МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатар: Монгол уяач дэлхийд оюун ухаан, хийморио гайхуулах цаг ойрхон

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 25 -нд

  Алтайн хөх харчууд хүн чанар сайтай, шулуун шударга зантай, эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа нь амардаг хүмүүс. Дээрээс нь их хөдөлмөрч, дайчин мэт санагддаг юм. За гэвэл ёогүй гэдэг гээд магтаад байвал олон сайн зан чанар байна даа. Зарим нэг хүн алтайчуудыг Монголын еврейчүүд гэдэг юм билээ.“Хүмүүс” буландаа  “Макс” группийн ерөнхий захирал  Д.Ганбаатарыг урилаа.

-Сайн байна уу. Юуны өмнө танд болон танай хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Сайн, сайн байна уу. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх юм. Ахтайгаа нийлээд хувиараа аж ахуй байгуулж, ганзагын наймаа хийж байсан маань саяхан мэт. Гэтэл 20 жил өнгөрчээ. Өсөн дэвжээд, компани маань сайн сайхан явж байгаа нь зөв сэтгэлтэй явсных болов уу. Зөв бодолтой, зөв хүн байна гэдэг амжилтын үндэс. Бизнес амжилттай байж, компани хөл дээрээ тогтоход ганцаараа юм уу хоёулаа зүтгээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Харин нэг завинд суусан хамт олны хүч асар их байдгийг онцлох ёстой.
-Анхны юм бүхэн сонин, бас дурсамжтай байдаг. Таныг бизнесээ яаж эхэлж, юу хийж явааг хүмүүс мэднэ. Харин анхны наймаагаа хэрхэн хийж ямар амжилт олж байснаа эргээд нэг дурсахгүй юу?
-Аливаа зүйл багаас л эхэлдэг. Би эхээсээ долуулаа. Дээр үеийн олон хүүхэдтэй айл ямар л байдаг, бид тийм л явлаа. Хийх ажил тодорхой, хэн хийхийг хуваарилна. Хөдөл-мөрлөсөн хүн үр шимийг нь заавал хүртдэг гэдгийг би арай эрт мэдэрсэн юм шиг байгаа юм. Миний анхны бизнес хүүхэд байхдаа самар, жимс түүж зарахаас эхэлсэн дээ.
-Танай компани нэр хүндтэй, үндэсний томоохон компани болжээ. Хоёр мянга гаруй хүн удирдаж байгаа хүн сайн, муу үг их сонсоно биз?
-Ер нь сайн, сайхан зүйл түлхүү сонсож, урам авч явдаг. Бид хүн хуурдаггүй, чанарыг эрхэмлэдэг учир санаа зовох зүйлгүй болдог юм байна. Чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлж, хоол хийсэн ч амттай хийхийг хичээж, орон сууц барихдаа сайн чанарын материал ашигладаг болохоор ажил маань урагштай байдаг.
-Үндэсний том компаниуд бүтээн байгуулалтын томоохон ажилд хойрго хандаад байх шиг. Монголдоо байгаа нефьтийг боловсруулах үйлдвэр байгуулахад тийм хэцүү биш баймаар?
-Аль эрт санаачлаад ажил болгочих байсан юм. Дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гэж олон жил ярилаа. Яриад л байгаа болохоос хийж бүтээсэн зүйл алга. Төрөөс хувийн хэвшлийг дэмжиж байгаа нь ч бага, нэрнээс цаашгүй. Юм хийе гэ¬сэн хүн аргаа барж, сүүлдээ орхиж байна шүү дээ. Жишээ нь барилга барих хүн хэдэн зуун хүнээр гарын үсэг зуруулах хэрэгтэй болдог. Ба¬рилга, уул урхайн салбар улир¬лын чанартай болохоор цаг хугацаанаас  үнэтэй зүйл гэж байхгүй. Их дарамт хүнийг үнэ¬хээр туйлдуулдаг юм билээ. Заримдаа би үзэлцэнэ.
-Хэнтэй?
-Төрийн ажлыг хувийнхаа байгууллага мэтээр ойлгосон хүмүүстэй. Төр бол ард түмэндээ үйлчилж л байх ёстой. Гэтэл эсрэгээр ашиг¬лагсад олширч. Зарим нэг ком¬паниудаа бодлогоор дэмжээд өгөөсэй гэж бодох юм. Мон¬голчуудын маргаашийг  хэн авч явах юм бэ. Үндэсний ком¬паниуд л авч явна. Компаниуд нь томорч, бэхжиж хөгжиж байж л Монгол орон хөгжинө, мон¬гол хүн сайхан амьдарна. Цагаа болохоор гаднынхан хөрөн¬гөө аваад л явчихаж байгаа биз дээ. Ард нь бидний хэ¬дэн монголчууд юу хийх вэ, яаж ажлын байраа нэмэгдүүлэх вэ гэж бодол болоод үлддэг. 
-Манай бизнесменүүдэд хэвлэ?дээгүй нэг хууль үйл¬чилдэг. Компани нь хөл дээ¬рээ тогтоод, мөнгөтэй бо¬лоод ирэхээр улс төрд ор¬дог. Та энэ салбарыг сонирх¬доггүй юм уу?
-Бизнесменүүд улс төрд орж буйг би буруу жишиг гэж боддоггүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг байдаг даа. Хүнд цалин өгч, татвар төлж, хөлс хүчээ гарган ажил хийж,  хөдөлмөрийн үр шимийг үзсэн  хүн асуудлыг арай өөрөөр хардаг юм.
“Компани чинь хөл дээрээ тогтчихлоо. Манай намд элсээч,  УИХ-ын сонгуульд нэр дэвшээч” гэсэн санал нэг хоёр намаас ирсэн. Нутгийнхан маань ч гэсэн Говь-Алтайд нэр дэвшээч гэдэг л юм. Би нам бус. Яг одоохондоо ингэнэ, тэгнэ гэж шийдсэн юм алга.
-Таныг  цаашдаа ч улс төрд орохгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Хэзээ ч орохгүй гэж хэлэх нь хаашаа юм. Төр, түмнийхээ төлөө    гэсэн   сэтгэлтэй, ухам¬-сар хүмүүжилтэй, мундаг улс¬¬төрч    байвал бид өөр өө¬рийнхөө ажлыг хийгээд санаа амар явж байвал барав. Гэтэл УИХ-ын гишүүн болоод том албан дээр очихоороо өөрийгөө хаан болсон мэтээр ойлгодог, бусдыг  үл тоомсорлож, төрийн эрх ашгаас хувийнхыг дээгүүр тавьдаг нөхөд мэр сэр байдаг. Ийм нөхдүүдийг хүмүүс одоо ялгадаг болжээ. Монголыг монголоо гэсэн сэтгэлтэй, жудагтай аавын хүү, ээжийн охин  хөгжүүлнэ гэж ойлгодог. Орон нутгийг ч мөн адил шүү дээ. Алтайгаа гэсэн сэтгэлтэй хүн гарч ирэхийг Алтайчууд хүлээж байгаа.
-Томоохон компаниуд цаବнаа томоохон улстөрчтэй хол¬боотой гэх яриа байдаг. Та улстөрчидтэй найз уу. Хотод суурьшсан танай Алтайнхан хэр нутгархаг хүмүүс вэ?
-Улс төрч найз нөхөд байл¬гүй яахав дээ. Алтайн хөх харчууд хүн чанар сайтай, шулуун шударга зантай, эхэл¬сэн ажлаа дуусгаж байж санаа нь амардаг хүмүүс. Дээрээс нь их хөдөлмөрч, дайчин мэт санагддаг юм. За гэвэл ёогүй гэдэг гээд магтаад байвал олон сайн зан чанар байна даа. Зарим нэг хүн алтайчуудыг Монголын еврейчүүд гэдэг юм билээ.
-Та  компанийн захир¬лаар ажиллаад багагүй ху¬гацаа өнгөрлөө. Биз¬несийн тогоонд байгаа хүний хувьд хамгийн эхэнд яаралтай өөрчлөх ёстой ямар асуудал байна вэ?
-Чухал бус асуудал гэж байхгүй л дээ. Хуулиа цаг үе¬тэйгээ нийцүүлж, асуудлыг  шуурхай, мөн чанарыг нь зөв зохистой өөрчилдөг баймаар байна. Хөгжилд тухайн улс орны онцлогт тохирсон сайн хууль, стандарт хэрэгтэй гэдэг нь харагддаг.
-Та ярилцлагынхаа эхэнд хүчирхэг баг бүрдүүлсэн гэж ярьсан. Та ажилтнаа сон-гохын тулд ямар шалгуур тавьдаг вэ?
-Ажлын байрны тодорхой¬лолтод нийцсэн хүмүүсээ сон¬гон шалгаруулж авдаг. Аливаа зүйлд  хувь   тавилан   гэж бай¬даг. Өнөөдөр та бид хоёр уул¬заад, сайхан ярилцлага хийх ёстой болоод л уулзаж байгаа байх. Манай компанид ажиллаж, нэг үйлийн төлөө зүтгэж байгаа хүмүүс ч мөн адил бидэнтэй гар нийлж ажиллах учиртай л юм даа.
-Таны өмнө дипломгүй хэр¬нээ ажил сайн хийдэг нэг хүн байна. Мөн олон дээд сургууль төгссөн хэр¬нээ ажил хийх дадлага турш¬лагагүй нэгэн байлаа гэж бодъё. Та хэнийг нь сонгох вэ?
-Компанийнхаа дотоод жур¬мын дагуу ярилцлагад оруулж, хамгийн сайныг нь сонг¬оно. Олон дипломоор хүнийг дүгнэх боломжгүй л дээ. Социализмын үед хүн бү¬хэн боловсрол эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан. Гэхдээ тэр үед их, дээд сургууль төгссөн хүн сурах ёстой зүйлээ сурсан шиг сураад гардаг байж. Одоо бол тийм биш шүү дээ.
-Нууц биш бол танай ажилтнуудын дундаж цалин хэд вэ?
-Манай компани арав гаруй салбарт үйл ажиллагаа явуулдаг. Салбар бүр өөр өөр цалинтай. Хоёр мянга га¬руй хүн ямар цалин авдгийг нэгбүрчлэн хэлэх боломжгүй. Ер нь бид цалин, хангамжаа дундаас дээгүүр байлгах бод¬логотой ажилладаг. Зуун то¬гоочтой компани жилдээ 2-3 хүндээ байр өгч байвал манайх түүнээс илүү өгөхийг хичээдэг. Юм хийж чаддаг хүнд тэр хэмжээнийх нь цалинг өгч байж илүү амжилт гаргадаг нь хууль.
-Та төр, засгийн эрх  мэ¬дэлтэй болбол хамгийн тү¬рүүнд юу хийх вэ?
-Хүн  эрүүл   байх ёстой. Эрүүл  хүн их зүйл   хийж бүтээнэ, аз жаргалтай, сайн сайхан амьдарна.  Эрүүл мэн¬дийн салбарт өөрчлөлт хийх цаг нь болсон мэт санагддаг юм. Жишээ нь амралтын өдөр хүн тархиндаа гэмтэл аваад ирлээ гэж бодьё. Тэгвэл шууд MRI-гаар оношлоод  шаард¬лагатай эмчилгээг цаг алдалгүй авах учиртай. Хүнд өвчтэй хүний өмнөөс “Эмч нар амарсан, даваа гаригийг хүлээ” гэж хэлдэггүй тогтолцоо би¬дэнд хэрэгтэй. Би олон зүйлд санаа зовдог золигийн хүн байгаа юм аа. Өмчийг эзэнд нь ойртуулахгүйгээс асуудал гарч байгааг анзаарч бодол болж суудаг юм. Жишээ нь ой модыг нутгийн олонд нь түрээсээр ашиглуулбал хавар, намарт гарч буй энэ олон түймэр багасна. Модыг тарьж ургуулахаас өмнө байгаагаа хайрлаж хамгаалах нь чухал байна.
-Танайд хөх өнгө давам¬гайлсан нь илт мэдрэгддэг. Компанийн чинь лого ч мөн хөх. Юу бэлгэшээж хөх өнгийг сон¬госон бэ?
-Монгол хүн хөх тэнгэр¬тээ мөргөж, залбирч ирсэн түүхтэй. Ах бид хоёр ярил¬цаад энэ өнгийг сонгосон. Мон¬голчуудад ч бас таалагддаг байх.
-Хоёулаа баахан ажил ярь¬чихлаа. Сэдвээ арай өөрчл¬өөд хувь хүн рүү чиглэсэн зүйл асууж болох уу?
-Асуу  асуу,  би   болом¬жоороо л харилъя.
-Таны хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?
-Аав, ээж, гэр бүл маань, цаашлаад эх орон, хүн чанар гээд олон доо.
-Аав, ээжүүд  үр хүүх¬дийнх нь ажил өөдрөг, сэтгэлийн жаргалтай амьд¬рахыг хараад баярладаг. Таны аав, ээж одоо хаана амьд¬арч байгаа вэ. Нутагтаа байгаа юу. Таны ах Д. Цэрэнжигмэд та хоёрыг л мэдэх юм байна. Ах дүү нар чинь хаана, ямар ажил хашиж байна вэ?
-Манай аав, ээж хоёр дал гарсан  буурай бий. Нийс¬лэ¬лийн суугуул иргэн болоод удаж байна. Аав маань олон зүйл яриад байдаггүй, хэлсэн үг нь бидэнд хууль болдог хөгшин бий. Хүүхэд байхдаа хаа нэг аавын суран ташуурын амтыг үзчихээр нэг хэсэгтээ хийморь сэргээд алзахгүй шүү дээ.
Эх хүний хайр гэдэг агуу байдгийг өдөр бүр л мэдэрдэг. Үгээр хэлэхийн аргагүй, зүйр¬лэх ч зүйл байхгүй юм даа. Ээждээ очоод үнсүүлчихээр ажил төрөл маань өөдрөг болж, сэтгэлд нар гийх шиг л болдог. Аав, ээж гэдэг үр хүү¬хэд бидний амьд бурхан юм даа.
Би  айлын гурав дахь хүү¬хэд. Дээрээ нэг эгч, ахтай, миний дор хэдэн дүү бий. Манайхан бүгд өөрийн гэсэн бизнесээ хийгээд сайхан амьдарцгааж байгаа.
-Морь таны бизнес үү, хобби юу?
-Мэдээж хобби. Харин дэл¬хийд бизнес  болон хөгжөөд удаж  байна. Америкт морь уяж, уралдуулж  байгаа нь илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш. Монгол уяачийн оюун ухаан, хийморь, чадлыг дэл¬хийн дэвжээн дээр гаргах гэсэн юм. Монголчуудын бахархах зүй-лийн нэг нь морь. Монгол хүний морь, мон¬гол¬чуудын уясан морьд дэлхийн дэвжээнд гарч ирэх цаг ойрхон гэдэгт итгэж байна. Би ер нь том мөрөөдөлтэй хүн.
-АНУ-ын Кентакки мужийн алдартай морин тойруулгын урал¬даанд таны морьд манлайлж байгаа сураг дуулдсан?
-Тиймээ, тийм. Дээр хэлсэн зо¬рил¬гынхоо дагуу хэдэн морь худалдаж аваад уралдуулдаг. Гайгүй дав¬хиж байгаа. Манай өөрсдийн уяачид ажилладаг.
 -Та хэдэн азарга адуутай вэ. Нууц биш бол хамгийн үнэтэй нь хаанахын ямар адуу вэ?
-Хорь гаруй азарга адуу бий. Дэлхийн талыг морьтойгоо эзэлж байсан монголчуудын уясан морь ямар байдгийг харуулж байгаадаа баяртай байдаг.
-Наадмын талбайд морь ирэхийг хараад сэтгэл нь хөөрч, ну¬лимс унагадаггүй монгол хүн гэж үгүй. Олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан морьдоо түрүү магнай болохыг харах сайхан биз?
-Омогшиж, сэтгэл хөдлөлгүй яах вэ. Нулимс унагах үе ч бий. Мон¬голчуудын цэнгэлийн манлай гэж ярьдаг шүү дээ. Уяач хүний цэнгэлийн ман¬лай тэр байдаг даа.  Адуучин залуус, найз нөхөдтэйгөө ний¬лээд сайхан наад¬даг аа, бид.
-Таны аав морь уядаг байсан уу. Таны унасан морь айрагдаж байв уу?
-Аав маань морь уяж байгаагүй, ха¬рин эмнэг сайн сур¬гадаг. Хүний арван даага сургаж өгөөд нэгийг нь авах жишээтэй. Өвөө маань морь уядаг байлаа. Би бага байхдаа морь унаж шалиагүй. Хонины мориноос хэтэрдэггүй байсан.
-Та ахтайгаа хамтраад морин тойруулга барих гэж байгаа гэсэн үү. Хэзээ ашиг¬лалтад орох юм бэ?
-Яармагийн дэнжид морин той¬руулга бариад эхэлчихсэн. Намар нээлтээ хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
-Та их дуугүй, томоотой хүн шиг харагддаг. Танайх шилдэг хан¬дивлагч, татвар төлөгч гээд олон шагналын эзэн болсон юм билээ. Гэсэн атлаа олон нийтэд зарлаад байдаггүй?
-Хүний өссөн төрсөн орчин, хү¬мүүжил нөлөөлдөг байх. Зарим нэг гаднын хөрөнгө оруулалттай ком¬паниуд байгалийн баялгийг ашиглаж байгаа хэрнээ ганц жаахан юм өгс-нийгөө их зүйл мэтээр сурталчилж л байх юм. Олж байгаа ашиг, мөнгөний хажууд тэр нь өчүүхэн зүйл. Хийж байгаа зүйлээ заавал сурталчлаад, бүгдэд таалагдах гээд гүйгээд байх хэрэггүй болов уу. Хийвэл хийсэн шиг хийгээд л харуулчих хэрэгтэй. Юу хийж, бүтээснийг шүүх хүмүүс нь хэрэглэгчид.
-Таны эхнэрийг сайхан бүсгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Хэр ааштай вэ. Анзаараад байхад амьдрал дээр хүн өөрт байхгүй зан чанартай хүнээ сонирхож, сонгодог юм шиг санагддаг?
-Та үнэн хэллээ. Амьдралд биенээ олсон хүмүүс таны ярьсан шиг байх нь элбэг. Манай эхнэр хүлээцтэй, тэвчээртэй хүн. Харин би ааш муутай, үе үе уурлачихна. Цаг хугацаа, амьд¬рал хүний өөрчилдөг юм байна. Арван жилийн өмнөх Ганбаа?ар ма¬гадгүй өнөөдөр өөр болсон байхыг үгүйсгэхгүй.
-Та гэр бүлийнхээ ажилд оролц¬дог уу. Хамгийн сүүлд хэзээ гарынхаа хоолоор гэр бүлийнх¬нийгээ дайлав?
-Нарийн юманд тааруу, тааруу. Зав гарвал л гэрийнхээ ажилд оролцохыг хичээдэг. Хоол хийх дуртай ч амждаггүй. За бодъё, хагас сарын өмнө шиг санаж байна, гэрийнхэндээ  будаатай хуурга хийж өгсөн юм байна. Хааяахан хоол хийдэг болохоор хүүхдүүдэд сонин, бас амттай байгаа бололтой идэж байсан. Гурилтай шөл гайгүй хийчихнэ шүү.
-Таны ажлын цаг хэд вэ. Эх¬нэртэйгээ дэлгүүр явж өөртөө бо¬лон эхнэр, хүүхдүүддээ хэрэгтэй зүйлийг нь худалдан авдаг уу?
-Өдөртөө доод тал нь арван цаг ажиллах  энүүхэнд. Дэлгүүр явах сонирхолтой шүү. Эхнэр, хүүх¬дүүдтэйгээ хамт яваад дуртай, со¬нирхсон зүйлийг нь авч өгөх сайхан байдаг юм.
-Ямар дэлгүүрээр ордог вэ?
-“Maxmall”-аар хамгийн эхэнд ордог. Тэр энэ гээд ялгаад байдаггүй. Шаардлага гарвал тааралдсан дэл¬гүүрээс хэрэгцээтэй зүйлээ авчихна.
-Хамгийн сүүлд хэзээ зах гарав?
-Хоёр жилийн өмнө байх аа, “Нарантуул” захаар ороод гарсан юм байна. Гэхдээ юу авах гэж байснаа санахгүй байна.
-Та ажлаар гадагшаа их явдаг бололтой. Хүмүүс архи, чулуу, хөөрөг, ном пянз гээд янз бүрийн зүйл цуглуулах хообийтой байдаг. Та  гадаадаас юу худалдаж авдаг вэ?
-Гадаадаас юу ч авах билээ дээ. Эртний  эдлэл   цуглуулах   нь миний нэг хообий. Монгол эр хүн сайхан хөөрөг, хэт хутгаар  чимдэг уламж¬лалтай. Эхнэр хүний хувцас, гоёл чи-мэглэл ямар нандин, учир утгатай бай¬сан юм бэ, монголчууд ямар түүх, өв соёлтой хүмүүс байсан бэ гэдгийг харуулдаг юм. Занабазар хийцийн эд зүйлийг дэлхий үнэлж байна. Эртний эдлэл, сайхан хөөрөгт гар татахгүй шүү.
-Таны хэт хутга, хөөрөг ямар хийцийнх, хэдэн саяын үнэтэй эдлэл вэ?
-Сүүлийн үед хөөрөг үнэтэй бол¬сон. Би хөөргөө тухайн үедээ гайгүй л авч байсан, одоо бол 200 сая төгрөг хүрэх болов уу гэж боддог. Арваад жилийн өмнө дарьганга хийцийн хэт хутгаа зургаан сая төгрөгөөр авч байсан.
-Манай түүхэн ховор бүтээлүүд га¬даа¬дад  байдгийг бид тэр бүр мэд¬дэггүй юм байна лээ. Та гадаадад явж байхдаа Монголын түүхэн ховор эдлэл худалдаж авч байв уу?
-Үнэт эдлэл нэг хоёр ч биш,  хэдэн зуу, мянгаараа хил давчихсан. Зарим нэг хүнтэй уулзахад “Миний гараар тэдэн зуун бүтээл гарсан” гэх юм билээ. Хятадад     болсон дуудлага ху¬дал¬даагаар  Занабазар    хийцийн бурхан хоёр сая ам.доллараар зараг¬даж  байсан. Монголчууд түүхэн хо¬вор үнэт бүтээлээ хайрлан хамгаалж байгаасай гэж боддог.
-Чинээлэг амьдралтай айлын хүүхдүүд мөнгөний үнэ цэнийг мэд¬рэхгүй учраас буруу зүйлд татагдах нь бий. Та хүүхдүүдээ монгол аргаар хүмүүжүүлж байна уу, эсвэл европоор уу?
-Би хоёр охин, нэг хүүтэй. Хүү¬хэдтэй болно гэдэг нэг асуудал. Харин төрүүлсэн хүүхдээ зөв хүн болгоно гэдэг өөр асуудал гэж би бод¬дог. Хүүхдээ монгол хэлээрээ зөв ярьж, бичдэг, монгол ахуйгаа мэддэг болгохыг би хамгийн эхэнд тавьдаг. Сайн сайхан явна гэдэг зөвхөн өөрийгөө авч явахын нэр биш шүү дээ. Зөв санаа бодолтой, бусдын төлөө сайн сайхан зүйлээ    зориулдаг хүн болгохын тө¬лөө л анхаарлаа тавьдаг. Манай том охин “Сант” сургуульд сурдаг. Да¬раагийнх нь энэ жил сургуульд орох гэж байгаа.
-Та хожуу гэрлэсэн байх аа. Гуч гарсан хойноо аав болсон уу?
-Тиймээ, гуч гарсан хойноо аав болсон. “Ажлаа сайн хийх хэрэгтэй, байгуулсан компаниа хөл дээр нь босгох ёстой” гэж бодоод гэрлэх асууд¬лаа хойш тавьж, өөрийгөө ха¬заарлаж байсан үе бий. Хүн тэгээд зур¬сан зургаараа л явдаг юм байна. За¬луучуудад миний алдааг битгий давтаасай гэж би боддог. Болж өгвөл 20-25 насандаа гэрлээрэй гэж хэлдэг юм.
-Саяхан” MNС” телевиз нээл¬тээ хийлээ. Монголд те¬левиз олон болжээ. Та бүхний хөрөнгө оруул¬сан телевиз юугаараа онцлог, давуу талтай вэ?
-”MNC” телевизийн захи¬рал Ц.Мөнх¬төр бид нар найзууд. Хамтарч ажилл¬аж хөрөнгө оруулах санал тавьж байгаа. Бид ярилцаж байна.
-Монгол эр хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг дээ?
-Хүүхэд байхдаа ах, дүү нартайгаа ноцолдож, секцэнд явдаг л байлаа. Дуулж, хуурдах, бүжиглэх авьяас байхгүй. Бурхан хүнд тийм олон авьяас заяадаггүй шүү дээ. Сайхан ажил хийж байгаа минь том хишиг.
-Зарим хүн их мөнгөтэй болох тухай бодоод байхаас яаж гэдгийг тоо¬цоолдоггүй. Та амжилтынхаа нууцыг   дэлгэж, залуустаа ажил¬лаж амьдрахад нь урам зориг хайрлаж болох уу?
-Бололгүй яах вэ. Ямар ч том бизнес бага зүйлээс эхэлдэг юм. Тийм болохоор шантралгүй ажиллах хэ¬рэгтэй гэж би хэлье. Аливаа ажил хийхэд сайн хүн, сайхан сэтгэл хэрэгтэй байдаг. Өөрийгөө хүндэлж, үнэлж   сурсан    хүн    бусдад хүнд¬лэл¬тэй хандаж, тэр чинээгээр амжилт гардаг.    Сайн сайхан амьдрах зам өмнө чинь зурайж байна. Эзэн хичээвэл заяа хичээдэг юм шүү гэдгийг бодож яваарай гэж хэлье.
-Таны   ажилд амжилт хүсье. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 
Х.Оюунсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна