“Бумбанжаа” нэмнээний үйлдвэрийн захирал С.Цэндхүү: Эцэг өвгөдөөс ирсэн Бумбанжаа тамгаараа бүтээгдэхүүнээ тамгалдаг
“Өвлийн хямд, чанартай нэмнээ хаанаас авч болох вэ. Тодруулаад өгөөч” гэсэн уншигчийнхаа хүсэлтийн дагуу бид хурдан морины нэмнээ хийдэг хэд хэдэн газартай холбогдож тодруулга авсны эцэст хамгийн хямд, басхүү чанартай “Бумбанжаа” нэмнээний үйлдвэрийг онцоллоо.
Аавын гэрт өнгөрүүлсэн хүүхэд нас
Хөдөөгийн хөх уяачийн гэрт төрж, ухаан орохын цагтаа эгч, эрэгтэй дүү нараа хурдан хүлгийн нуруун дээр салхи татуулан давхихыг харж өссөн хүүхэд нас. Дөрөв дэх үедээ хурдан хүлгийн хийморьт сүслэн явсан эднийхэн Ховд аймгийн Даривын улс. Гэхдээ одоогоос 40 гаруй жилийн өмнө Гачуурт тийш буурь сэлгэн нүүсэн байдаг. Гачууртынхан Яармагийн дэнжийг эзэгнэнхэн байх тэр цагт энэ удмынхнаас Ардын хувьсгалын 68, 69 жилийн ойгоор одтой наадаж хоёр ч айраг хүртсэн удаатай гэнэ. Тэр тусмаа удам залгасан буурал уяач аавын нь “Хүүхэд, морь хоёр мэнд ирсэн наадам бүхэн сайхан даа” хэмээгээд хурдан морьдынхоо хөлсийг хусч зогсох жаргалтай царай хүүхэд насанд тод үлдсэн дурсамжуудын нэг. Наадам дөхөөд ирэхэд Яармагийн дэнжид гэрээ барьчихна. Хөгшчүүл цай уух зуураа уяа сойлгын тухай яриа өрнүүлэх бол уралдаанч хүүхдүүд өдрийн уртад юу эсийг амжуулахав. Томчуудад туслаж, завсар зайгаар нь тоглож, гэрийн сүүдэр бараадан өдрийг өнгөрүүлнэ. Болоогүй унах дуртай морьдынхоо тухай ам уралдан яриа өрнүүлнэ. Энэ дунд ярилцлагын маань зочин Цэндхүү, түүний том эгч ч бас оролцоно. Цэндхүү хурдан морь унаж байгаагүй ч морь унах дуртай. Гэвч ид хурдан морь унах насандаа наадмаар гэрээ харах даалгавартай үлдэнэ. Эгч, дүүс шигээ хурдан морь унаж наадах гэсэн хүсэл даанч их ч аав ээжийн үгнээс гарах аргагүй. Ингээд нүд дүүрэн нулимстай гэртээ үлдчихээд, хүний өөрийн гэхгүй адуунаас хулгайлж морь уначихаад сая нэг тайтгарсан нь олонтаа гэдэг. Харин том эгч нь хурдан морь унах бөгөөд хожмоо ээж нь “Үсээ хоёр боочихсон, хийсээд л ирдэг сэн, миний муу хүүхэн чинь” гээд л өхөөрдөнгүй дурсана. Ийнхүү хүүхэд байхын адуунд хайртай сэтгэл өдгөө жил бүр Хүйн долоон худаг тийш уруу татна. Зөвхөн улсын наадам ч гэлтгүй хавартаа “Дүнжингарав”, зарим жилдээ Ховд, Сүхбаатар, Хэнтийгээр эжийтэйгээ замд гарч наадамлана.
“Үйл урласан” 18 жил
Ингэж явахад нүдэнд өөрийн нь хийсэн нэмнээтэй “таарах” нь бий. Хамгийн түрүүнд л нүдэнд тусах бөгөөд өөрийн эрхгүй бахдалтай санагддаг тухай тэрээр сонирхуулсан юм. Цэндхүү болон түүний нөхөд 1991,1992 оноос эхлэн Нарантуулыг Дэнжийн мянгад байхад тоногтой хазаар хийж зардаг байжээ. Түүнээс хэдэн жилийн дараа Нарантуул шинээр байгуулагдахад өөрийн лангуутай болж, дараа жилээс нь буюу 2000 оноос нэмнээ оёж эхэлжээ. Учир нь хэрэглэгчид нэмнээ сураглаж ихээр ирэх болсон нь ийнхүү зүү утас нийлүүлэхэд хүргэсэн байна. Эхний удаад зуны нэмнээг өөрөө эсгэж оёх болохоор хүссэн хэрэглэгч бүрт хүрч амждаггүй байж. Захиалгаар л хийгээд таардаг байсан бол удсан ч оёдолчин авч ажиллуулах болсноос хойш өдгөө 18 жил өнгөрсөн тухай тэрээр ярих ажээ. Өнөөдөр тус хамт олон борооных гэхэд хүзүүтэй, хүзүүгүй. Гоёлынх бол соёмбо, хээтэй гэхчилэн хэрэглэгч юу хүснэ, түүнийг урлана. Эдний хамт олонд захиалгыг долоо хоногийн өмнө өгөх бөгөөд зуны цагт хүзүүгүй, борооны 30 ширхэг үсэггүй нэмнээг хоёр өдрийн дотор гаргах жишээний. Харин дурсгалын үгтэй /хэр олон үсэг орсноос шалтгаална/ өдөрт гурвыг гаргана. Мөн тэд медалийн цээж суурь хийдэг. Бас говийнхны хэрэглэдэг цээживчийг оёно. Өнгөрсөн удаад Хүйн долоон худагт болсон 10 мянган морьтны жагсаалд “Миний хийсэн зоовчийг хэрэглэсэн байсан. Хондлой дээрээ хээтэй их гоё харагдаж байсан шүү. Би ч тэр үед зоовчийг ёстой сайн хийдэг байжээ” гэж сонирхуулаад зургийг нь үзүүлсэн юм. Мэдээж энд бүтээгдэхүүнүүдээ өвөг дээдсээс уламжлан ирсэн Бумбанжаа тамгаар тамгалдаг байна.
Жилд өвлийн 500-600 нэмнээ оёдог
18 жилийн өмнө бол нэмнээгээ баримжаагаар л оёно. Өнөө дээр өгүүлсэн өссөн орчин, адуу малтай ойр явсан нь нэмнээ оёход айхтар хэцүү байсангүй. Ингээд хийх бүртээ илүү “мэргэшиж” адууны биеийн онцлогт тааруулан загвараа гаргах болжээ. Мэдээж урт настай нэмнээ хийх сэн гэж уяа, бүчийг нь хүртэл хоёр, гурав дарж оёх жишээний. Ийнхүү сэтгэл оюунаа чилээн урлах бүрт урам орж, илүү, бүүр илүү сайныг хийх сэн гэсэн хүсэл маргаашийн зүг яаруулна. Зөвхөн сүүлийн арваад жилд л гэхэд Цэндхүү тэргүүтэй уран гартай үйлчид /зуны цагт тав, өвөл гурван оёдолчин ажилладаг/ өвлийн нэмнээ гэхэд 500-600 ширхгийг хэрэглэгчдэд хүргэжээ. Энд анхны хэрэглэгчид болсон Долгорсүрэн заан, “Торгоны зам”-ын Гантөмөр, Содномцог гавьяат, Атарсайхан дүү нарын уяачид өдгөө ч үнэнч түншүүд хэвээр байгаад үйлчид талархдаг. Түүгээр зогсохгүй эдний шошго бүхий нэмнээг өвөрмонголоос захиалж авах нь олонтаа гээд “Маргааш л гэхэд Өвөрмонгол руу 35 нэмнээ ачуулах гээд бэлдэж байна” гээд үзүүлсэн юм. Энэчлэн Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Сүхбаатарын Халзан, Онгоныхон гээд л нэмнээний захиалга тасрахгүй. Мэдээж түүхэн ойгоор нь захиалга ирэх бол лого эмблемийг хатгаад гоёчихно. Гэхдээ энд үсэг нэг бүрийг /нэг үсэг 500 төгрөг/ хайчилж, наагаад, оёх учраас ажиллагаа их ордог байна. Ийм захиалга их ирэх бөгөөд нэг талдаа “Л.Дамдин, О.Батжаргал нарын гэр бүлээс дурсгав” гээд нөгөө талдаа овоо тахилгын нэртэй нэг нэмнээд 100 гаруй үсэгтэй 30 нэмнээг хийсэн нь бас л “чанга ажлын” нэг байсан аж.
Мориныхон эрснээ олоод буцдаг
Адуу ч хүнээс ялгаагүй учраас өвлийн цагт жиндүүлэхгүй, зундаа хөлс нэвтрүүлэх материалыг сонгох нь элбэг. Өөрөөр хэлбэл өвөл, зуны нэмнээнүүд аль аль нь амьсгалдаг буюу даавуун материалтай байх ёстой гэж үйлчид үздэг. Тиймээс ч зундаа борооны нэмнээг дан хийчихсэн морины эздэд дуугүй өнгөрч чадахгүй заавал даавуун дотортой байх ёстойг сануулах жишээний. Мөн хүзүүтэй нэмнээнээс хүзүүгүй нь илүүг зөвлөнө. Учир нь “Адуу чинь тонгойж өвсөө идэж, усаа ууна. Бид чинь хүзүүгээ ороочихоод идэж уухад ямар хэцүү байдаг билээ дээ” гэж тайлбарласан юм. Монгол хүний адуу малаа хайрлах сэтгэл гэдэг жижгээс эхэлдэг гэдгийг өөрийн эрхгүй сануулах мэт. Тус хамт олон мөн адууны дагалдах хэрэгслэлүүдийг үйлдвэрлэх болсоор таван жил өнгөрчээ. Эмээл, хазаар, ногт, чөдөр гээд л адуунд хэрэглэгддэг бүхнийг эндээс л олж болохоор юм. Чөдөр л гэхэд материалаасаа шалтгаалаад 4-5 төрөл байх бол амгай зэс, никель, гуулин, морины толгойтой, толгойгүй, спорт гэж хуваагдаад явчихна. Харин хазаар бол сүлжмэл, сүлжмэл биш гэхчилэн 10 гаруй төрөлтэй. Өөр бас уралдаанч хүүхдэд зориулсан комбинзон /өвлийнх 50 мянга, зуных 35 мянгын төгрөгийн үнэтэй/ бөгөөд өдгөө гурван төрлийн хэмжээгээр худалдаанд гаргаад байгаа ажээ. Мэдээж энэ нь өвөл, зуны гэж байх бөгөөд цоллогоон дээр өмсөх гоёлыг ч үйлдвэрлэдэг юм байна. н.Цэндхүү захирал ийнхүү өөрөө үйлдвэрлэл явуулаад зогсохгүй бусдад ч ажлын байрыг бий болгож, орлогоо нэмэгдүүлэхэд тусалдаг. Тухайлбал, таван ч айлаас эмээл авах бол гөлөмийг 4-5 хүнээс бэлэн мөнгөөр худалдаж авдаг. Түүнчлэн амгай, зуузай, эргүүлэг, арал гээд төмөр бүтээгдэхүүнийг ч нийлүүлэгчид бий. Сурыг үйлдвэрийн болон гар элдүүрээр хийснийг хоёр ч хүнээс авдаг. Мөн 2-3 айлд чөдөр, ногт, хазаарын захиалга өгч хэрэглэгчдэд хүргэдэг болохоор зориод ирсэнд хэрэгтэй бүхнийг нь хэдийнэ зэхчихсэн суух ажээ.
П.Ундраа
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
103.229.121.206
утсаа
Reply103.229.122.142
Хэд вэ
Reply202.179.31.52
Haanaas avah ve?
Reply