Хангал догшныг номхруулагч Халх бүсгүй
Эмнэг сургадаг Х.Төмөржаагийн Цэрмаа гэзэгтэй эр хүн. Юунаас ч үл шантрах хатан зоригоороо “түрий барин”, хангал догшныг чихдээд номхруулдаг байсан хосгүй чадварынх нь тухай ахмадууд хуучлах нь бий. Урт хар үсээ сүлжиж, хойш “чулуудсан”, угийн биерхүү энэ бүсгүй өдгөө олон ач зээгийхээ зулайг үнэрлэж, гэрийн цэцэрлэг байгуулах шахсан эмээ болжээ. Харин тэртээх он жилүүдийн дурсамжийг сэргээх бүртээ “Галзуу барын аманд гараа хийхээс ч буцдаггүй залуу насны ааг” хэмээн тайлбарладаг “пээдгэр эгч“.
Баян ходоод болсон таван настай охин
Түүний эцэг Х.Төмөржаа гуай алдар цуутай уяач байсныг Д.Даваахүү, Д.Онон, Э.Эрдэнэчулуун нар бэлхнээ гэрчилдэг. Тиймдээ ч найман хүүхдэдээ морины сонирхлыг өвлүүлсэн төдийгүй, таван нас хүрмэгц нь уралдаанд оролцуулдаг байжээ. Балчир үрээ агсам морины дэл дээр дэрвэхийг харсан ээжийнх нь сэтгэл хэчнээн зовнисон ч “Адуу ухаантай амьтан. Эзнээ барагтай л бол унагадаггүй юм” хэмээн хашир уяач тайвшруулна. Үнэхээр ч эцгийнх нь хэлснээр болдог байлаа. Харин Цэрмаагийн хувьд таван настайдаа улсын наадамд өрөөсөн нүдтэй сожоо хүрнийг унаж уралдахдаа баян ходоод болсон “гэм”-тэй.
Сожоо хүрнийхээ нуруун дээр олон морьдын дунд уухайлан давхиж явсан охин аав руугаа зэрвэс харахад эргээд ир хэмээн даллах шиг санагдсанаас бүх хэрэг мандсан аж. “Чигээр нь явуул” гэсэн дохиог ойлголгүй ам аван давхисан морио арай гэж эргүүлэн, аав дээрээ ирээд хатуу үг сонсон, олон морины араас нулимс бөмбөрүүлэн эргэн давхисан үеэ тэр мартдаггүй. Ийнхүү баян ходоодоор цоллуулсны орой майхандаа ирээд эцэгтээ ганц сайн шавхуурдуулсан тэрбээр хурдан морийг чигээр нь давхиулах ёстой, эхний арван морины тоонд багтаж гараанаас гарахын чухлыг яс махандаа шингэтэл ойлгосон аж. Тэрхүү алдаагаа Цэрмаа цаашдын уралдаанууддаа засаж, улс, аймаг, сумын наадмуудад хүлгийнхээ торгон жолоо өргүүлж, айрагдсан нь олон.
Зөвхөн аавынхаа ч бус өрөөлийн сойсон хурдан хүлгийг, тухайлбал Монголд алдартай Галшарын хүрэн азарга, Нийгмийн хонгорыг ч унаж л байв. Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх даргаас ч шагнал хүртсэн удаатай. Гэхдээ хурдан морь унана гэдэг тоглоом биш. Уралдааны талбарт мориноос унасан удаа бий эсэхийг нь сонирхоход “Тийм тохиолдол үгүй. Хожим сонгомол морин спортын тамирчин болж, улсын дээд амжилт эвдэх зорилгоор бэлтгэл хийж байгаад газар доргитол унасан юм байна” хэмээн өгүүлсэн юм. Дээр өгүүлсэнчлэн, Х.Төмөржаа гуайн моринд хообийтой найман хүүхдийн дундаас ууган хүү нь есөн настайдаа хурдан морины үзүүлбэрт оролцохоор Чехийг зорих урилга гардаж байв.
Морин спортоос зай барихгүй
Арван хоёр нас хүртлээ хурдан хүлгийн нуруун дээр дэрвэсэн охин жилийн дараа сонгомол морин спортод эргэлт буцалтгүй орсон юм. Морио саадан дээгүүр харайлгах, тусгай сургууль хийлгэх, уран явдалд суралцуулах зэрэг нь тамирчнаас өндөр ур чадвар тэсвэр хатуужил шаарддаг. Моринд дөртэй болохоор Т.Цэрмаа энэ бүхэнд төдийлэн түүртсэнгүй. Түүнд морин спортын цагаан толгойг Д.Хадхүү багш нь заажээ. Төв цэнгэлдэхийн хажууд орших морин тойруулга материаллаг бааз, морьд, бэлтгэгдсэн дасгалжуулагч, тамирчнаар элбэг байсан цаг. ЗХУ-д суралцсан “будаг нь ханхалсан” дасгалжуулагч хийгээд түүний төрсөн ах Т.Даваадорж, уяач Дашдорж, уран явдлын багш Даш, хурдан морь унаач Сүхбаатар гээд шижигнэсэн залуус өргөө гэрийнхээ “галыг өрдөн, өрхийг татсан” юм. Энэ бол Монгол оронд олимпийн хөтөлбөрт багтдаг, сонгомол морин спорт хөгжих алтан үеийн эхлэл байлаа.
Нэгэн сонирхолтой баримт дурдвал, 1966 онд олон улсын хурдан морины уралдааныг Морин тойруулгад хийхээр зэхэж байсан боловч үерийн гамшгаас үүдэн уг уралдааныг зохион байгуулж амжаагүй. Оросын Будённый үүлдрийн долоон азарганы дөрвийг нь манайх худалдан авч, үлдсэнийг нь “ах нар” бэлэглэсэн гэдэг. Уяач Д.Даваахүү, Д.Онон, Д.Гарамжав, Э.Эрдэнэчулуун нарын галаар тархсан хурдан хүлгүүд морин тойруулгаас угшилтай болохыг Т.Цэрмаа эгч өгүүллээ.
Эмнэг хангалын эзэн нь Цэрмаа
Эмнэг сургана гэдэг ээжийн охин битгий хэл, хэр баргийн аавын хүүд ахдам ажил.Морин тойруулгад хөл тавьсан цагаасаа хангал догшныг чихдэж номхруулах урлагт дурласан түүнд анх хоёр ах нь хориг тавьдаг байв. Аавдаа “ховлон” байж ах нараасаа зөвшөөрөл авсан тэрбээр эмнэг морьдыг баруун солгойгүй булгиулж, явдал дундаа янз бүрийн үзүүлбэр хийн, олон түмний нүд баясгаж эхэлжээ. Пионер сурагчдын хоёрдугаар чуулганы үеэр зохиогдсон тэмцээнд ах нарынхаа өмнүүр орж, түрүүлсэн 13 настай охин “Шижир алтан медаль авчихлаа” хэмээн итгэж, хөл газар хүрэхгүй шахам баярлаж явсан үеэ Цэрмаа эгч дурсах туйлын дуртай. “Гэзэгтэй эр хүн” хоч авах эхлэл ийн тавигдаж, 200 гаруй тэмцээний шагнал, хожим хүртсэн төрийн дээд одонг далласан болохоор тэр биз. Тэрбээр морь булгиулах эрдмээрээ цэргүүдтэй ч өрсөлдөж явжээ. Өвөрхангай аймгийн уугуул энэ тамирчин Говь-Алтайн бэр болоод хадмуудтайгаа золгохоор алсыг зориход эмнэг булгиулдаг хүүхэн ирж явна гэсэн сураг сонссон тус аймгийн залуучууд адуугаа хурааж авчран, замыг нь тосож эрдмээ үзүүлэх санал тавьсан нь бий. Тэр бүхэнд Цэрмаа “Азарга адуугаар чинь дэнчин тавья” хэмээн хошигнон хариулна. Эмнэг булгиулдаг бүсгүй манай улсад тун ховор бөгөөд одоогоос арваад жилийн өмнө Хөвсгөл аймагт ийм эрдэмтэй эмэгтэй бий гэсэн яриа сонсогдсон ч төдөлгүй намжсан юм.
Шарга морь Цэрмаа хоёр
Т.Цэрмаа эгч эрсдэлтэй алхам хийх дуртай. Учир юу гэвэл хөл хүнд байхдаа Улаанбаатар хотын АШТ-д оролцсон удаатай гэнэ. 1972 оны долдугаар сарын 13-нд сонгомол морин спортын тэмцээнд оролцсоноос хойш тав хоногийн дараа нярайлж ууган охиноо өлгийдсөн гээд бод доо. Мэнгэт хүрэн, Тойго, Ангир, Чандага… Эдгээр морины нэр ярианд нь үе үе гарна. Түүний гараар орсон өөр олон хүлэг бий. Тэдгээрээс ард түмний дунд алдаршсан нь Чандага шарга. Цэрмаа, шарга морь хоёр саад харайлтын төрөлд улсын дээд амжилтыг олонтаа эвдэж, алдар нэрээ дуурсгасан түүхтэй. Морин спортын түүхэнд эрэгтэйчүүдээс спортын мастерын болзол анх биелүүлсэн тамирчин түүний төрсөн ах Т.Даваадорж, эмэгтэйчүүдийн анхдагч нь Т.Цэрмаа. Зөвхөн энэ төрлөөр дээрх цолд хүрсэн Т.Төрмөнх, Т.Дашцоодол нар бүгдээрээ Төмөржаа гуайн хүүхдүүд. Тэдний халааг авсан Д.Батбаатар өдгөө сонгомол морин спортоор ОУХМ-ийн болзол хангасан бол Цэрмаа эгчийн отгон хүү Батболд спортын мастер болжээ. Ууган хүү Х.Батбаасан нь авто спортын мастер аж. Ер нь түүний хүүхдүүд спортод хоосонгүй. Тухайлбал дунд хүү “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийн уясан хүлэг (уяач Д.Бат-Өлзий) төрийн наадамд дээгүүр давхиж, эзнээ баярлуулсан нь олонтаа.
Сайхан дурсамж, гашуун түүх
Саад харайлтын төрөлд улсын дээд амжилтыг дөрвөнтээ шинэчилсэн тэрбээр өөрийгөө голж байсан нь үгүй. Хэний ч морийг унасан саадыг нь давна, ямар ч хүлгийг номхруулж чадна гэсэн уриатай тэрбээр улсын дээд амжилтыг шинэчилснийхээ дараа мориныхоо дэлэнд баярын нулимс унагаж байв. Энэ үед хурдан хүлгийнх нь нүд талимаарч, хамар сарталзаж байсан явдал эзнийхээ баярыг хуваалцсаны илрэл байсан биз ээ. “Морьтой олон жил ажиллахаар догдлох нь амархан болчихдог. “Жигүүр” хэмээх бор мориороо саадыг буруу талаас нь туулаад торгуулж билээ” хэмээн тэр дурсав. Өөрөө л зөвхөн тэргүүн байрт орох ёстой юм шиг санаж, морин тойруулгад тэр ганцаараа юм шиг бардаж явсан юм. “Адуу хийморьтой амьтан. Унаж яваа хүнээ барагтай л бол гэмтээхгүй. Бид морьдоо их хайрлана, гэмтэл авбал өөрсдөө эмчилнэ.
Өвлийн цагт Улаанбаатарт чаргатай мориор үйлчилдэг байлаа. Цасан өвгөнийг чарган дээр урлаад цасан охин нь болж нааддагсан. Морин тойруулга маань том талбайтай. Саад харайлт, морины гимнастик, олон янзын үзүүлбэр үзэх гэж хүмүүс олноор ирнэ. Тэднийг хөгжөөдөг байсан энэ газар сүүлд нь “үүдээ барьж”, Баянхошуу дараа нь Яармагт шилжсэн. Морин уралдааны томоос том талбай байхад сонгомол төрөлд нь газар олддоггүй нь жигтэй хэрэг. Энэ бүхэнд туйлаас харамсаж явдаг. “Хэзээ бид ид цэцэглэн хөгжиж байсан тэр үед эргэж очих бол. Тэр үеийг би биш юм гэхэд миний хүүхдүүд үзэх байх гэж сэтгэлээ тайвшруулдаг” хэмээн халаглаж явдгаа ахмад тамирчин нуусангүй.
Морины доктор, машины ч доктор
Тэрбээр олон шавьтай. 30 гаруй насандаа зодог тайлж, залгамж үеэ бэлтгэх ажилд ханцуй шамлан орсон түүний удирдлагад И.Нарантуяа, Мөнхтогоо гээд л олон тамирчин хичээллэж байв. Өдгөө ч морин спортоос сэтгэлээ салгаагүй түүний отгон шавь 14 настай. Холч морьдын уралдаанд гурван жил дараалан түрүүлж, “Манлай хүлэгч” цол хүртсэн Цэрмаа жаргал зовлонгоо хуваалцаж яваа, амьдралын хос багана болсон хань А.Хадбаасандаа талархаж явдгаа байн байн өгүүлсэн. Түүний нөхөр БХТНийн жолооны ангид багшилж, хүнд даацын тээврийн тэрэгний жолоо мушгиж залуу насаа өнгөрүүлсэн бөгөөд “Машины доктор” хэмээн үеийнхэндээ алдаршжээ.
Шарга мориндоо хөшөө босгоно
“Алтай констракшн” морин спортыг төдийгүй, мотоспорт, буудлага, чөлөөт бөхийн тамирчдыг тусалж дэмждэг. Тухайлбал О.Гүндэгмаа, Э.Халиунболд, О.Насанбурмаа нарыг дурдаж болох юм. Цэрмаа эгчийн хүүхдүүд спортод элэгтэйн гэрч энэ буюу. Мөн Асашёорюү Д.Дагвадорж, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аварга шинийн гуравнаас хэтрэлгүй золгодог бол Харүмафүжи Д.Бямбадорж хариас ирэхдээ зав муутай байсан хэр нь тэднийд зочлохоо мартдаггүй. Морин спортын ахмад тамирчны хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор хоёр удаа шагнаж, МҮОХ, БТСГ тус тусын дээд шагналаа гардуулжээ. Өдгөө ач зээ нарынхаа хөлд дарагдсан түүний сэтгэлд нэгэн хүсэл бий. Морин тойруулга байр суурьшлаа баттай олсон цагт шарга мориндоо зориулан хөшөө босгохыг зэгсэн мөрөөддөг аж.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна