МУ-ын Манлай хүлэгч, спортын мастер Ж.Цогзолмаа: Мориндоо ёотон өгч байгаад зайдан уначихдаг байлаа
-Монгол улсын дөрөв дэх эмэгтэй Манлай хүлэгчээр шалгарч, цол тэмдгээ гардан авлаа. Нөр их хөдөлмөрийн үр шимээр энэхүү цолонд хүрсэн нь тодорхой шүү дээ. Хэдэн настайгаасаа энэхүү спортыг сонирхож эхэлсэн бэ?
-Миний хувьд өнөөдөр их сайхан өдөр байна. Би хүн болгоны тэр бүр аваад байдаггүй эрхэм цолоор шагнууллаа. Нутаг усныхан, найз нөхөд, гэр бүл, үр хүүхэд, олон түмнийхээ хүчинд энэ зэрэгтэй явна. Тийм болохоор танай сэтгүүлээр дамжуулан бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Би 14 настай байхдаа ангиараа морин спортын бэлтгэл хийж байгааг хараад л морь унах хүсэл төрсөн. Тэгээд л 1975 оноос эхэлж хичээллээд, 1986 онд морин спортын мастер цолыг хүртсэн.
-Эмэгтэй хүний хувьд морин спорт гэдэг чанга юм шиг санагддаг. Энэхүү замналаар явахад хүндрэл бэрхшээл их байсан байх?
-Бэрхшээлгүй зүйл гэж хаана ч байхгүй шүү дээ. Би хотод өссөн, морь унах нь бүү хэл хөдөө ч явдаггүй хүүхэд байлаа. Морь их хол явдаг гэж мэддэггүй. Морио унаад Баянхошуу явбал хүрэх болов уу гэж боддог байсан. Үнэхээр л дур сонирхолтой болохоор хэцүү гэж бодолгүй зүтгэсээр ирсэн дээ. Миний аав жолооч, ээж ээлжийн ажил хийдэг учраас ах эгч бид хэд гэрээ сахиж их үлддэг байсан. Тэгээд л хамаг ажлаа өөрсдөө хийж сурсан маань ч энэхүү спортоор хичээллэхэд их дөхөм болсон байх. Миний ээжийн ах Гачууртын сангийн аж ахуйн дарга Дарам гэж хүн намайг жаахан байхад харчихаад “Хүү байсан бол удмыг минь залгаж морь уях байждээ” гэж халаглаж байсан гэдэг юм.
-Хань ижилтэй болох, хүүхэд гаргаж өсгөх, гэрийн ажил хийх гэх мэтээр эмэгтэй хүнд асуудал их. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг байсан юм бол?
-Манай гэр бүлийн хүн өөрөө морь уядаг сумын Алдарт хүн бий. Тийм болохоор морины ажил үнэхээр хүнд гэдгийг ойлгодог. Залуу хүмүүс байсан учраас нэгнийхээ ажлыг их дэмждэг байлаа. Нөхөр маань морио уяад л, би хүүхдүүдэд зааж сургаад л явчихна. Одоо хэр нь хөдөө гадаа явах болоход нөхөр маань хамаг юмыг минь бэлдэж өгөөд бэлтгэлд гаргадаг. Одоо харин ч цөөхөн хоногоор бэлтгэлд гардаг болсон. Өмнө нь 45 хоногоор явдаг байлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр хүүхдүүдээ ойрхон байлгаж байгаад багшаасаа чөлөө авч хүүхдүүдээ эргэдэг байсан. Миний бага хүү Мөнх-Эрдэнэ эх нялхаст төрчихөөд байхад манай нөхөр эргэж ирлээ гэхээр нь цонхоор харсан юм. Тэгсэн чинь хөтөлгөө морьтой ирчихсэн. Тэр чинь 1997 он шүү дээ. Тэгэхэд нөхөр маань хотод хөтөлгөө морьтой явж байсан байгаа юм. Эмнэлэгийн эмч нар гайхаад техник хөгжчихөөд байхад танай нөхөр яагаад хөтөлгөө морьтой эргэж ирж байгаа юм бэ гэж байсан. Энэ явдлыг эргээд дурсахад сайхан санагддаг юм.
-Энд тэндхийн уралдаан тэмцээнд хэр оролцдог байсан бэ? Гадагшаа явж байв уу?
- Гадагшаа явж байгаагүй. Дүүргүүдийн өдөрлөг гэж жил бүр болдог байсан юм. Түүнд үзүүлэх тоглолт хийнэ. Мөн албан байгууллага биднийг урьж үзүүлэх тоглолт их хийлгэдэг байсан. Цагаан цамц галстук зүүгээд тоглолтынхоо хувцастай явдаг байлаа. Хичээлээ орхичихоод морь руугаа их гүйнэ л дээ. Би хүүхдийн ордны фото зургийн дугуйланд явдаг байснаа морин спортоо хөөгөөд фото зургаа орхисон. Тэгэхэд миний ээж “Эмэгтэй хүүхэд морь унах хэцүү, битгий яв” гэхэд нь “За” гэсэн хэрнээ мориноос салж чадаагүй. Нэг удаа тээвэрчдийн баяр болоод үзүүлэх тоглолт хийсэн чинь нэрийг минь зарлачихаж. Тэгсэн аавын баазын дарга Жавгаа гэдэг хүн миний нэрийг сонсчихоод “Танай охины нэр гараад байх юм, эгээ охин чинь энд морь унаж яваа юм биш байгаа” гэхэд нь ээж “Үгүй ээ, манай охин морь унахаа больсон” гэж хэлсэн байдаг юм. Гэтэл би аль хэдийнэ тэнд морь уначихсан явж байдаг. Хүүхэд байхад хөгжилтэй зүйл их гардаг байж дээ.
-Таны үеийнхнийг “Мандухай сэцэн хатан” киноны ард морьтой хэсэгт тоглож байсан гэж сонссон?
-Тиймээ. Бид тэгэхэд бүгд хүүхдүүд байлаа. Тэр үед Бадарч гэж залуу маань морин дээрээс унадаг хүнд үзүүлбэрүүдийг маш сайн хийдэг байлаа. Бид нар хөнгөн үзүүлбэр дээр гарна. Тэр залуугаас бид нар мөн ч их зүйл сурсан даа.
-Адууг үзүүлбэрт сургахад хэр хугацаа шаардлагатай вэ?
- Морин спорт гэдэг бол тэр моринд юуг зааж сургана гэж зорино, түүнийгээ л сургадаг. Моринд аядуу зөөлөн сэтгэлээр хандвал морь эмэгтэй хүн шиг уян зөөлөн болдог. Нэг ёсондоо хүн ширүүн харьцаад цочоох, татаж гулдчаад байвал морь яг тийм ааштай болдог. Бид жаахан хүүхэд байсан даа. Бэлтгэл тараад харих гэхээр ядарчихсан байдаг болохоор багшийгаа харихаар нь мориндоо ёотон өгч байгаад зайдан уначихдаг байсан. Тэгээд Нарантуул захын урд талаас төмөр зам хүртэл унаж яваад буцаагаад морио тавьчихдаг байсан. Багшийгаа харчих вий гэж айгаад тэр шүү дээ.
-Ямар морь заасан зүйлийг амархан сурдаг вэ?
-Би хүүхэд байхдаа эрлийз морин дээр бэлтгэл хийж мастер болж байсан. Харин одоо би орон нутагт амьдарч байгаа болохоор дандаа цэвэр монгол адуу байгаа. Монгол морь заасан зүйлийн маш сайн сурдаг. Нэг сурсан зүйлээ мартдаггүй. Хичнээн жилийн дараа хэвтүүлэх, морин дээр босоо явах, сааданд харайх зэрэг үйлдэл хийхэд анх сургасан тэр л хэвээрээ байж байдаг.
-Хүлэгч гэдэг хүн ямар байх ёстой вэ? Ялангуяа энэ спортоор хичээллэдэг, сонирхож байгаа охид, бүсгүйчүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Хамгийн гол нь хүн өөрөө хийж байгаа зүйлдээ дур сонирхолтой байх хэрэгтэй. Тэгж чадвал ямар ч хэцүү бүхэн ард үлдэж, тодорхой хэмжээний амжилтанд хүрч чадна. Хүлэгч хүн сургаж байгаа морио маш сайхан эдэлж, байнга тордож, бүр илүү зүйл сургахыг эрмэлзэн өөр олон хүнийг хамруулах юмсан гэж боддог байх хэрэгтэй. Манай МСУХ чинь Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн харьяа техник спортын таван төрлийн нэгд нь орж явдаг. Спортын таван төрөл хүнд эх оронч сэтгэлгээг суулгаж байдаг. Морийг хэдий чинээ хайрлана төдий чинээ эх орноо хайрлана гэсэн үг.
-Та гаднаас адуу авдаг уу? Сургачихсан болон сургаж байгаа хэчнээн адуу танд байдаг вэ?
-Би гаднаас адуу авдаггүй, дандаа өөрийнхөө унаган адуугаар бэлтгэл хийдэг. 4, 5-н бэлтгэлд гарахаар морь бий. Дагвадорж багшийн маань “Хараацай” гэж дуудлагатай өндөр бор морь байсныг бэлгэшээж, адуундаа байсан яг адилхан өндөр бор моринд “Хараацай “ гэж нэр өгөөд бэлтгэлд гарчихсан байгаа. Би гурван хүү нэг охинтой. Тэгээд гурван хүүгээрээ морьдоо унуулж, үзүүлэх тоглолтоо хийнэ гэж боддог. Миний том охин Энх-Амгалан маань найрамдлын оръёоны шавь цогцолборт багшилдаг. Охин маань бага байхдаа хурдан морь унадаг байсан. Гурван хүү маань гурвуулаа энэ морин спортоор хичээллэдэг. Том хүү Цагаанхорлоо маань энэ уран уургач, бугуйлчийн тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Дунд хүү маань хоёр жил оролцож байгаа.
-Гэр бүлийн хүнийхээ уяаны ажилд хэр оролцдог вэ?
-Тэгж уя, ингэж уя гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ морь уяж байхад нь хэрэгтэй зүйлийг бэлтгэж, тус болноо. Зарим нэг моринд нь гүүний саам өгөх, нэмэгдэл тэжээл зэргийг нь бэлтгэх гээд. Манай нэлээд адуутай айл. Залуу байхдаа хоёулаа зэрэг гараад л адуугаа хураагаад ирдэг байсан.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна