Сэтгэлээ хөнгөн байлгах үүднээс зул сайн өргөдөг
-Монголчууд зулын 25-ны ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Ер нь зул өргөнө гэдэг ямар учир утгатай юм бэ?
-Тийм ээ. Монголчууд бид өвлийн эхэн сарын 25-ныг "Зулын 25" гэж нэрлэж зул барьж буян үйлддэг уламжлалтай. 1357 онд Төвдийн Амдугийн Сонгинотын ам гэдэг газар манай шарын шашныг үндэслэгч хоёрдугаар бурхан гэгддэг Богд Зонхава лам мэндэлсэн юм. Түүнийг төрөөд хүйсийг нь таслахад дуссан цус шунхнаас нь цагаан зандан урган, бараг навч холтос болгон дээр нь “Сэнгийн аро” гэдэг зурсан юм шиг бурхны хөрөг, номын янз бүрийн үсгүүд гарсан байсан гэдэг. Богд Зонхава 1419 оны өвлийн эхэн сарын 25-нд жанч халж, нүүрнийх нь маналаас нь саран мэт их гэрэл гарч, уг гэрэлд бие нь улам бүр хайлан багассаар, дүрстэй биеийг номын лагшинд буулгах ёсоор бурхан болсон. Түүнийг ийм гайхамшигтай ёр билэг үзүүлж таалал төгсехөд нь шавь болоод сүсэгтэн олон нь 49 хоногийг нь дуустал тасралтгүй их хэмжээний зул барьж буян үйлдсэн. Үүнийг харсан хүмүүс тэнгэрийн одод газарт буусан мэт шөнийг өдөр мэт гэрэлтүүлсэн их зул барьж байсан хэмээн дурссан нь бий. Түүнээс хойш зул сар буюу зулын 25 гэдэг ойлголт тогтсон. Энэ мэт олон учир шалтгааны улмаас "Зулын 25"-ныг тэмдэглэдэг дээ.
-Тэгэхээр зул өргөх гэдэг нь нэг талаар харанхуйн орныг гийгүүлэгч болсон гэж ойлгож болох нь ээ?
-Зул гэдэг зөвхөн 1419 оноос эхэлсэн бус, бурхан багшаас ч өмнө байсан зүйл. Зул бол нэгдүгээрт тахил, өглөгийн нэг сайн хэлбэр юм. Бурхан багшийг амьд сэрүүн байхад нь зулын тус эрдмийн талаар сонссон нэг эм бурханд өглөг өргөе гээд хүмүүсээс жаахан жаахан үрийн тос гуйсаар байгаад нэг өргөх тос олж аваад бурхан багшид зул ергөөд "Бурхан та ямар л эрдэмтэй байна, би түүнтэй адилхан, бурхан та ямар л нэртэй байна, би түүнтэй адилхан тийм нэртэй хүний 100 насны үед та ирсэн бол би амьтны хойд бурхан болж ирж хүмүүст буян үйлдэе хэмээн" хутаг гуйхад бурхан багш адисласан. Тэгтэл бусад хүмүүсийн барьсан зул бүгд жаргачихаад байхад тэр эмэгтэйн барьсан зул улам бүр гэрэл тодроод бадрахаар нь бурхан багшийн шавь Ананд зулыг унтраах гээд сэвүүрээр дэвсэн чинь унтардаггүй, дээлээрээ цохисон чинь бүр бадраад байж.
Тэр бүхнийг ажигласан багш "Ананд аа наадахыг чинь тийн дарагч салхиар ч унтрааж дийлэхгүй, яагаад гэвэл үнэн нэг сэтгэлийг хурааж өргөсөн тахил. Үүнийг өргөсөн эмэгтэй ирээдүйд бурхан болно" гэсэн бошиг үзүүлдэг. Тэр зул нь долоо хоногийн турш бадарч бусад бүх зулнуудаа сүрээр дарж байсан гэдэг. Үүнийг үзсэн хүмүүс их бишрэл төрж зулыг ихээр өргөдөг болсон хэмээн үлгэрийн далайд номлодог. Тэгэхээр зул гэдэг маань нэгдүгээрт тахил юм. Хоёрдугаарт харанхуйг даран гийгүүлэгч гэрэл юм. Зултай холбоотой олон бэлгэдлүүд байдгийн нэг нь сэтгэл доторх харанхуйг гийгүүлэгч юм.
-Тэр бэлгэдлүүдийг жаахан тодруулж хэлэхгүй юу?
-Зулын гадна талын савыг санваар буюу шашивади, дотор талын тосыг нь нэгэн үзүүрт сэтгэл, гэрэл нь билэг билгүүний билэг гэдэг. Зулын цөгц өчүүхэн жижгээс эхлээд мянган голтой зул хүртэл хийдэг бол нэг ишнээс олон салаалуулж хийсэн байх нь ч бий. Нэг сайхан том цөгцөн дотор мянган голын нүх хийдэг гэх мэтчилэнгээр зулын сав бол янз бүр байдаг. Хийх зүйл нь заавал алт, мөнгө, шармал, зэс гэх мэт эрдэнийн зүйл байх хэрэггэй. Зул өргөхийн өмнө гараа маш сайн угааж, саа ямар нэг өө сэвгүй эмтэрсэн хагарсан биш, хир байхгүй, хурууны өндөгний хэв хүртэл байх ёсгүй гэдэг учиртай. Тэр ч бүү хэл маска зүүж ямар нэг амьсгал оруулахаас хүртэл цээрлэдэг. Голыг нь хийхдээ том зуланд хөвөнгөөр хийдэг. Гэхдээ хятад тэвнэ, алт мөнгөн төмөр, хуурай өвсөөр гол хийж ороодог. Яагаад гэхээр том зулын гол дан хөвөнгөөр хийхээр, шар тосонд нэвтрэхээрээ босдогтүй, унадаг юм. Хэтэрхий хатуу эдээр ороовол бадардаггүй. Зулынхаа голыг чанга сул өндөр намыг нь тааруулж нар зөв ороож хийдэг. Голоо шигтгэхдээ нарийн үзүүртэй сэтгүүрээр дараад, үгүй бол өөрийг нь нар зөв эргүүлж шигтгэдэг. Үүний дараа амьтны гаралтай биш сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй ариун сайхан үнэртэй шинэ тосоо голыг нь дагуулаад нар зөв тойруулан хийдэг. Гэхдээ халин биш, дундуур биш амсраасаа арвай хэртэй дундуур байх ёстой. Зарим хүмүүс өөхөн тосоор зул өргөдөг болсон байна лээ. Энэ бол зул тахил биш ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг хүмүүс ялгаж ойлгох хэрэгтэй. Халуун оронд бол ургамлын тосоор өргөдөг учраас ургамлын тосоор болно. Зулын тос царцсаны дараа өргөхдөө:
"Тосон далай машид хуйларсны дунд
Тод мянган гэрэл бадраасан зул үүгээр
Түүтгэрт харанхуй галбийг хоцроолгүй гийгүүлээд
Төөрөлдсөн амьтад бурхан мэт дүйцэх болтугай" гэсэн ерөөл талбиад зул барьдаг. Мөн "Ум зула зула бара бара зула суха" гэсэн тарни уншдаг. Зул өргөх тоо хамаагүй хэдий олон өргөх тусмаа төдий чинээ сайн.
-Зулын мэргэ гэж байдаг гэж ярих юм?
-Зулын шатаж байгаа байдлаар нь долоон сайн билэг шинждэг ёс бий. Зулын гол гэрэл нь их зөөлөн гоё айлзаад намуухан шатаж байвал урт наслах, сайн алдар нэр нэмэх, насны цөв гаргах сайн билэгтэй. Хэт муу гэрэлтэй, хэт их бадраад шатаж байвал их муу гэдэг. Мухар моголцог цагаан бөөрөнхий гэрэл гарвал урт наслана, мухар цагаан цэцэг мэт гэрэл гарвал ном буян тогтоно, дүүрэн цагаан үзүүр лүгээ цайвар доошоо улаавтар гэрэл бадарч байвал ном буян дэлгэрдэг, дөл нь хоёр үзүүртэй байвал хүссэн хэрэг болгон бүтдэг. Хэрвээ гэрэлгүй утаатай жалав жалав гээд байвал муу хилэнц дээрэм ирнэ. Шоржигнож шатвал дайсан ад
өдөж идээ хомсдоно. Гэрэлгүй үзүүр мэт хэлбэртэй шатаж хар үнс ихтэй байвал өвчнөөр хүн үхнэ,
амь насанд цөв орно гэх мэтийн зөн билэг байдаг. Гэхдээ бас зул өөрөө бадарч байхад гол нь моголцоглоод /манайхан бадамлах гэдэг. Бадам гэдэг нь лянх цэцэг, бадамлах гэхээр цэцэглэх гэсэн үг. сурв/ байвал үүр цайтал бадарваас таван өдөр билэг сайтай. Цэцэг нь гадагш зүглэвэл гаднаас сайн хэл ирнэ. Долоо хоногийн турш энэ лугаа бадарвал ноёд түшмэд зэрэг нэмнэ, эгэл ард буян нэмнэ, дөл нь хоёр хагаран асваас их баяр хөөр болно, хэргэм зэрэг нэмнэ. Цэцэг нь эрчлэн унтарваас эзэн нь хол юманд явна. Тэр чигээрээ буурцаглаад унтарвал архи дарс болон янз бүрийн баяр цэнгэл тасрахгүй. Цэцэг нь олон давхар бадарвал зэрэг дэвшинэ. Өндөр байвал алс холоос анир чимээ сонсоно. Учиргүй дурэлзэн жаргаваас үхэл гай ирнэ гэх мэтээр шинждэг. Хэрвээ хүн өөрөө ямар нэгэн шид бүтээл хүсэж байгаа бол 100 зул өргө гэдэг. Буян ном үзээд, зэрэг дэв хамгаалах гэж байгаа бол 100 зул өргөвөөс тэр их сайн. Ер нь гол нь цэцэглэж удаан бадарваас буян арвижах нигууртай, их сайн даа.
-Зулыг зөвхөн талийгаачдынхаа хойноос зам мөрийг нь гийгүүлэх гэж өргөдөг юм шигээр ойлгодог? Зул их барьсны сайн тал нь юу бол?
-Зул өргөсний 10 буян байдаг. Ертөнцөд зул мэт болно. Өөрөөр хэлбэл бусдаас өнгөлөг сайн явна гэсэн үг, өөрийнх нь эгэл нүд асар ариун болно гэдэг нь оюуны мэлмий нээгдэнэ, тэнгэрийн нүдийг олох нь аливаа юмыг урьдчилж мэддэг болдог, буян нүглийг ялгадаг болно гэдэг нь авах гээхүйн ухаанд мэргэшнэ гэсэн үг, билгийн гэгээн үзэгдлийг мэдэрнэ гэдэг нь орчлонд оршиж байхдаа хэзээ ч харанхуйд оршихгүй, өндөр төрөлд төрнө гэх мэт олон сайн зүйлүүд өөрт учирдаг. Тахилын хувьд усан тахил хамгийн чухал нь. Мөн зул, идэж буй хоол унднаасаа дээжлэн тавих зэрэг ордог. Усан тахил огт харамгүй тахил болдог юм. Учир нь усыг хэн ч харамлаж өргөдөггүй. Харамгуй юмыг өргөнө гэдэг хамгийн сайхан тахил. Уусан идсэнээсээ тахил
өргөнө гэдэг бусдын сайн сайхны төлөө гэсэн сайхан сэтгэлийг дадал болгодог сайн талтай. Тахил бол гадна талдаа бурханд өргөөд байгаа юм шиг хэрнээ цаанаа өөрийн сэтгэл доторх сайн чанараа тордож байгаа явдал юм. Тиймээс хүн дотроосоо л өөрчлөгдөж байж гаднаа өөрчлөгддөг. Зулыг заавал бурхан болоочийн араас гэлтгүй амьд сэрүүн байхдаа ч өргөх хэрэгтэй. Хүн бол үхлийн олон аюулаар отуулчихсан бие нь далайн хөөс мэт хэврэг, нас гэдэг тэнгэрийн гялбаа мэт хурдан байдаг учраас эрүүл саруул байхдаа сайн буян хийж, сэтгэлээ хөнгөн байлгах хэрэгтэй. Хүн нас барсан ч зуурдын терөлд сэтгэл задардаг. Энэ үөд бидний хураасан үйлийн үрээс болж сэтгэл маань янз бүрийн өнгө хэлбэр дүрс, дуу чимээтэйгээр ургаж босож ирдэг. Энэ бүхнийг анзаарч мэдэлгүй айж зугатсанаас болж, янз бүрийн төрөлд өөрийн дураар биш, үйлийн үрээр хаягддаг. Үүнийг л төрлөө олохгүй төөрлөө гэж ярьдаг юм. Үүнээс гэтэлгэхийн тулд цагаан, улаан махбод устсан зуурдын төрөлдөө сүнс болоод үнэрээр хооллож, бидний бодлыг урьдчилан таадаг болчихдог. Хаа хүссэн газраа ямар ч саадгүй хүрдэг сайн талтай. Тиймээс талийгаачийн 49 хоногт нь зул өргөж тахил өргөхөөс гадна гэрэл гарган замыг нь гэрэлтүулж байх нь зүйн хэрэг. Мөн өнгөрсөн хүний бие цогцост муу хурахаас сэргийлдэг гэх мэт зул өргөхийн давуу тал олон бий. Нэгэн насанд ах дүү амраг садан болж төрсөн хүмүүсийн хэн нэг нь нас нөгчөөд биеийн барилдлага тасарсан ч сэтгэлийн барилдлага тасардаггүй. Тиймээс дараа төрөлд нь сайн үйлд барилдахыг шамдан 49 хоногт нь л амжиж буян үйлдэх хэрэгтэй дээ.
-Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.176.143
Сайн мэдээлэл өгсөнд маш их талархаж бна
Reply175.139.59.186
Маш их баярлалаа. Сайн сайхан буян хишиг дэлгэрэх болтугай
Reply203.91.115.51
Баярлалаа
Reply