Нүнжиг илтгэсэн хөөрөгний эзэд

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 06 -нд

Нүнжиг илтгэсэн хөөрөгний эзэд

Монголчууд эрт үеэсээ янз бүрийн хэлбэр хийцтэй, үнэт чулуун хөөрөг эдэлж хэрэглэн, уламжлалт баяр ёслол цагаан сараар золгох, уулзаж учрахдаа зөрүүлэн мэндэлдэг уламжлалтай. Мэдээж “Дүнжингаравын хурд”-ын наадамчин олон ч шинэд хуучраагүй энэ мөчид хөөрөг зөрүүлэн мэндэлж, басхүү хөөргөөрөө зиндаархах ажээ. Бид Дүнжингаравын эргэн тойронд зарим нэгэн эрхмүүдийн хөөргийг фото хальснаа ийнхүү буулгасан юм. Дашрамд зарим нэгэн хөөрөгний учир холбогдлын талаар цухас дурдахад: 

“Макс” группийн Ерөнхийлөгч Тод манлай уяач Д.Ганбаатар захирал шүрэн толгойтой алтан нуухтай их гарын тархи мана хөөрөгөөр гангардаг.

Шүрэн толгойтой алтан нуухтай мана хөөрөг Мон-Уран компанийн захирал Б.Наранхүүгийн гангараа.

“Алтай констракшн”-ы захирал Монгол улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ Дамиран мээрэнгийн барьж байсан шүрэн толгойтой, алтан нуухтай халтар мана хөөрөгөөр гоёдог.

Мана хөөрөг 36 төрөлтэй. Гэр бүлийн аз жаргалыг хамгаалан, дээдсийн уур хилэнг намжаана. Шар мана солиорлоос хамгаалдаг бол хар мана тэргүүлэгчдийг тэтгэнэ, хүслийг биелүүлнэ. Ногоон манын найрлаганд бага зэрэг дицийн хольц орсноос маргад ногоон өнгөтэй болжээ. Хуучны эмийн сударт мана ялангуяа алаг маныг саа, үе мөч, татах өвчинг анагаахад тустай хэмээн үздэг. Найрлаган дахь хольцоос хамаараад 36 төрлийн мана байдаг байна.

“Макс” группийн захирал Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, “АПУ” ХК-ийн захирал П.Батсайхан нар алтан нуухтай, шүрэн толгойтой, сийлбэртэй шүрэн хөөрөгөөр гоёцгоодог.

Монгол улсын алдарт уяач Д.Хишигжаргал ч шүрэн толгойтой, алтан нуухтай, шүрэн хөөрөгний эзэн юм.

Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голцуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жєтєє, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг. Ой тогтоолтыг сайжруулж, шарх сорви, яр эдгээж, ангиныг анагаах увидастай.

Тєрєх гэж буй эх цагаан шүрэн хєєргөөр алганы хээгээ үрэхэд хүндрэлгүй тєрдєг гэлцдэг. Бас шүрэн эдлэл хэрэглэдэг хүн бамбайн өвчнөөр өвчилдөггүй юм байна.

Аймгийн алдарт уяач Б.Сүхбаатар нь өөрийн шүрэн толгойтой алтан нуухтай, хуучны хаш хөөрөгөө олон жилийн өмнө Амгаа заанаас худалдан авч байжээ.

Харин хаш хөөрөг энх тунх, амар амгаланг илэрхийлэл. Орчин цагийн баячуудын нүнжгийг төвөггүй илтгэх энэхүү хаш хөөрөг хэр зэрэг цагаан өнгөтэйгөөсөө шалтгаалан үнэ ханш нь өөр өөр байна. Гэхдээ хаш хөөрөг нь удах, элэгдэх тусмаа улам өнгөлөг болдог гэж байгаа. Хаш хөөрөгтэй хүн эзэн дээдэст үнэнч байдаг гэнэ. Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч байх ариун журам сахихад хаш хөөргийг тустай гэлцдэг. 

Тод манлай уяач Ц. Батсайхан Алтан нуухтай, чүнчигноров толгойтой, чүнчигноров хөөргөөр гоёдог.

Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг. Хүний биед үүссэн элдэв яр шархыг энэхүү чулуу эдгээдэг гэж ярьцгаадаг. Чүнчигноров хөөргийг биедээ байнга авч явбал эзэн нь муугийн дайрлагад өртдөггүй, эзнээ хамгаалах чадалтай чулуу гэдэг.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна