Аймгийн Алдарт уяач Б.Алтангэрэл:”Манай сумын адуу үнэхээр хурдан, хаана ч очоод наадсан дархан ордог ”
-Алдартын бага нас хэрхэн өнгөрсөн бол. Хүүхэд насны гэгээн дурсамжаас яриагаа эхэлбэл ямар вэ?
-Болж байна. Хүний амьдралын хамгийн гэрэлтэй гэгээтэй хүүхэд насны дурсамжаа эргэн сөхөхөд надад ч гэсэн таатай байна. Миний бие 1957 оны тахиа жил Хөхморьт сумнаа Баасанжавын гурав дахь хүү болж мэндэлсэн. Хар нялхын адуунд дуртай, ээжийгээ хонь сааж байхад шилбүүр уначихаад гүүглээд холбоог нь тойроод гүйгээд байдаг гэсэн. Арай том болоод ухаан орсон хойноо морь үсэргэж байгаа хүмүүсийг дагаад гүйчихдэг байсан. Тэгж явсаар долоон настайдаа даага сурган сумынхаа наадамд унаж уралдаад долоолж байлаа. Монгол хүн бүрийн цусанд байдаг тэрхүү чанар хадгалагдсаар 1971 онд илгээлт авч хөдөө гаран хоёр жил хонь, гурван жил өртөөний адуу хариулаад цэрэгт явсан. Тэр үеийн хүүхдүүд хамжааргатай, ахмадуудаас айда? эмээдэг байж. Ямарсайндаа л Пуушиг гэдэг хүний адуунаас нэг хул үрээ авмаар санагдаад аав ээждээ хэлж чадахгүй байсаар, цэрэг явахдаа өртөөнийхөө адууг өгсөн Раднаа гэдэг найздаа “чи энэ хул үрээг заавал авч азарга тавиарай” гэж захисан юм.
-Найз тань захиасыг чинь биелүүлсэн байсан уу?
-Тэгэлгүй яахав. Азарга тавьчихсан, гарсан эр төлүүд цөм сайн давхисан байсан. Тэр хул азарга бол манай Алтангадас багийн Тоотой хонгор гэж хурдан азарганы төл байсан юм. Ер нь манай нутагт хурдан хурцаараа алдартай Өртөө зээрд зэрэг хурдан хүлгэд бол цөм Алтангадас талын адуунууд байгаа юм. Монголын их элстэй залгаа Солжир гэж сайхан хайрхан бий. Энд тэндээс гүйсэн адуу тэр уулын энгэрт очоод цаашаа явдаггүй. Тэндээ үлддэг юм. Сонин байгаа биз.
-Уг нь бол цаашаа явах боломжтой биз дээ?
-Байлгүй яахав.Тэр олон уул нуруу туулж ирсэн адуу манай тэнд ирээд л идээшлээд тогтчихдог. Манай аав хэлдэг байсан. “Эндээс морь гүйхгүй ээ” гэж. Би бас энд тэндээс морь мал авч л байсан, гүйж байсан удаагүй. Манайхан “таны авсан адуу гүйхгүй юм. Ямар арга хэрэглээд байна. Зааж өгөөч” гэдэг. Надад биш нутагт нь байгаа юмыг би юу гэхэв. Уул усандаа байдаг уу? Манай нутгийн адуу Говь-Алтайдаа гарцаагүй хурдан шүү. Хаана ч очоод уралдсан дархан орно. Манайхныг ирсэн сургаар зарим аймаг сумдынхан айдаг дуулддаг юм. 2006 онд Ховд аймгийн Чандмань сумын ой болж, дараагаар нь Батзориг зааны мялаалгын наадам болсон юм. Зааны мялаалганд дээд гурван нас уралдуулж хоёр наадмын 45 медалиас манай сумынхан 18-г нь авсан. Мөн тэр үеэр шүдлэн 273 уралдахад эхний 11 шүдлэнгийн 7 дээр нь манай сумаас зарагдсан, 9 дээр нь гадны нэг шүдлэн ороод бусад цөм манай Баян-Уулын үрээнүүд байсан. 1993 онд Дарви сумын наадам болоход дааганаас бусад бүх түрүүг нь манай сумынхан аваад ирсэн. Ингээд яриад байвал олон жишээг хэлж болно.
-Морь хурдлахад адуу сайн байхаас гадна уяачийн ур дүй их чухал. Тэгэхээр уяачдын чадвар бас сайн байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Миний мэдэхийн Пүрэвдоржийн хүрэн гэж нэгдлийн гаралтай хурдан азарга байлаа. Тэр азаргыг хязааланд нь адуучин нь бойнд өгөх гээд авч явахад нь тааралдаж авсан байдаг юм. Хүрэн азарганы эр төл болгон нь давхисан. За мөн хүйсийн говьд Арслан гэж мундаг адуучин байлаа. Арслан гуай нэгдлийн адуу хариулж байгаад хүлээлгэж өгөх болж. Тэр үед цаг хатуу нас, хүйсээр нь тулгаж авдаг байж л дээ. Тэгсэн хоёр эр унага, нэг даага илүү гарчихаж. Арслан гуайн дүү Шөнхөн гээд мундаг морь таньдаг хүн байсан юм.Тэр дүүгээ “ав” гэсэн ч нөгөөх нь аваагүй юм гэнэ лээ. Тэгсэн харин Содномдаржаа гэдэг хүн явж таараад унаж яваа мориороо бор даагыг нь сольж авсан гэдэг. Тэр борын гарсан төл болгон нь хурдалсан. Бор азарганы төл хязаалан үрээг 90-ээд онд 3000 төгрөгөөр авсан. Даага, шүдлэн, хязааландаа түрүүлсэн гурван медальтай адуу ирсэн. Үндсэндээ нас болгонд нь мянган төгрөг өгч байж буцааж худалдаж авсан гэсэн үг. Манай нутгийн хөгшчүүд ийм л айхтар адуу таньдаг хүмүүс байсан.
-Адуугаа гурван удаа түм хүргэж, түмэн адууны баяр хийж байсан гэсэн. Тэр талаараа яриач?
-Эхнийх нь 1973 онд, сүүлийнх нь 2006 онд болсон. Дундах нь намайг сургууль соёлд явсан хойгуур 80-н хэдэн онд болсон юм билээ. Ганц адуу гэлгүй манайхан аль ч малдаа хичээнгүй, хөдөлмөрч хүмүүс. Манай нутгаас Хөдөлмөрийн баатар гурав, аварга адуучин нэг төрсөн юм шүү дээ. Адууны тоо толгой тэгтлээ сайхан өсдөг байсан нь нэгдүгээрт газар оронтой холбоотой байх. Манайх чинь хангай говь хосолсон нутаг шүү дээ. Зундаа адуу нь ууландаа, өвөлдөө говийнхоо хоолой руу очоод идээшилдэг. Агь,багалуур,таана, хөмүүл зэрэг шимт ургамлуудтай. Хоёрдугаар малдаа сэтгэлээ өгсөн тэр үеийн буурлуудын маань шаргуу хөдөлмөрийн үр дүн байх. Түмэн адууны баяр одоогийн адуучин нэвтрүүлэг шиг л юм болдог байсан. Морь уургалуулж, бугуйдуулж, эмнэг булгиулна, газраас юм шүүрүүлнэ. Цаг харж байгаад хазаар ногт зангидуулна, морь уралдуулна. Хэдэн жилдээ яригдах сонинтой сайхан баяр болдог байж билээ.
-Танай сумын адуу сүүлийн тооллогоор хэд байсан бэ?
-Энэ жилийн тоогоор 4000 гаруй адуу байна лээ. Жил дараалсан их зуд манай сумын адууг барсан даа. Их олон айл адуугаа алдсан. Уналгын ганцтай үлдсэн айл ч бий. Чандмань-Эрдэнийн Гурванбаатар гэдэг залуу тавь гаруй адуу тоолуулсан нь манай сумын хамгийн олон адуутай айлаар тодорсон.
-Хөдөлмөрийн баатрууд бүгд малчид уу?
-Тиймээ. Баатар, Дүйнхэрдорж нарын хөгшчүүд бурхан болсон. Одоо Цэдэндорж баатар л амьд сэрүүн байна. Хөдөлмөрийн баатруудаас гадна улсын аварга малчин арав гаруй хүн бий.
-Уулзсан хүн болгон нь зүүн зүгээс адуу авсан гэж байна. Таны нэр ч гэсэн тэдний дунд дуулдана лээ?
-Хэд хэдэн удаа явсаан. 2008 онд Дорнодоос авчрах санаатай хот орлоо. Тэгэнгээ Максын уяагаар орж нэг үрээ авсан юм. Тэгсэн манай нутгийн гаралтай Сүхбаатар аймагт амьдардаг Болдоо гэдэг залуутай танилцдаг юмаа. Тэгэхээр зорилгоо хэлээд “ах нь чамд ирэх очих зардал дээр нь хэдэн төгрөг нэмээд өгье. Айл амьтанд өгөх бэлэг сэлтийг чинь ч бэлтгэе. Ахтайгаа яваад харсан адууг хэлсэн үнээр авч өгч чадах уу” гэлээ. Тэгсэн “чадна” гэж байна. Тэгээд гараад туулаа. Би тэр хүүгийн аавынх нь төрөл нэрээр хүмүүстэй уулзана. Тэгж яваад нэлээд хэдэн айлын адуугаар орж, дан битүү адуу авсан. Хүний урманд ганц уралдаж байсан морь аваагүй. Тэд маань цөм сайхан давхицгаасан. Тэгээд буцаж явах замдаа нэг айлын адууны хажуугаар гарсан. Хул хонгор хоёр морь нүдэнд тусаад болдоггүй. Нөгөө залуугаасаа “энэ хэний адуу вэ” гэсэн. Уяач Ганзориг гэдэг хүнийх гэж байна. Тэр айлд буугаад яриа хөөрөө хийж нүдэнд тусаад байсан хоёр морио авахаар болоод баярласандаа ачиж аваад давхичихлаа. Тэгсэн хул нь хөлөө цохичихсон байсан юм билээ. Тухайн үед баярлаад анзаараагүй байсан. Хонгор бол сайн давхиж олон айраг түрүү авсаан.
-Бас ч үгүй түүхтэй л явж?
-Хэнтий аймгийн Мөрөн суманд манай ээжийн төрсөөн ах дүүс байдаг юм. Ядам, Дамдинсүрэн гэж. Ядам нь тэнд тэмээ хариулж, Дамдинсүрэн нь адуу малладаг. Дамдинсүрэн ах адууныхаа цусыг сайжруулах талаар их анхаарч, аль сайн гэсэн газраас адуу авдаг. Сайн адуунд гар татдаггүй байж л дээ. Тэгсэн нэгдлийнхэн энэ ер нь юу хийгээд байна гээд адууг нь тоолохоор ирсэн юм билээ. Тэгэхээр нь ах бусаддаа салхи сөргүүлж хөөгөөд бай гэсэн даалгавар өгч.
-Тэгдэг нь яаж байгаа юм бол?
-Олон адуу салхи сөрөхөөр хөлийнх нь цас будраад юм харагдахгүй шүү дээ. Гурван удаа тоолоод. За за бүрэн юм байлгүй гээд орхисон гэсэн. Бас л зайтай эр байгаа биз. Тэр ахын маань адуунууд хурдан л даа. Би хүүгээс нь хоёр соёолон, хоёр хавчиг морь, шүдлэн, даага гээд нэлээд хэдэн адуу авсан юм. Нэг бор морь нь Үенч, Алтай, Ховдын Булган гээд зургаа уралдахдаа нэг аман хүзүүдэж тав түрүүлсэн үнэхээр хурдан буян байгаа юм. Ер нь манай тэр нагацын гарлын адуу хурдан л даа. Арга байхгүй.
-Авчирсан болгон нь давхина гэхээр адуу танихдаа муугүй юмаа даа?
-Мундагчуудтай харьцуулахад юу байхав. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд болоод л байдаг юм. Ямар ч байсан нүдэнд туссан адуугаа айрагддаг л юм. Бас нэг ийм явдал болсон юм. 2004 онд юм байна. Очирхүү гишүүн хойд талын есөн сумд тус бүрт нэг үрээ бэлэглэхээр болоод Шарга сумаас очоод ав гэсэн хэл ирлээ. Тэгээд очоод үзлээ, нэг муу хондон үрээ л нүдэнд тусаад байна. Муу юмаа, их муу юм. Энийг авдаг юмуу гэтэл Шаргынхан “чи очиж очиж энийг аваад байхдаа яадаг юм” гэж байна. Хамт явсан хүмүүс маань ч “өөр юм авна” гээд болдоггүй. Тэгэхээр нь зүтгэсэндээ зүтгээд нөгөөхөө авчихлаа. Авчраад тэжээж оройдоо хүүхэд мордуулж сургаад сумынхаа ойд явуултал зургаалдаг юм. Дараа нь Ховдын Чандмань, Дарви гээд ёстой очсон газар болгондоо түрүүлж айрагдсан даа.
-Дахан дор эр, даахин дор хүлэг гэдэг л болж дээ?
-Ер нь мундаг хүлгүүд бүгд л харагдах байдал нь сайнгүй байсан дуулддаг шүү дээ. Адуу айрагдаж түрүүлэх сайхан ч арыг нь даана гэдэг яггүй шүү. Би хондон үрээгээ золтой л тавиад туучихаагүй шүү. 2006 онд юм байна. Би чинь Ховд аймгийн Булган сумын хүргэн шүү дээ. Манай хадам аав МУ-ын Алдарт уяач Булган гэж хүн байсан юм. Анхны жороо морины аварга. Хүргэн хүүгийн хүчийг үзүүлэх гээд Ховд руу явлаа. Дээрээ долоо адуу аччихсан. Дотроо хүүхэд том хүн нийлсэн долуулаа. Нөгөө алдарт Улаандавааг даваад Боданчийн голоор өгсөж явахдаа хүч алдаж саваад машин онхолдож хэд хэд эргэдэг юм. Хамгийн түрүүнд хүүхдүүдээ харлаа. Бүгд гайгүй байна. Адуу ч дууссан байхаа гээд хартал зургаан морь нь үсрээд гараад ирдэг юм. Нөгөө хондон байдаггүй. Би ганцааранг нь бөхлөөд уяачихсан байсан юм л даа. “За яг үхсэн байх” гээд очсон чинь хөндлөн хэвтэж байснаа хормой үнэрлээд л босоод ирлээ. Тийм үед ёстой өөрийн эрхгүй уйлдаг юм билээ. Нулимс урсаад л ирсэн. Цулбуурыг нь тайлж эвхээд хаана нь ямар яс нь хэмхэрсэн бол гээд хөдөлгөтөл машинаас үсрээд буучихдаг юм. Юм гэж сонин шүү. Тийм айхтар юм болж байхад хүн мал яагаа ч үгүй. Нөгөө хурдан морины хийморь гэдэг биднийг ивээсэн байх.
Тэр наадамд миний шүдлэн үрээ өнгөлж яваад аман хүзүүдэж, хүрэн азарга аман хүзүүдэж, их нас түрүүлэн, азарга зургаалсан.
-Сонирхолтой хууч хөөрсөн танд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна