Ховдод хамгийн урт хадаг хадгалагдаж байна

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 10 -нд

Ховд аймгийн орон нутгийг судлах музейд байршиж байгаа түүхийн ховор олдвор, олон ястнуудын эрт  үед хэрэглэж  байсан өв соёлын дурсгалт зүйлсийн талаар сонирхуулахад:
Хамгийн өвөрмөц сав дашмаг: Баруун монголчуудын арьс ширний урлагийн нэгэн гайхамшигт зүйл нь сав суулга хийх арга ухаан, технологи юм. Тэд хөхүүр /дашмаг/ хэмээх булдан, булхнаг, төгрөг, борви гэсэн дөрвөн сав хийж айраг, цагаа, тараг, цийдэм архи хийж хадгалахаас гадна архад /хөхүүр/ хийнэ. Хөхүүрийг ээмтэй, ээмгүй /мөртэй, мөргүй/ гэсэн хоёр янзаар хийдэг.
Хамгийн том зэс домбо:
16 литрийн багтаамжтай зургаан бүслүүртэй зэс домбо. Энэхүү домбыг сүм хийдийн лам нар ном хурахдаа цай хийж хэрэглэдэг байжээ. Мөн 19-р зууны үеийн язгууртан айлууд ч бас хэрэглэдэг байв. Эртний эд хэрэглэлд зүй ёсоор тооцогдох энэхүү зэс домбо одоо Ховд аймгийн музейд хадгалагдаж байна.
Хамгийн гоё сийлбэртэй зуух
1990 оны үед уран дархан Ц.Рэнцэндорж ур ухаанаа гарган нэгэн сайхан зуух хийсэн нь өдгөө Ховд аймгийн музейд үзмэр болон байрлаж байна. Энэхүү зуухыг өлзий хээ болон үүлэн хээгээр чимэглэсэн бөгөөд таган дээр нь найман тахил сийлж, хүрээн дээр нь 12 жилийг тойруулан сийлсэн байна. Энэ нь ур хийц гоёмсог байдлаараа дахин давтагдашгүй эд болж чадсан юм.
Хамгийн урт хадаг
Эрдэнэбүрэн сумын Хар ус багийн иргэн Чүлтэмийн Нямдаваад таван үе дамжин хадгалагдаж буй хадаг нь хамгийн урт хадаг болоод байгаа юм. Энэхүү хадаг нь 10 метр урттай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна