиад л хэвийн хэмжээгээрээ явна. Тэгэхэд төвөггүй ирнэ. Би чинь олон жил мотоцикльтой дагаж ажиглалаа.
-Таны морийг эмэгтэй хүүхэд унаж байв уу? Хүйсийн ялгаа байх уу?
-Унаж байлаа. Их зөв унах юм бол эмэгтэй хүүхэд бас гайгүй ээ. Ер нь тэгээд хүүхдээсээ л болдог юм. Айхтар шартай хүүхдүүд байна. Жоохон өмнөхөн явж байсан бол хойноос нь морь ирээд хажуугаар нь гарахаар дагуулаад давхидаг юм уу. Түүнээсээ болоод муудах асуудал гарна гэхчилэн янз янзын юм гарахыг алийг тэр гэхэв. Ер нь тэгээд хүний үг сонсдог хүүхэд л юм дуулгадаг юм шүү дээ. Миний унаач хүүхдүүдийн сүүлийн үеийнхээс Жаргал хүү сэтгэлд их нийцдэг. Миний морийг зургаан жил унасан.
-Та гаднаас адуу авч байв уу?
-Гурав, дөрвөн ч морь худалдаж авч байсан. Архангайгаас нэг халиун морийг авсан. Тэрнээс өмнө бас нэг зээрд морь Цэнхэр талаас, Гарьд гуайн унага халзан морийг авлаа. Хужирын голоос Догийн Даваа гэж алаг морийг авч аймагт уяад хоёр жил 10-т давхиулсан. Гарьдын хонгорын төлүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Содын зээрд азарга юм. Сайн ч давхисан.
-Та Гарьд гэж хүний талаар хэр сайн мэдэх вэ?
-Би өөртэй нь ч, хүүхэдтэй нь ч наадамд хамт явж байлаа. Гарьд морийг их хямдхан уячихдаг хүн шиг санагдсан. Гэхдээ тэр болгон нэг их морь уядаггүй. Харин тэр хонгор азарганаас л эхэлж морь уясан хүн л дээ.
-Мал тууж яваад авчирсан гэдэг юм билээ?
-Яаж авчирсаныг нь мартжээ. Манай хангайд чинь Балжирын хээр, Балжирын цоохор гэж яригддаг байлаа. Догмийн Чулуунбат гэж хүн дээр үед Хэнтийгээс хоёр гурван гүү авчирч, тэрний нэг гүүнээс гарсан цоохор азарга их хурдан байсан юм. Тэр цоохор азарганы удмаас охин талдаа манай хангайд нэлээн айлд бий.
Бас цоохрын удмаас ч байна шүү. Хангайд яг олж уях юм бол миний хүрэн азарганы удмаас хоёр ч азарга байна. Гэхдээ уяа сойлгыг нь зарим нь олдоггүй юм шиг байна лээ. Дээр нь унадаг хүүхэд нь ч ховордож. Хөл нь унжсан банди л мордуулчихна гээч. Аргаа бараад л тэгдэг биз дээ.
-Дээхнэ үедээ энэ сум орон нутгийн нэрийг гаргаж урамтай сайхан нааддаг ямар ямар уяачид байв?
-Өндөр Дамдин гэж байлаа. Тэрээр сартай зээрд морио сумын наадамд хоёр, гурван жил түрүүлгэж айрагдуулсан. Бас Лхахүүгийн шарга морь суманд хоёр гурав ч түрүүлсэн. Түүнчлэн Чойндонгийн Хархүүгийн бор сумандаа яригдана л гэнэ. Сүүлд түүний хээр морь гайгүй сайн давхисан. Дунд үеийнхнээс гэвэл Дуламсүрэнгийн хоёр банди, Дийн Дорж гуай байна. Одоо Дорж гуайн ач бас удам залган морь уяж байна. Ер нь манайхан их нас, азарга хоёроор сайхан наадна. Сумын баяр наадам аймгаас дутахгүй. Өвөрхангай, Архангай, Баянхонгор гээд гурван аймгийн морьд цуглана шүү дээ.
-Таны хүрэн азарганы төлүүд хэр тарсан бэ?
-Эрээс нь хангайд Хатанбаатар гэж залуугийнд нэг халтар азарга бий. Баянцогт овооны энд өөр улаан хээр азарга байна. Харин охин төлүүдээс нь нэлээн тарсан. Гэхдээ манай энд чинь жоохон дөмөгхөн даага, шүдлэнг нь чоно идчихээд байх юм. Нандигнаад байхад яг тэрийг нь олоод идчихнэ гээч.
-Та хэдэн хүүхэдтэй вэ? Таны хүүхдүүдээс удам залгаж морь уяж байгаа ямар хүмүүс байна вэ?
-Би хоёр охинтой хүн. Харин зээ хүү энэ жил 18 хүрч байна. Тэр уяа эвлүүлж магадгүй гэж горьдож л суух юм.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Ярицлагаа уяачийн хувьд бахархал дүүрэн омогшсон сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Аймагт хүрэн морь аман хүзүүдэж, азарга гуравласан тэр жил сайхан байлаа. Тэр бол 1989 он л доо. Хэдэн жил хээрээр гэр хэцээр дэр хийж, бороонд нүдүүлэн, аймгийн урд талын голын сайранд хүртэл хонож явсныхаа үр шимийг үзсэн гэх үү дээ. Тухайн үедээ хичнээн хэцүү байсан ч хоёр айраг аваад сэтгэл дүүрээд ирсэн. Даанч хүрэн морь, хүрэн азаргаа ид уядаг үед нь морь уяхаа больчихсон. Унаач хүүхэд олдохгүй. Нөгөө талаар ар гэрийн асуудлаас болоод уяаны ажлаа орхисон.
Би түрүүн Жаргал гэж ярьсан даа. Би Жаргал хүүгээр морио унуулаад нэг бор гүү өгсөн нь миний хүрэн саарал гүүний удам байгаа юм. Энэ бор гүүний төл аймагт болсон Гэгээний 360 жилийн ойгоор соёолонд аман хүзүүдсэн. Хөгшин залуу хоёр мөн ч их баярласан даа. 720 ноймортой хүрэн үрээ түрүүлээд явна гэж цагаан хоолойгоор ярихгүй юу. Тэгсэн аргагүй нөгөө хүрэн үрээ түрүүлээд, араас нь эрээний Даваагийн хээр соёолон явж байгаад үзүүр дээр хоёрлосон. Энэ наадмаар 800-гаад соёолон тоосоо өргөж, ийнхүү амжилт гаргасан. Тэр ойд манай Эрдэнэцогтын хоёр соёолон нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдсэн юм. Бас л ярих дуртай наадмуудын маань нэг дээ.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна