Тод манлайн торгон хар

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 29 -нд

Монгол адуугаа дээдлэн шүтэж, хайрлан хамгаалдаг цөөн уяачдын нэгт яахын аргагүй Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Д.Дагвадоржийг нэрлэнэ. “Монгол төрийн наадамд монгол морь уралдах ёстой” гэх байр суурин дээрээ бат зогсдог тэрээр Сүхбаатар аймгаас олон адуу авсан байдаг. Асгат сумаас гэхэд л Шөвгөр зээрд, Яруу хээр, Торгон хар гээд хутагтын нутгийн нэрийг өргөсөн хүлгүүд цөөнгүй. Энэ удаа зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан хар морийг нь танилцуулъя. 

Удам, угшил:
Эцэг: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Шаравдоржийн хар азарга
Эх: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Цэрэндоржийн Баасанхүүгийн унаган гүү.

Амжилтын товчоон:
2014 онд соёолон:
- Асгат сумын уяачдын холбооны наадамд түрүү
- Дорноговийн Алтанширээ сумын 90 жилийн ойд айргийн гурав 
- Уулбаян сумын 90 жилийн ойд зургаа
- Сүхбаатар аймгийн баяр наадамд долоо
2015 онд хавчиг:
- Онгон суманд болсон хавчиг морины уралдаанд айргийн дөрөв 
- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 90 жилийн ойд айргийн тав 
- Асгат сумын 90 жилийн ойд хүүхэдгүй  гурав 
- Зүүн бүсийн уралдаанд  20
2016 онд долоон настай:
- Асгат сумын баяр наадамд айргийн дөрөв
- Улсын наадмын сорилго наадамд аман хүзүү
2017 онд найман настай:
- Асгат сумын Их уулын тахилга уралдаанд зургаа 
- Асгат сумын баяр наадамд аман хүзүү
- Засгийн газрын тогтоолт зүүн бүсийн уралдаанд айргийн гурав
2018 онд есөн настай: 
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа
- Алтан овооны төрийн тахилга зүүн бүсийн уралдаанд долоо



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна