Анд минь чи мориноосоо буугаагүй. Долоон бурхан гэрчилнэ
1. Чиний муусайн найз нар тэнгэрт дэвшсэний чинь 49 хоногийн хойлгийн найрыг хийж, уй гунигаа сэгсрэв. Бидэн хоёрын ажлын унаган газар "Монголын Радио"-гийн их студид хүн пиг дүүрч, багын анд, 1980-аад оныхны содон яруу найрагч О.Содномпил, чиний дотно шавь, яруу найрагч А.Лхагва, хуурай ах, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэн нарын санаачилга, "Мөнхийн үсэг" компанийн ивээн тэтгэлэг, тус дэмээр хэвлүүлсэн "Есөн намрын зээргэнэ", "Төгөлдөр" номын нээлт энэ өдөртэй давхацсан нь "авьяас үхдэггүй"-н нэгэн баталгаа болов.Ирээдүйг чинь эх барьж, анхны шүлгүүдийг чинь талархан дэмжиж, сайхан үгсийн сүү сэтгэлийн чинь аяганд мэлтэлзүүлсэн Ардын уран зохиолч П.Бадарч, "Болор цом" наадмын тайзанд шүлгэн хүлгээр уралдаж, өмнө хойноо оролцож явсан Төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол нар хууч дурсамж хөөрвэй. Дурсамж өөрөө амьд халуун амьдрал ажу.
Яруу найрагч, СГЗ Ш.Дулмаа, С.Оюун, зохиолч Ло. Нямаа тэргүүтэй ахмадууд, бидний үеийнхэн баргаараа, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Б.Баярсайхан гээд 1990-ээд оныхон, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, танай нутгийн хүү, "Шинэ мянганыхан"-ы тэргүүн төлөөлөгч П.Нямлхагва, залуу шүлэгч Э.Энхболд гээд үе үеийнхэн ирцгээсэн байв. Радиогийнхон цуглардаггүйгээрээ цугларлаа.
Малчин шүлгээ амьд ахуйнхаа дуу хоолойгоор дуудахад чинь "Морьтой заяа"-т монголчууд чамайг дурсан өнжив. Энэ мөчөөс эхлэн чиний оюун санааны гэрэлт амьдрал эхэлж байнам аа. Оюун санаа, авьяас билиг гэдэг хэзээ ямагт хувь өмч байсан бөгөөд бие нирваанд хувирлаа ч тэр, ямагт чинийх хэвээрээ л...
2.
Ижий ерөөлт бэлгэ дэмбэрэлт жил сэн. Олимпийн наадамт 1980 он сон. 07-р сарын 15-ны улаан тэргэл өдөр сөн. Монголын радиогийн сүүтэй босго тэр өдөр намсан байж чи бидэн хоёрыг алхуулжээ. Даргын өрөөний том, хуралдагсдын суртэй асуултын олныг хэлээд яах вэ? Одоо санахад, хамгийн гоё асуулт нь "Та хоёр хоёулаа шүлэг бичдэг юм биз дээ?" гэсэн асуулт байж. Зэрэг шахуу л "тийм" гэж хэлцгээсэн юм сан. Хамгийн чанга хариулсан хариулт л тэр байсан байх.
Би дотроо "... Энэ бас шүлэг бичдэг байх нь, нэг газар орж байна, танилцана даа..." гэж бодож зогссон сон. Шалдан толгойтой, алтан саа болсон ахлагчийн погон бүхий цэрэг хувцастай, өтгөн хөмсөг, гал цахисан нүд, хянгандуу хамар, цэргээс халагдаад удаагүй гэхэд гялалзсан цайвар царай бүхий цог золбоотой эр санж. Би болбоос бага зэрэг томдсон шинэ костюм дээр цагаан цамц өмсөж, түүн дэрээ дөрөлжин хээтэй том зангиа унжуулж, баруун энгэр дээрээ "ромбо" зүүсэн турхайнхай шар хүү байчухуй.
Бид хоёр тэр өдрийн хуралдаанаар радиогийн сурвалжлагч болцгоосон юм. Ц.Чимиддорж нэвтрүүлэгч мэргэжлээр шалгалт өгөөд бас тэнцжээ. Дундговийн театрт дуучин ч байсан бололтой. Бас аймгийнхаа сонинд сэтгүүлч ч хийж явжээ. Элдэв асуултан дундаас иймэрхүү мэдээлэл олж сонсов. Авьяастай нөхөр юм. Хурлаас гарлаа. Хөлсөө арчицгаалаа. Танилцлаа.
-Нямаа.
-Чимиддорж.
-Би Үйлдвэр-худалдааны редакцид, чи?
-Хүүхэд-залуучуудын редакцид.
-Хоёулаа редакциа очиж харах уу?
-Тэгье.
Рөдакциудынхаа хаалгыг чимээгүйхэн нээж харав. Бууж явахдаа нэг зүйл ихэд сонирхолтой харагдсаныг хэн хэнээсээ асуув.
-Дандаа эрэгтэй бичээчтэй сонин юм аа.
-Харин тийм юм, цэргийн ангид бол эрэгтэй бичээч байдаг юм, энд харин сонин юм, би штабын бичээч байлаа гэв.
Хожим нь тэр бичээч нар маань бүгд сэтгүүлчид, бидний шагайдаг тэр өдөр 14 хоногийн хавтас тушаадаг гараг тохиосон ид ажлын үе нь байсныг мэдсэн бөгөөд бид ч бас тийнхүү бичгийн машины ард бичээч мэт тачигнуулан олон арван он өнгөрөөсөн сөн. Чимиддорж бээр тун удалгүй л магтаал сайшаалаар цоллогдох болов.
Хожим нь "Малчин" нэвтрүүлгийн Чимиддорж, МУ-ын СГЗ, яруу найрагч Чимиддорж болтлоо алдаршсан билээ. Бурхан болсных нь маргааш хуучин редакциараа орвол мөн л бичгийн машин дээрээ "Хэнтий ханы хүлэг" нэртэй дууны шүлэг бичиж байгаад орхисон байсан сан... Тэр хэзээ ч цахимжиж, орчин үежээгүй юм, тэгж ч чадахгүй хүн.
3.
Дандаа л Мөнхтуяа минь, Мөнх уяа минь гэх. Хонгор нутгийн хүргэн сэн билээ. "Танай нутгаас авгай авсан болохоос авьяас аваагүй" гэнэ. Дуучин Адарсүрэнг шүтнэ. 1990-ээд оны эхээр тэр хоёр Монгол орноороо хөндлөн гулд явж малчин түмнийхээ урлагийн цангааг тайлсныг мэдэх нэг нь мэдн?. "Малчны нөмөр" дуугаа малчны гэрт зохиож, тэр дор нь дуулж, гайхагдаж явсан домог мэт үнэн бий. Гүндсамбуугийн Төмөр багшаараа бахархана.
"Ертөнцийн сайхан ээж" дууг нь жигтэйхэн донжтой дуулна. Адарсүрэн шиг дуучин болно гэж мөрөөдөж явснаа хуучилдаг сан. Шагай цуглуулна. Ертөнцийн шагайт болгоны шагай тэднийд бий. Хүүдүүддээ хүртэл Мэргэншагай, Мөнгөншагай нэр өгсөн. Анхны номын нэр нь "Морь буусан шагай". Уг нь "Тэнгэр дуугарахад үүлс үймнэ" нэртэй байсан юм. Бидний үеийнхэн номынхоо нэрэнд билгэ ерөөл, зөн шившлэг, шүлгийнхээ ая дан, сэтгэлийнхээ авиа чимээг багтаах сан гэж ихэд хичээдэг сэн.
Өөрөө амьд ахуйдаа бэлдсэн сүүлчийн ном нь "Есөн намрын зээргэнэ". Юу бэлэгшээж өгсөн нь тодорхой. Ертөнцийн гурван ногоонд "...Талд ургасан зээргэнэ нэг ногоон..." гэж бий. Талын найрагчийн шүлэг зээргэнэ мэт хэзээ ч үл гандахын хутгийг олно. Миний "Есөн намрын огторгуй" номыг гарахад жигтэйхэн баярлаж, чиний "Есөн намрын огторуй" хөхрөн цэнхэртэж л байг, миний "Есөн намрын зээргэнэ" удахгүй мөнхрөн ногоорно гэдэг сэн. Энэ номоо эрт бэлдсэн, гаргачих юмсан гэж их ч хичээсэн, даанч чадаагүй, бид ч туслаагүй.
Дөчин ес хоногт багтаагаад гаргачихаж чадах л байсан сан бол амьдад нь хэвлээд алган дээр нь тавьчихсан бол хичнээн их баярлах байсан бол? гэж харамсан гэмшнэм. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдгөө хэзээ болих улс юм, бүү мэд. Хааяахан загнах аядахад минь "...Үхээд л өгөхийн хооронд..." гэдэг сэн. Эрх дураар, өөрийн зоргоор сон... Ажилдаа хариуцлагатай, уусан ч, суусан ч нэвтрүүлгээ яс хийнэ. Аргаар, эвээр сэн. 10-аад жил дарга нь байв шүү, би. Цэвэрхэн хувцаслаж, зангиа зүүнэ.
Арван нэгдүгээр сарын дундуур амралтаа аваад "Болор цом"-ын наадамд шүлгэн хүлгээ уяна. Яг л уяач шиг догдлон хүлээнэ. Найраг шүлгийнхээ өө сэвийг дарна, ирлэнэ. Түүний амьдралын утга учир нь "монгол цустай, морин цөстэй шүлэг бичих". Энэ томьёонд хураангуйлагдана.
4.
Олон жилийн өмнө "Морь буусан шагай" номон дээрээ "Идэр яруу найрагч Данзангийн Нямаадаа. МРТУХ-ны коллегийн хурлаар хамт орж, нэгэн цагт "редактор" хэмээх цол хэргэм хүртэж явлаа. МЗЭХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр хамт орж, мөн нэгэн цаг минутанд "яруу найрагч" хэмээх эрхэм алдрыг хүртэхийг бэлгэшээж халуун элэгтэй чамдаа монгол цустай шүлгийнхээ анхны дугарааг баривай.
Морь бууцгаая. Цэндийн Чимиддорж. 1988.03.02" гэж бичээд дурсгажээ. Дээрх үгэнд идэр залуу бидний тэр цагийн тэнгэр цэлмэг хүсэл цэнхэртэн оршчухуй. Эхлээд "Цог" сэтгүүлийн "Оч" буланд гарах, дараа нь анхны номоо хэвлүүлэх, тэгээд МЗЭ-д элсэх, улмаар алдар цуутай яруу найрагч болох. Тийнхүү 1980-аад оныхон бид цугаар "Оч" буланд цувран гарцгааж, анхны номоо хэвлүүлцгээж, МЗЭ-д элсэцгээж, хожим нь өөр өөрийн зам мөрөө хөөцгөөжээ.
Тэгэхдээ бид зорилго тэмүүллээсээ гажаагүй юм. 1981 оны 07-р сарын тунгалаг нэгэн өдөр сөн. Нисэхийн буурал дэнж, Туулын ногоон хөвөөн дээр шүлгээ уншицгаан хөөрцөглөж байгаад дөрвен тотгот хуучин тулга олж, тэр даруйдаа л аргал зорголхон түүж гал асаан тойрч зогсоод уран зохиолын тангараг маягийн юм бичиж Алтан овоон дээр гарсан шилийн сайн эрс шиг бүгдээр нэгэн зэрэг дуудан уншиж, утга зохиолд үнэнч явахын андгай өргөцгөөж билээ. Одоо санахад П.Баярсайхан, Д.Төрбат, Д.Энхболд, Ц.Чимиддорж, О.Содномпил, А.Мягмаржав, Б.Батхүү, Д.Чинзориг, Д.Галбаатар, Д.Батжаргал, М.Амгалан, Ц.Цагаанхүү нар байсан санагдана.
Барилдаад би түрүүллүү. Чимиддорж маань халз хутгадаг мэхтэй. Хэзээ нэгтээ Зундуйн Доржийг халз хутгаж давснаа ид бахтай үгүүлдэг сэн. Бөхчүүдээс Баяраа заанд хир халдаахгүй. Өмөөрнө, магтана. Барилдаан дуусч, шүлгийн дугараа эхэлж байтал Д.Энхболд, М.Амгалан хоёр зодолдоод үймүүлчихсэн юмдаг. Тэр үед Д.Төрбат "Би 12 жилээр цуврал роман бичнэ..." гэж тангараглаж байсныг мартаагүй байна. Бид тус тусдаа өөр өөрийн тангаргаа өргөсөн сөн.
Равжаа хутагт адислах болтугай. Тэрхүү тангаргийн минь мөнх гэрч болж Монголын утга зохиолын их ай савд 1980-аад оныхон гэсэн ширгэшгүй цутгалан хэзээ ямагт оршсоор байгаа билээ л. Он цаг одохын хирээр П.Баярсайханы үгүүллэгүүд, С.Жаргалсайханы жүжгүүд, О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Ч.Мягмарсүрэн, Б.Дорждалам, С.Батмөнх, Ц.Чимидорж нарын шүлгүүд эгшиглэн тодорч, зүрхэн гүнд үүрлэнэм буюу.
Жаргалтай бага насны минь бойтогны хонхон дуу жингэнэхтэй зэрэгцэн энэ чинь "Зүүн Хөндлөн" байна шүү дээ гэж Чимээ мэлмэрүүлэв. "Голын дээд цагаан хад"-ны хаваржаанд урин цагийн хөх зөөлөн сэвшээ үл мэдэг сэвэлзэж, хаврын нарны цацраг алтан харганы үйсэнд халтиран ойном. Нутаг усныхан минь тоонот дээр минь ирээд биднийг хүлээж байжээ. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ц.Чимиддорж, Ц.Бавуудорж, бид хэд Баянхонгор хотод яруу найргийн уулзалтанд оролцчихоод миний төрсөн хаваржаан дээр ирээд буй нь энэ юм.
Дөнгөж машинаас буунгуутаа л Чимиддорж мэлмэрүүлж байгаа нь тэр. Нээрэн чиг, Дундговь аймгийн нутаг бас нэгэн алтан харганат хаваржаанд анд минь төржээ. Бид хоёр хоёулаа хавар төрсөн улс. Тэрбээр 03-р сарын 18-нд, би 03-р сарын 21-нд. Гуравхан өдрийн зөрөөгөө хойш урагш нь татаад төрсөн өдрөө нийлж тэмдэглэсэн минь олон. Тэр удаа ч мөн төрсөн өдрүүд минь давхацсан сан. Хүй дарсан хаваржааны минь энгэр хоймроос тэртээ баруун өмнөд зүгт Их Богдын минь орой зулай галын дөл шиг бадамлан зуралзаж харагдмой.
Тоонот дээр минь шүлэг яруу найраг уянгалж, дуу хуур цалгилав. Зар сонссон ойр холын малчид морь, тэмээ, мотоцикль, машин хөлөглөн иржээ. Тэдний хамгийн том баяр хөөр, ховор алтанхан агшин нь "Малчин" шүлгийг найрагчаас нь сонссон ерөөлт учрал байлаа. Ерөөс Цэндийн хүү Чимиддорж Монгол нутгаа онон төрж, чингэсний гэрэлт барилдлагаар яруу найрагчийн заяаг олж, бидэнд "Малчин" тэргүүт монгол цустай шүлгүүдээ бичиглэн үлдээсэн нь чухам ёстой "Төгөлдөр" хувь ерөөл билээ л...
Нэгэнтээ "Хазаар дарсан шүлгүүд" номон дээрээ чи надад дурсгал үг үлдээхдээ "Үхсэн ч би мориноосоо буухгүй. Үрээнээс унасан ч тархи минь хөдлөхгүй. 1994.07.23" гэж бичээд уншигчдын сайн мэдэх нөгөө л хээ хуар болсон гарын үсгээ таталгасан байна. Тиймээ, анд минь чи мориноосоо буугаагүй... Долоон бурхан од гэрчилнэ.
Дан.Нямаа /Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч/
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна