Аймгийн Алдарт уяач Д.Галбадрах: Хурдан морь уясан эзнээ төлөвшүүлдэг
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дамбийнямын Галбадрах 1968 оны өвөл төржээ. Өвөөгийнхөө адуунд эрэмгий чадварыг эзэмшсэн тэрээр багаас хурдан морь уяхад суралцаж, 2008 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртжээ. 2014 оны улсын шилдэг уяачийн нэг тэрээр ММСУХ-ны Эрдэнийн очир, Уяачийн алдар одонгоор энгэрээ мялаасны зэрэгцээ ХХААЯ-ны тэргүүний ажилтнаар шалгарсан юм.
-2014 оны Монгол Улсын Шилдэг уяачаар шалгарч байж. Аз хийморьтой наадсан тэр он жилүүдийн дурсамжаас яриагаа эхэлье.
-Тухайн жилийн өнгө тольддог “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд галын гишүүн Ц.Энхбатынхаа цавьдар соёолонг гурваар давхиулж, айрагдуулсан. Давхар уяагаар Эрдэнэтэд болсон хаврын бүсийн уралдаанд цавьдар соёолон түрүүлсэн. 2014 оны тухайд аймгийнхаа наадамд азарга тавлуулсан. Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын 90 жилийн ойд даага, шүдлэн айрагдуулсан. Тэр жил олон сумдын ой тохиож, манай галынхан аймаг, бүсийн чанартай уралдаанаас есөн айраг хүртэж, тэр амжилтаараа Төв аймгийн Улсын Шилдэг уяач болж, уралдаанч хүүхэдтэйгээ цуг очиж шагналаа авсан.
-Хол явж нааджээ. Цээл явж наадах шалтгаан байсан бололтой.
-Хүсэл зорилго нэгтэй нөхдийнхөө хамт “Өгөөмөр” нэртэй гал уяаг байгуулсан. Миний бие ахлагч. Манай галын гишүүн Болдбаатар Говь-Алтай аймгийн Цээл сумын хүн байгаа юм. Тэгээд нутгийнх нь ойд очиж, сайхан наадаад ирсээн.
-Баруун хязгаарын наадам ямар санагдав. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-1000 гаруй км зам туулан гурван насны адуутай очсон. Сайхан л нааддаг юм билээ. Ер нь тэгээд морь айрагдаж түрүүлсэн наадам болгон сайхан санагддаг шүү дээ. Тэр хол зорьж очоод найзынхаа нэр сүрийг гаргаж хоёр үрээгээ айрагдуулсандаа баяртай байгаа. Газар орны байр байдлаас болдог уу, уяа сойлгын хувьд өөр зүйлүүд ажиглагдсаан. Жишээлбэл гараа хүртэл уралдаанч хүүхдээ автобусаар зөөчихдөг юм байна. Морь уралдаад ирсний дараа их хөдөлгөхгүй юм. Бидэнд аль болох их хөдөлгө гэж сургасаар ирсэн шүү дээ. Гэтэл тэнд ганц хоёр тойруулсан болоод больчихдог юм билээ. Өөр бас ажиглагдсан зүйл газар нь жаахан хатуу талдаа юм билээ.
-Улсын шилдэг уяачийн гараа хэдий үеэс эхэлсэн бэ. Танайхан хэдэн үеэрээ морь уяж байсан улс вэ?
-Миний өвөө Манзуширын хийд орчмоор нутаглаж байсан хүн. Харин аав бол Эрдэнэсант гаралтай. Миний хувьд өвөөгийндөө буюу Манзуширын хийд орчмоор хүүхэд насаа өнгөрүүлсэн. Өвөө маань хурдан морь уядаг. Айхтар сүрхий айрагдаж, түрүүлгээд байхгүй ч морийг цэвэрхэн унадаг, адуунд эрэмгий хүн байлаа. Түүнийг нь залгамжлан би морь уяж байна.
-Өвөөгийнхөө уясан морьдыг унадаг байсан байх. Хэр уралдаанч байсан бэ?
-Морь унаж сүйд болоогүй ээ. Жаахан эрх талдаа байсан юм уу даа. Эмээ надаар морь унуулах дуртай биш. Гэсэн ч би өвөөгөө дуурайгаад адуунд эрэмгий хүүхэд байсан. Морь сайхан уургална. Тэгээд яваандаа даага, шүдлэн гэгчлэн бага адуу уядаг болсон. Хамгийн анх Дарханд байдаг Батмөнх гэж ахтайгаа исгэлтэй, исгэлгүй хоёр даага сурган уяж байлаа.
-Анхны айраг, түрүүгээ хүртсэн наадам тод дурсамж үлдээсэн байх. Тэр наадам хэдэн онд тохиосон бэ?
-Намайг морь уяж эхэлж байхад медальтай наадам ховор. Тийм болоод ч тэрүү медаль авахын хүслэн болдог байлаа. Тэр хүслээ өвлийн уралдаанд гүйцээж, морь түрүүлгэж байсан. Бидний үед шинийн гурван, Мартын найман, Цэргийн баяр, Майн баяраар морь уралддаг байлаа. Дээр нь манай Төв аймаг наадам хийдэггүй байсан шүү дээ. Ердөө саяхныг хүртэл наадам хийдэггүй байсан ганц аймаг нь манайх байх шүү.
-Харин тийм гэнэ лээ. Алдарт бусдын жишгийг дагаж улсын наадамд оролцдог байсан уу?
-1980-аад оны үед арван хэдтэй хүүхэд хоёр даага хөтлөөд улсын наадмыг зорьж, арав дотор давхиулж байсан. Ер нь тэрнээс хойш тасралтгүй явсан даа. Эхлээд морин тэрэгтэй явдаг байснаа, сүүлдээ ЗИЛ-130 машинтай явдаг болсон. Хүйн долоон худаг руу нүүснээс хойш л улсад уралдсангүй.
-Таны уясан морьд улсын наадамд хамгийн дээд тал нь хэдээр давхиж байсан бэ?
-1987 он шиг санагдана. Зээрд соёолонгоо долоогоор давхиулж байсан. 20,30, 40, 50 дотор бол олон морь давхиулсаан. Том наадмын анхны айргаа 2011 оны “Говьшанхын хурд” уралдаанаас хүртэж байлаа.
-Ямар насны морь айрагдуулсан билээ?
-Аймгийн Засаг дарга байсан, манай галын гишүүн Ц.Энхбатын цавьдар азаргыг. Даагандаа аймгийн наадамд дөрвөөр давхиад, шүдлэн үрээ аймагт түрүүлж, Говьшанхад аман хүзүүдсэн. 2013 онд соёолон азарга Дүнжингаравт гуравлаад, Эрдэнэтэд түрүүлсэн. 2014 онд хавчиг азарга Дүнжингаравт 13-т давхисан шүү дээ.
-Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдаанд бас нэг хүрэн азарга айрагдсан бил үү?
-Тийм. Энхбатын хүрэн азарга 2012 оны хаврын бүсийн уралдаанд гурваар давхисан. Дүнжингаравын ар дээр болсон тэр уралдаанд энд уралдсан ихэнх морьд очсон байсан юм.
-Энэ хүрэн азарга чинь яаж давхилаа?
-2010 онд хязаалан үрээ Төв аймгийн наадамд дөрвөөр давхиад, дараа жил нь соёолон азарга улсын наадам болон Говьшанхын хурдад тус тус долоолсон. 2012 онд хавчиг азарга Дүнжингаравт долоолоод, Өмнөговийн бүсэд гурвалсан. 2013 онд Геннист бүртгүүлэх уралдааны төвийн бүсэд Батжаргалын хонгор морийг гурваар давхиулсан. За тэгээд аймаг, сумын ойн баяр наадам, бүсийн уралдаанаас айраг түрүү олныг авсаан. Одоо тэр бүгдийг санаж хэлэх арга алга.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
-2008 онд 26 айраг, түрүүний амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг хүртэж байлаа.
-Алдартын нэрийг олонтаа дуудуулсан аргамаг хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Миний алаг азарга юм даа. Эцэг нь Даваанэрэнгийн Санжаагийн адуу. Эх нь болохоор Жаргалант морин заводын угшилтай. Би дээхнэ үедээ морин завод адуутай байсан юм. Алаг азаргаа 2002 онд дааганд нь Санжаа гуайгаас аваад багахан наадамд аман хүзүүнд хурдлуулж байлаа. Шүдлэн үрээ хурдан байсан ч айрагдаж чадаагүй. Аймгийн наадамд долоолсон. Тэгээд хязааландаа аймагтаа хол түрүүлсэн дээ. Тэгээд 2005 онд соёолон азарга тавлаад, хавчигтаа зургаалсан. Түүнээс хойш бага наадмуудаар олон орсоон. Дүнжингаравын хурдад 17-р нэг давхисан. Тэгээд төл нь хурдлаад ирэхээр нь уяхаа байчихсан юм.
-Төлүүд нь яаж давхихав?
-Одоо нэг хавчиг азарга байна. Мөн хүнд өгсөн төлүүд нь сайн давхиж байгаа дуулддаг. Галын гишүүн Болдбаатартаа өгсөн хар морь сайн давхиж байгаа. Алаг азаргатай угсаа нэгтэй гэвэл аймагт түрүүлж, айрагддаг Толин байна. Миний алаг азарганы эхийнх нь эгч гүүний төл байгаа юм.
-Зуунмод суманд танайхаас өөр гал уяа байдаг уу? Танаас өөр гал гэж ярих хүнтэй таарсангүй.
-Манайхаас өөр гал байдаггүй байх шүү. 2010 онд “Өгөөмөр” гал уяа 26 айраг, түрүү авч байлаа.
Тэр жил миний амжилтын оргил үе байсан шүү. Багануурын 30 жилийн ойд очиж хоёр түрүү, нэлээд хэдэн айраг авсан.
-Нутгийн залуустаа сурсан мэдсэнээ хуваалцана биз. Ярианаас тань тэгж ойлгогдож байна.
-Шавь гэх нь хаашаа юм. Гэхдээ асууж зөвлөөд явдаг залуучууд бий, бий.Хамт нэг уяанд морь уяж байсан залуучууд ахдаа баярлаж явдаг шүү гээд хэлдэг л юм. Мөн зарим нэг нь утсаар залгаад “Морь иймэрхүү байна тиймэрхүү байна. Тэгвэл яах вэ, ингэвэл яах вэ” гээд асууна аа.
-Тэгвэл таныг бага залууд энэ нутгийн ямар уяачид зааж зөвлөж байсан бэ?
-Уулын аманд цагдаа байсан Сашкагийн аав Дорждэрэм гуай байна. Мөн Гэцэг гуай байна. Алтанбулагийн Монхор Ухнаа, Жаал Шарав нарын уяачдаас үг дуулж л явлаа.
-Таныхаар уяач ямар зан суртахуунтай байх ёстой юм бэ?
-Би морь уяхдаа хүний, өөрийн гэж ялгадаггүй. Сайн байгаа адуугаа авхаалжтай, туршлагатай хүүхдээрээ унуулахыг хичээдэг. Тэр морь минийх биш байсан ч хамаагүй. Мөн уяаны алдаа гаргаж байвал хар буруу саналгүй хэлчихдэг. Товчхондоо уяач хүн хамгийн чухал нь хар хоргүй л байх хэрэгтэй. Яагаад гэхээр хэл мэдэхгүй амьтан, хүний нялх хүүхэдтэй харьцаж байгаа шүү дээ.
-Санал нэг байна.Уяачийн хор гарч байж сая морь айрагддаг нь үнэн байх шүү.
-Тэгэлгүй яах вэ. Морь гэдэг уясан эзнийхээ хийморь лундаа, сэтгэлийг дагаж хурдалдаг амьтан. Бас уясан эзнээ хувь хүнийх нь хувьд төлөвшүүлж байдаг. Яваандаа он цагийн аясаар хүний хор гараад төлөв төвшин болдог юм даа.
-Уяачийн эрдэмд суралцаж буй дараагийн үеийн залуусаа танилцуулаач?
-Би гурван хүүхэдтэй. Том нь охин, бага хоёр нь хүү. Хоёр хүү хоёулаа морь уяна. Манайханд олон уяач бий. Тод манлай уяач Д.Онон бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Манай ээж Дамбадаржаа гэдэг хүний эгч нь. Тэр утгаараа надад хурдан буянгуудаасаа харамгүй өгнө өө. Энэ дашрамд хурдаа харамгүй хайрладаг ахдаа баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Би авъя гэсэн болгоноо авдаг. Авчирсан болгон минь хурдан байсан.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.
-За баярлалаа.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.68
манай нутгийн мундаг ах шүү амжилт хүсье
Reply192.82.80.122
Өвөөгөөрөө маш их бахархаж явдаг шүү